Entertainment

Төрөх замын оёдолтой эхчүүдэд өгөх зөвлөгөө

Шинэхэн ээж та төрөх замын оёдол тавиулсан уу. Тийм бол Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн эхийн нэгдүгээр тасгийн сувилагч Г.Долгоржав танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

-Оёдолтой хэсэг хэдий чинээ цэвэр байх тусам төдий чинээ хурдан эдгэдэг

-Чийг татахгүй, хөвөн даавуун материалаар хийсэн ариун цэврийн хэрэглэлийг сонгоорой. Түүнийгээ хоёр цаг тутамд солих хэрэгтэй.

-Оёдолтой эхчүүд эхний долоо хоногт эгц сууж болохгүй. Учир нь тавьсан оёдол тэлэгдэж, сунаж задрах магадлалтай тул өрөөсөн гуян дээрээ ээлжлэн сууна. Найм дахь долоо хоногоос хатуу зүйл дээр өнцөгдөж, 15-16 дахь хононоос хатуу сандал дээр, 21 хоногоос зөөлөн сандал дээр сууж болно.

-Хүүхэд хөхүүлэх, хоол идэх үедээ дороо зөөлөвч тавьж өвдөглөн, өндөр зүйл тохойлдож суух буюу дороо дэр тавьбал эвтэйхэн байдаг.

-Эхний 2-3 хоногт шархыг ил задгай, хуурай байлгах хэрэгтэй.

-Гэрийн нөхцөлд шүршүүрт орж болно.

-Дотуур өмдийг өдөр бүр угааж индүүдэж өмсөнө.

-Эхний 10 хоногт өтгөн хатахаас сэргийлэн шингэц сайтай, ислэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй. Үүнд хар талх, байцаа, жимс жимсгэнэ, тараг, буцалсан ус орно. Хэрэв цөс чулуужсан өвчингүй бол хоолны халбагаар ургамлын тос ууж болно. Өлөн үедээ хоёр ширхэг алим угааж, хальстай нь ид. Хэвлийн дасгал хийх.

-Та дотор, гадна оёдол тавиулсан бол эмнэлгийн нөхцөлд өдөрт хоёр удаа өглөө, орой ариутгалын уусмалаар угаалгаж, метиллин түрхэн, эмчийн зааврын дагуу эмийн цацлага хийлгэх ёстой.

-Хатуу ултай, өндөр өсгийтэй гутал өмсөхгүй. Өтгөн хатсан үед дүлж болохгүй. Өтгөн шингэлэх эм ууж, шингэн ногоотой хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй. Оёдолтой төрсөн эх шархаа бүрэн эдгэсний дараа бэлгийн харьцаанд орно.

 

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close