НийгэмСонирхолтойФото мэдээ

ТЦА : 100+ удаа торгуулсан 86 жолооч байгаа ба дээд тал нь 8 саяыг төлнө.

ТЦА : 100+ удаа торгуулсан 86 жолооч байгаа ба дээд тал нь 8 саяыг төлнө.

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар бэлэн бус торгууль төлөлт 2019 оны байдлаар 78 хувьтай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд хэлэхдээ “Энэ жил ТЦА-наас нийт 2.02 сая зөрчил илрүүлж, 1.7 саяд нь торгуулийн шийтгэл ногдуулсан.

Монгол Улс гуравхан сая хүн амтай. Гэтэл ийм их торгууль оногдуулснаас үзэхэд зарим жолооч удаа дараа зөрчил гаргадаг нь харагдаж байна” гэж байв. Мөн зөрчил гаргасан жолооч болон ослын үед буруутай хүнд хуулийн дагуу ногдуулсан бэлэн бус торгууль гээд нийт 50 орчим тэрбум төгрөг болжээ. Тэгвэл өндөр төлбөртэй тээврийн хэрэгсэл болон жолоочийн талаарх мэдээллийг хүргэе.

Бусдын автомашин жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд тухайн жолооч болон автомашин хоёрт тус тусдаа торгууль бичигддэг байна. 2019 оны байдлаар 100-аас дээш удаагийн торгуультай нийт 86 жолооч бүртгэлтэй байна. Үүнээс 200-аас дээш торгуультай жолооч гурав, бусад нь 101-ээс дээш 174 удаагийнх хүртэл торгуультай байгаа юм.

ЖОЛООЧИЙН ТОРГУУЛЬ

Харин 100-аас дээш удаагийн торгуультай нийт 351 автомашин байна. Үүнээс 300-аас дээш торгуультай хоёр, 200-аас дээш торгуультай ес, 101-231 хүртэл торгуультай нийт 340 автомашин байгаа аж. Хүснэгтээс харахад хамгийн өндөр торгуультай тээврийн хэрэгсэл найман сая хүртэлх төгрөгийн торгуультай байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОРГУУЛЬ

Олон удаагийн торгуулиа төлөөөгүй жолооч нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар “Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ” гэсэн зохицуулалт бий.Тус хуулийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас торгуулиа төлөөгүй жолооч нарт арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Source : ТЦА

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close