LifestyleНийгэмСонирхолтой

Яагаад Шагдарын зөв байсан гэж?

Яагаад Шагдарын зөв байсан гэж?

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй ☺

Өчигдөр орой нойр хүрэхгүй байсан учраас, нэг тийм толгойд юм үлдээж тунгаахаар кино үзэхээр шийдсэн нь Гарын таван хуруу байсан юм. Өмнө нь зурагтаар хараад л тэгсхийгээл өнгөрч байсан болохоос бүүр яг ингэж зорьж, нарийн деталчилж харж үзэж байсангүй. Яагаад ч юм энэ кино миний сэтгэлд их ойр тусаад байдаг юм, одоо ч тэр мэдрэмж нь хэвээрээ, нэгдүгээрт киноны үйл явдал миний өсөж торнисон газар өрнөдөг хоёрдугаарт, надад ч гэсэн Шагдар шиг эцэг байсан болохоор тэр. Цаг үед солигдож, хүмүүс киног олон талаас нь хардаг болж, тухайн үед нь гарж байхад Шагдарыг дуу нэгтэйгээр жигшин зивүүцэж байсан бол, одоо аажим аажмаар энэ дүрийн дотоод сэтгэл зүй рүү өндийж, ойлгохыг оролдож, түүний зөв байсан мэтээр төсөөлөх хүмүүс ч чамгүй олон болсон байх.

Адаар ааштай, урлагийн үнэ цэнэ ойлгодоггүй эхнэрээсээ салж, даруухан боловч ганц бие үзэсгэлэнтэй бүсгүй рүү тэмүүлэхэд юу түүнийг хөтлөв? Ерөөсөө л киног үзэж байх дундуур надад маш олон кино санаанд орж ирсэн, жишээлбэл Blue Valentine, Love Rosie, American Beauty. Соёлын хувьд тэс ондоо кинонууд ч гэсэн агуулгын хувьд бүгд ижилхэн санааг илэрхийлэх гэж оролдсон бүтээлүүд, сонирхолтой нь эдгээр кинонуудад нэг ч ялагч байхгүй, хэнийх нь зөв хэнийх нь буруу болох нь ч гардаггүй. Хэтэрхий Шагдарын талыг баримтлах нь Love Rosie дээр гардаг шиг, ганц бие ээжүүд нийгэмд олшроод л байна гэсэн үг. Хайр чухал зүйлийн нэг л дээ, гэхдээ хамгийн чухал нь бие биедээ хэрэгтэй байгаа мэдрэмжнүүдийг анзаарч ойлгох юм уудаа гэж бодогдсон.

Шагдар хайргүй эмэгтэйгээсээ тавын таван хүүхэдтэй болох хүн биш, өмнө нь тэр хоёрын дунд хайр байсан гэсэн үг. Харин нэгэн хэвийн хэмнэлд орчихсон гунигтай амьдралын хэв маягт нь цоо шинэ содон зүйл орж ирсэн нь түүнийг өөрчилж орхисон хэрэг, дэндүү богино хугацаанд. Гэхдээ нөгөө талд Должингийн хайр сэтгэлийн асуудал ч утгаа алдаж, тэр хоёрын харилцаа хайрын хамгийн хогийн шалтаг болох үр хүүхдийнхээ төлөө гэсэн үе шат руугаа бага багаар орж уусч эхэлнэ. Должин урлагийн үнэ цэнийг ойлгоогүй байж болно, гэхдээ түүнд ойлгуулж чадах хугацаа Шагдарт байсан, Тоосгоны үйлдвэрт эрүүл мэндээрээ хохирон өвчин тусч байхад, энэ эмэгтэй чимээгүй л, Шагдараас анхаарал халамж хүссэн хэвээр. Харин бид Должинг урлагийн үнэ цэнэ ойлгоогүй адаар ааштай нэгэн гэж бодсоор л.

Харж байна уу, хүмүүс бие биедээ ийм чухал зүйлүүдээ хэзээ ч хэлж зүрхэлдэггүй, зүгээр л анзаарч мэдрэхийг нь хүлээдэг, хүлээсээр л байдаг. Тэгэхээр ийм байна л даа, би Шагдарыг өмөөрмөөргүй байна, гэхдээ эмэгтэйчүүдэд гэж хэлэхэд, хайрын тал дээр муу санаа жоохон ч гэсэн байх хэрэгтэй, нөгөө хүнээсээ хэтэрхий хамааралтай болох нь ирээдүйд гарж болзошгүй асуудлуудын эхлэх байх болно. Хоёр талд зэрэг кареераа хөөгөөд явсан нь ядаж л юм үзэж нүд тайлж, нөгөө хүнээ явуулахад бэлэн сэтгэл зүйтэй ч байх юм билүү. Одоо үеийн хайр сэтгэлийн харилцаа бас л найдваргүй хэврэг болчихсон шүүдээ, сонгосон хүнээс чинь төсөөлөөгүй шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй, Шагдарыг 5-н хүүхэд нь нэгэнт аз жаргалтай байлгахаа больсон шиг, хэн нэгэн хүнээс болж тэр чигтээ шалдаа бууж, бууж өгөх нь утгагүй хэрэг.

Эцэст нь Должингийн үхэл цаг хугацааны асуудал болсон байсан ч гэсэн, Шагдарын шийдвэр түүний үхэлийг хурдасгачихсан.

Source : https://www.facebook.com/WorstPageInHumanHistory/

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close