LifestyleБизнесЗөвлөгөөНийгэмСонирхолтойФото мэдээ

Сайжруулсан түлш савлах иргэдийг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна

Сайжруулсан түлш савлах иргэдийг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна

Сайжруулсан шахмал түлш савлах иргэдийг бүртгэж эхэлжээ. Түлшийг 25 кг-аар савлах ажилд 500 иргэнийг 1.2 сая төгрөгийн цалингаар ажиллуулах юм байна. Мөн даатгалууд тусдаа төлөгдөх юм.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга С.Нямдорж “Нэг шуудай сайжруулсан түлш савлах хөлс нь 300 төгрөг, өдрийн цалин дунджаар 40000-50000 төгрөг ба илүү шуудай нүүрс савласан зэргээсээ шалтгаалан түүнээс дээш цалин авах боломжтой.

Ажиллах цэгээ өөрөө сонгох боломжтой. Ажлын цаг 10:00-20:00 цагийн хооронд буюу ажлын цаг уян хатан байж, иргэд өөрийн боломжит цагаараа ажиллах боломжтой. Хүйс хамаарахгүй. 500 иргэнийг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д буюу Сонор плаза төвийн 5 давхарт бүртгэх юм. Бүртгүүлсэн иргэд 2020 оны тавдугаар сарын 1-н хүртэл Тавантолгой түлш ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан дараах найман цэгт ажиллах боломжтой” гэв.

Түүнчлэн нэг шуудай нүүрсийг 300 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд иргэн, төрийн албан хаагч, сайн дурынхан аян нэгдэж, өдөрт шуудайлсан түлшнийхээ тоогоор ажлын хөлсөө бодуулж авах боломжтой аж.

С.Саруул Эх сурвалж: www.polit.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close