ЗөвлөгөөНийгэмФото мэдээЭрүүл мэнд

Нэг бөөрөө өгч амийг нь аварсан эрийн гэрлэх саналаас татгалзжээ.

Нэг бөөрөө өгч амийг нь аварсан эрийн гэрлэх саналаас татгалзжээ.

1990 онд Лондон дахь нэгэн клубт танилцсан Саймон Луйс болон Мэри Иммануэл нарын хамтын амьдралын түүх сошиал орчинд тавигдсанаар олон нийтийг хоёр тал болон хуваагдахад хүргэжээ. Тэд хамтдаа найман жил амьдарсан бөгөөд, Саймоны хувьд бүсгүйг өөртөө хайртай хэмээн бодож энэ хугацааг өнгөрүүлсэн тухайгаа хуваалцсан байна.

Тийм ч учраас бөөрний дутагдлын эцсийн шатанд хүрч, яаралтай бөөр солиулах мэс ажилбарт орох шаардлагатай болсон Мэрид Саймон өөрийн нэг бөөрийг эргэлзэх зүйлгүйгээр өгсөн байна. Мэс засал амжилттай болж, бүсгүй эдгэрсэн бөгөөд хэрэг явдал болсноос хойш 5 жилийн турш энх тунх амьдарч байгаа аж. Гэвч үүний дараахан Саймон бүсгүйд гэрлэх санал тавьсан боловч тэр хүлээж аваагүй гэнэ.

Бүсгүй : “Би ийм зүйл болсонд итгээгүй. Эмч нар намайг найдваргүй болсон өвчтөнүүдийн жагсаалтад оруулсан байв. Луйсын ачаар би хөл дээрээ боссон. Гэвч гэрлэх санал тавихыг нь дуулаад, аядуухнаар бодож үзсэнийхээ дараа хариу хэлнэ гэсэн. Түүний миний төлөө хийсэн үйлдэлд эргэлзэх зүйл нэгээхэн ч үгүй. Гэхдээ гэрлэнэ гэдэг ямар ч тохиолдолд бодох ёстой, өөр түвшний асуудал” гэж Мэри ярьсан байна.

Show More

Төстэй мэдээ

2 сэтгэгдэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close