ДэлхийОдуудСонирхолтойФото мэдээ

Загварын шоуны үеэр үдээсэндээ бүдэрч унан нас баржээ.

Загварын шоуны үеэр үдээсэндээ бүдэрч унан нас баржээ.

Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес үдээсэндээ бүдэрч нүүрээрээ шалан дээр унан хүнд бэртэл авч, улмаар амиа алдсан хэрэг гарчээ. Тэрээр “Ocksa” брэндийн хувцсыг өмсөн алхаж байсан бөгөөд түүнийг бүдрэн унахад үзэгчид эхэндээ үзүүлбэрийн нэг хэсэг гэж ойлгожээ. Гэвч түүний амнаас хөөс гарч, байдал өөрөөр эргэснийг мэдээд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч залуу амьсгал хураасан байжээ. Ойрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Соарес маш эрүүл чийрэг нэгэн байсан ба элдэв хорт зуршлаас хол хүн байсан гэнэ.

Соарес ийнхүү санамсаргүйгээр амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө дээрх загварын шоунд оролцох гэж буй тухайгаа инстаграм хуудсандаа нийтэлсэн байв. Шоуг зохион байгуулагчдын зүгээс харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж хүлцэл өчөөд гэр бүлийнхэнд нь бүхий л шаардлагатай тусламжийг хүргэнэ гэдгээ мэдэгджээ. Тэрбээр хэдхэн цагийн өмнө нь Инстаграмдаа загварын шоуны талаар бичиж, зургаа тавьсан байжээ.

Source : nypost.com

Show More

Төстэй мэдээ

1 сэтгэгдэл

  1. Udeesendee budreegu l gej baina sht uuln…bien eruul mend n ers buuraad gentiin uhaan aldaltaar nas barsan gej baina.
    Hudlaa medee tugeehgu baiwal zvgeer yum. Orchuulga hiij chadahgu bol dotood medeen deeree l tuwlur l doo.

    “Shock fall” gedgiig udeesendee budersen gej oilgood bgamu haashaa yum. Bvvr uur hurchlee

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close