НийгэмСонирхолтойФото мэдээ

2020 оны 1-р сарын 1-нээс тэтгэвэр болон төрийн албан хаагчийн цалинг 8%-р нэмнэ.

2020 оны 1-р сарын 1-нээс тэтгэвэр болон төрийн албан хаагчийн цалинг 8%-р нэмнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн бүх албан хаагчдын цалинг нэмэхээр болсон талаар ХНХ-ын төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр өнөөдрийн Засгийн газрын хурлаас шийдвэрлэв” гэжээ.

Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, тэтгэврийн мөнгийг мөн 8 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ нь инфляцын өсөлттэй холбоотой аж. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1,070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.

Төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байгаа.

2019 оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1,166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байгаа. Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмснийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Source : ikon.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close