ЗөвлөгөөНийгэмСонирхолтойЭрүүл мэнд

Эх барих эмэгтэйчүүдийн эмч Эрдэнээ : ТӨРЛӨГИЙН I II ҮЕИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?

Эх барих эмэгтэйчүүдийн эмч Эрдэнээ : ТӨРЛӨГИЙН I II ҮЕИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?

Төрлөгийн үе шат нь эх барихын тусламж үйлчилгээ хэдий ч төрөгч эхээс ихээхэн хамааралтай байдаг. Тархины хурц бүтэлт, тархины даралттай ( ээжүүдийн хэлж заншиснаар ) ураг төрөх нь төрлөгийн 1, 2-р үед төрөгч эх хэрхэн өөрийгөө зөв удирдах чадварыг олж авсантай шууд холбоотой байдаг.
Иймээс төрлөгийн нэг хоёрдугаар үед өвдөлт базлалтыг хэрхэн даван туулах, зөв байрлал болон бусад мэдлэгийг өгөхийг зорьлоо.

ТӨРЛӨГИЙН I ҮЕ

Төрлөгийн нэгдүгээр үе нь анхан болон давтан төрөгчөөс хамаарч үргэлжлэх хугацаа 12-15 цаг байдаг. Эхний 8 цагт умайн хүзүү 4 см хүртэл нээгддэг бөгөөд энэ үеийг төрлөгийн нэгдүгээр үеийн далд шат гэж үздэг. Далд шатанд жигд болон жигд бус базлалт явагдаж хаалттай байсан умайн хүзүү цагт 0.4 см -ээр нээгдэнэ гэсэн үг. Умайн хүзүү 4 см нээгдсэнээр төрлөгийн 1-р үеийн идэвхитэй шат эхлэнэ. Төрлөгийн нэгдүгээр үеийн идэвхитэй шатнаас эхэлж умайн базлалт жигдэрч 10 минутанд 3 удаа базалж, базлалтын үргэлжлэх хугацаа 40 секунд, базлалт хоорондын зай 3 минут орчим байна. Идэвхитэй шатнаас анхан төрөгчийн умайн хүзүү 1 цагт 1 см-ээр, давтан төрөгчийн умайн хүзүү 1 цагт 1.5-ээр нээгддэг. Идэвхитэй шат 4-6 цаг үргэлжилнэ.Умайн хүзүү 10 см орчим нээгдэхийг бүрэн нээгдсэн гэж үздэг.

Төрлөгийн нэгдүгээр үед эх юуг анхаарах вэ?

Ууц нуруу чилж, Умай хатуурч жигд бусаар үе үе базалж доош цайвар зунгааралдаж сунамтгай салиа, цусархаг салиа нарвал умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдэж байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Умай базлалт нэмэгдхийн хэрээр доош ургийн шингэн гарч болно. Хэрвээ цайвар, шаргал, ногоон туяатай шингэн, ус гарах, эсвэл тэрхүү шингэн баасны ( зунгаг ) хольтой байвал яаралтай амаржих газар руу явах хэрэгтэй.Үтрээнээс цэвэр цус ихээр болон өагаар гарах нь ихэс ховхорж буйг илэрхийлдэг. Ихэс ховхролт ноцтой эмгэг юм. Ургийн шингэн доош шүүрч, бага зэргээр, их хэмжээгээр гарсан бол хэрхэвч гэртээ үлдэж болохгүй!!!!!!!Маргааш гэлгүй 103 т дуудлага өг!!! Боломжтой бол өөрөө төрөх эмнэлэг рүү яв.
Төрөх тасагт ирсэн бол дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

Үүнд:

1. Эмчийг төрөлтийн түүх нээж байхад өөрт буй бүх зовиурыг үнэн зөв хэлэх

2. Шаардлагатай бүх зүйлийг авчирсан байх ( Солилцох хуудас, хяналтын дэвтэр, халат, подволк 2 ээлжийн, даавуун өмд, толгой боох алчуур, үсний боолт, табочик, памперс) болон бусад зүйлс

3. Гэрээс авах хоол хөнгөн чанарых байх( Дан шөлтэй хоол идэх, бууз хуушуур, банш, хуурай хоол идэхгүй байх)

Төрөхын өмнөх өрөөнд дараах зарчимыг баримтлна

1. Умайн базлалт жигдэрсэн үед өвдөлт хүчтэй байдаг учир цаашдаа үүнээс үлүү өвдөнө энэ юу ч биш гэсэн бодлыг өөртөө суулгах

2. Хамраараа амьсгалах, уртаар амьсгалах

3. Хоёр өвдгөөрөө газар сууж орноос түшин барих

4. Бөмбөгөн дээр сууж 2 гараараа орноос түшин барих

5. Шингэн сайн уух, уруулаа чийгшүүлэх

6. Ойр ойрхон давсагаа суллах ( давсаг дүүрэн шээс төрөх хүчинд сөргөөр нөлөөлдөг бөгөөд ургийн толгой аарцагт суусан үед давсаг дарагдан шээхэд хүндрэл учирна

7.Айж хашгирч, орилохгүй байх, ( хамаагүй чангаар орилж хашгирч эмч болон эх баригчийн үг, зөвлөгөөг дагахгүй байх нь төрөх хүч сулрах, эх ядарч сульдаж тамиргүй болох цаашлаад эх доторх ураг бүтэлтэнд орох эрсдэлтэй)

8. Умайн базлалтын үед аяндаа эхэд дүлэлт ирдэг энэ үед дэмжиж дүлж хэрхэвч болохгүй. Умайн хүзүү бүрэн нээгдээгүй, ургийн толгой аарцгийн гарах хэсэгт ирээгүй байхад дүлвэл умайн хүзүү урагдах, ургийн толгойд хавдар үүсэх, тархинд цус харвах эрсдэлтэй.

9. Зөв амьсгалж сэтгэл зүйгээ удирдах нь төрлөгийн нэгдүгээр үеийг хялбар даван туулах нөхцөлийг бүрдүүлдэг

ТӨРЛӨГИЙН ХОЁРДУГААР ҮЕ

Энэ үе хамгийн эгзэгтэй бөгөөд та эрүүл бүтэлтгүй хүүхэд хүлээж авах эсэх нь танаас ихээхэн хамаараалтай гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Учир нь та Төрөх орон дээр гарч бяцхан үрээ хорвоод мэндлэх боломжийг олгох гэж байгаа. Зөвхөн та зөв дүлж зөв амьсгалсананаар хоёрдугаар үеийг хялбар төгсгөх боломжтой. Энд зөвхөн та дүлнэ, амьсгална!!!! Танаас өөр хэнч дүлж таны хүүхдийг төрүүлэхгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Эмч эх баригч таны өмнөөс дүлэх боломжгүйг санаарай!!!
Төрөх орон дээр умайн базлалтын үед та дүлэх хэрэгтэй. Дүлэх үедээ дараах аргыг хэрэгжүүлээрэй

1. Төрөх орны бариулаас тохойгоо тэнийлгэж чанг барин атгах, дүлэлт эхлэх үед тохойгоо нугалалгүйгээр чанга татах

2. Эрүүгээ өвчүүндэээ хүргэж толгойгоо бөхийлгөх

3. Бөгснийхээ үзүүр ( ахар сүүл )-ийг ээтийлгэж өргөн ( монгол гутлын хоншоор мэт ) барих

4. Амьсгалыг зөвхөн хамраар авч гаргах хэрэгтэй. Амаа ангайх амаараа амьсгалыг авч гаргаж хэрвэвч болохгүй. Надад ам байгаа гэдгийг мартах хэрэгтэй

5. эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчийн үгийг сонсох хэрэгжүүлэх

6. Дүлэлтийн үргэлжлэх хугацаа 10-15 секнд байх

7.Дүлэлт бүрийн дараа умай базлалтгүй өвдөлтгүй үед амарч ус уух, дараагийн фдүлэлтийн талаар эмч эх баригчаас асууж зөвлөгөө авах хэрэгтэй

8. Зөв дүлхэд өвдөлт аяндаа багасдаг

9. Буруу дүлэхэд ураг доошлохгүй, эхэд өвдөлт улам нэмэгдэнэ.

10. Дүлэх явцад нүдээ хэрхэвч аньж болохгүй учир нь нүдний хялгасан судас тасрана

11. Төрлөгийн 2-р үе нь 30 минутаас урт үргэлжлэх нь урагт сөрөг нөлөөтэй

12. Та буруу дүлэх, эмчийн үг зөвлөгөө зааврыг дагахгүй зөрүүдэлж төрлөгийн хугацааг уртасгах нь ураг бүтэх цаашлаад ургийн тархинд цус харвах, үтрээ, хярзан, шулуун гэдэс урагдах эрсдэлтэй.

ТӨРЛӨГИЙН НЭГ ХОЁРДУГААР ҮЕД ЭХ БАРИХЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАДНА ЭХ ТАНЫ ҮҮРЭГ ОРОЛЦОО ЧАДВАР ХАНДЛАГА ТУЙЛЫН ИХ ХЭРЭГТЭЙ БАЙДГЫГ САНАЖ ЯВАХ НЬ ЧУХАЛ ЮМ. МОНГОЛЫН МИНЬ ЭХЧҮҮД МЭНД АМАРЖИГ

Эх барих эмэгтэйчүүдийн эмч Эрдэнээ

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close