FunnyLifestyleСонирхолтой

Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд ТҮҮВЭР постууд ПАРТ № 1

Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд ТҮҮВЭР постууд ПАРТ № 1

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй

*************** Нөхөртэйгээ танилцсан түүх – Бөхийн өргөөний хойд талаар дүүрэн байдаг пабуудын нэгнээс нь бага зэрэг халаалттай гараад явж байсан чинь хоёр согтуу залуу чихдэх гээд байгаамуу яах гэд байгаа явуулдаггүй шүү. Ална хядна зайл гээд зогсож байсан нэг өндөр туранхай амь хаана байдын гэмээр залуу хаанаас ч юм гэнэт гарч ирээд миний талд ороод нөгөө хоёртой чинь муудалцлаа шүү. Сүүлдээ нөгөө 3 чинь зодолдлоо… Чөрийсөн өндөр залууд сунгалт нтр байнаа байна. Яг Вандам шиг эргэж өшиглөж нтр… 😂😂 Гэртээ хүргүүлээд утасны дугаараа өгөөд хэдэн жилийн дараа хуримаа хийсэн чинь нөгөө муу хоёр согтуу гар хүндэт зочноор ирсэн юмдаа. Миний төлөө үхэхээс буцахгүй баатарлаг залуутай суулаа гэж бодсон чинь найзуудтайгаа хувилдсан зальтай залуутай сууцан байналээ 😆😅😂🤣😁

*************** Ийм явдал болсон юм. Надад нэг аймар хэл яриа нь хөгжчихсөн хэрсүү ухаантай гэж жигтэйхэн 4 настай зээ дүү байдаг юм. Нэг өдөр найз охинтойгоо уулзаад л явж байтал эгч залгав.
#Эгч: Миний дүү хаана бна ? завтай байвал Ангараг (Зээ Дүү) бид 2ыг гэрт хүргээд өг.

#Би:Би зааа аа очлоо гээд найз охин бид 2 яваад очив. Дүү орж ирээл ооооё хажуудаа охин нтр суулгацан ай бас нэг цэцэг мэцэг авчижээ. Энкүүнээ энэ охин чинь чиний найз охидуудаас жаахан царай муутай юм бишүү гэж авдымдаа. Би бүүр шоконд орсондоо. Тэгснээ манай найз охинруу харангуутаа. Ччи тэгээд манай ахыг хайрлаж чадхыму гэсс хха. Одооны 4 настангууд ийм аймар болцон юм ууу ? эсвэл манай дүү ийм бну хха. 😆😅😂🤣😁

*************** Саяхан даа саяхан, автобусны буудал дээр экс нэг охинтой зогсож байна. Тэгсэн нөгөөх чинь учиргүй хуруу гараа сарвалзуулаад надруу заагаад ам нь ангалзаал намайг чиглээл алхдаг шүү. Тэгээд хажууд ирсэнээ “Хөөе! Чи миний экс мөн тэ. Манай найз охинд хэлээд өгдөө наад амаараа” ч гэх шиг. Тэгээд би бүр балмагдаад хэлсэн шд. “Аан тийн би экс нь” энэ тэр хаха 😂 Цаашлахдаа бас дуугүй ч явчихгүй “Хайр нь яаж тоосон юм гэмээр л охин байгаа биз?” ч гэх шиг😂 Анх танилцаж байхад л нэг тийм гөлийсөн мэдрэл юм байсан, өөрчлөгдсөн ч юмгүй яг хэвэндээ😂

*************** Саяхан Аав болоод😊😊 ээждээ хэлэх гэж бөөн юм боллоо. (Аавдаа бол бүүр хэлж чадахгүй юм байнэ лээ) Хэлэхгүй явсаар байгаар 4 сар болгоод аргагүй эрхэнд хэлэхээр боллоо. Аягаа угааж байгаа л хүүхдийн мөнгө, хүүхэд болгонд өгөх гэж байгаа юм байна шдээ. Би авах юм байна тэй ээж л гэлээ 😂😂😂 чи юу гэж авдаг юм л гэж байна хха тэгэхээр нь чимээгүй л болчихлоо дотроо бодож байгаа юм чинь ядийн хэрэг хийчихсэн биш үхсэн хэльe гээл амнаас гардаггүй шүү 😂😂 дүү утасаар дуу сонсож байсан чинь манай хүн маргааш ургийн гажиг үзүүлэн эрт эмнэлэг явна шүү гэсэг чатыг ээжид уншиж өгөөл. Агаа аав болсон байна гээл хэлчихдэг юм дааа би чинь пал гээл явчихсан ээж жаахан гайхаж байгаал одоо хүүхэдтэй болсон дээрээ гэсэн үг сонсоол дотор нээх гоё болж билээ 😂😂 2 хоногийн өмнө болов.

*************** Өчигдөр найзындаа очтол ээж бууз хийсэн ид гээд л дайлаад. Юуны мах вэ гэсэн үхрийн махтай гэхээр нь идсэн нэг л сонион.. Би адууны махны харшилтай ш дээ,шууд үхдэг ш дээ гэсэн бишээ үхэр, сонин амтагдаад байвал май майноз түрхээд ид гээд байхаар нь идчихлээ. Тун удахгүй үхэнгээ алдаад адууны мах биш юмуу гэсэн чинь ээжээсээ асууснаа еээ адуу байж чи одоо яанаа нтр 😂 хүн үхэж байхад.
Арай гайгүй болоод цай ууя гэсэн чинь ухаж ухаж байснаа нэг цай хийж өгсөн чинь амт нь бас л нэг сонион..Энэ ямар цай вэ гэсэн чинь манайд ийм л цай байсан шд гэсэн чинь нөгөөх нь тураах цай..Өөртэйгөө адилхан бүткү найзтай л даа 😅

***************  Энэ өр тэглэх асуудал газар аваад байхаар нь би бас та бүхэнтэй өр тэглэсэн асуудлаа хуваалцья. Олон жилийн өмнө эхнэр суухаасаа өмнө нэг сая 80 мянган төгрөг зээлсэн одоо болтол өгөөгүй л байгаа. Хүү мүү бол талийсан байхөө. Анх танилцаад удаагүй байхдаа, надаас амьхандаа салчих санаатай сая төгрөг зээлээч гэхэд нь би гэж тэнэг учирыг нь ололгүй май зай гээд гаргаад өгч л байдаг. Хэ хэ. Салах санааг ойлголгүй баатар болж харагдах гээд бөөн баавартай амьтан Наад машины урд хайрцагнаас тоолоод ав мав гэчихсэн. Орой нь гэртээ хариад үнэн додигор байж билээ. Аан харин сүүлд эм авах гэсэн гээд 80 мянга зээлсэн. Аль аль нь таг л байна. Оронд нь 4 сайхан хүүхэд гаргаж өгсөн тэрэндээ өнөөдөр орой ерөнхийлөгчийн дайтай дугараад өрийг нь тэгэлсэнээ хэлнээ. 😆😅😂🤣😁

*************** Манай хаалга хаахаар түгжигддэггүй заавал түлхүүрдэж цоожилдог байсан юм. Хааяа орж ирээд түгжихээ мартчихна. Нэг удаа гэртээ түрүүлж ирээд гал тогоондоо хоол хийж байтал хаалга дуугарч байна, завгүй байсан болохоор нөхрийг ирж байна даа гэж бодоод тоосонгүй. Удаад байхаар нь үүд рүү яваад очсон шал танихгүй залуу курткаа тайлчихсан зогсож байдын. Би ч цочоод шууд орилсон, тэгсэн нөгөөх чинь бас муухай орилоол хөл нүцгэн гараад гүйчихдэг юм байна. Удалгүй хаалга тогшиж байна, гутлаа авъя гэнээ. Тэгэхээр нь би хаалга үүдээ шалгаж байж ороход яадын гэсэн чинь харин өөдөөс чи өөрөө хаалга үүдээ түгжиж байхад яадын гэж үү? Давхараа андуурсан гэсэн. Гарсных нь дараа би үхэтлээ инээсэн, бодвол тэр бас шатаар өгсөж явахдаа баахан инээгээ биз. Тэрнээс хойш марталгүй түгждэг болсон доо… 😆😅😂🤣😁

***************  Манай ах гэрт найз охиноо авч ирэв ээ. Тэгсэн манай бага дүү: -“Агаа та тэгээд яг алинтай нь гэрлэх гээд байгаа юм бээ?” гэж үү! 🤣 яааажаагааан бээ яаажагаан! 🤣Нөгөө муу найз охин нь бөөн уур 🤣🤣🤣 Жич: найз охинд нь хэлэхэд: -олон охинтой болзож байсан гэж ойлгосон бол “Манай ах тийм олон охинтой болздоггүй шүү!” 🤣😅😅

*************** Саяхан сурагчдын амралт эхэлснээр том 2 охиноо эмээ өвөөгийнд хүргэж ирээд хонож байтал шинэ оны анхны төл гарч хүрэн халзан үнээ маань тугалалаа. Ноднин бас сурагчдын амралтаар очиход бас анхны төл гээд нэг үнээ маань тугалсан байдын. Тэгсэн ээж “энэ Эрдэнэжаргалыг(миний нөхөр) ирэхээр л үхэр тугалахын өөрөө ч их төлөрхөг хүн юм” гэж авдын. Тэгсэн яасан байхнуу мань хүн 2018, 2019 гээд 2 он дараалаад хүүхэд хийцэн би төрцөн байдын ккк. Хойтон тэгээд сурагчдын амралтаар очих уу яах уу ккк

***************  Үхрээ хээл авсан үгүйг жирэмсэний тестээр үзэж байсан хүн байна цаана чинь😅😅

*************** Бас л 2 дүү бид гуравын хөгтэй явдал. Манай өвөө өрөөндөө нээх гоё улаан өнгөтэй жимс тарьдаг байлаа л даа тэрийгээ их харамлана гэж яанаа ээ энэнээс л идэж болохгүй гээд л. Нэг өдөх өвөө гарлаа даа бидэн 3 үлдлээ. өвөөгийн жимснээс идье гээл 2 дүүгээ уриалаал явлаа да нэгийг аваад амандаа хийгээд жажиллаа тэгсэн паа улаан чинжүү хахаха🤢🤢🤢 угаалгын өрөөнд ороол 2,3 литр ус уугаал байж байсан миний доод талын дүү үхлээ авраарай гээл ороод ирлээ тэгхээр нь бага дүүрүүгээ гүйгээл очсон бас л жажилсан орилоод зогсож байдым даа. Нэг сайн хаширсан даа хахаха томчууд худлаа хэлдэггүйн байна лээ ш дээ 😁😁😁

*************** Манай хамаатны ах найзтайгаа цуг солонгос явах гээд хэдэн хүмүүсийн захиас авсан юм гэсэн Их цайлган хэнэггүй хүн байдаг юмаа манай ах одоо 50 гарсан хүн бий 😂. Онгоцонд суугаад нисээд төд удалгүй буугаад хил дээр нь шалгуулж гэнэ. Ууттай чанасан махнаас нь бусдыг нь хил гаргаад чанасан махыг нь хураана гээд бөөн юм болсон юм байх. Ах харин найзтайгаа цуг хураалгахгүй гээд ойр хавьд сандал олоод газар дээр нь хусчихсан юм гэсэн 🤣🤣🤣 тэгээд юуу ч болоогүй мэт солонгос гарчихсан.

*************** Ажлаас болж аймаар стрессдээд унжысан юм л гэртээ орлоо. Сэргэчих санаатай ханиа сэтгэл сэргэтэл би чамд хайртай гэж хэлээч. Нөхөр: сэтгэл сэргэтэл би чамд хайртай…😂😜

***************  Эцэг эхээс олон зүйлийг харамгүй заяасан ч бурхан цаанаас нь тэгшитгэдэг гэдэг дээ. 😂 Хоолой гэж хошного хүн байгаамөө. Өнөөдөр миний залгасан 4 ч газрын оператор ЭГЧЭЭ гэж харьцлаа ш дээ. 😱😱 Чухал ажилтай л тулдаа ЗАЗА гээд л өнгөрлөө. Хүндээр тусгаад аваад яахав. Ямар ч байсан намайг эгчээ гэсэн тэр 3 оператор энд байж л байгаа. Харж байвал Хүйс нь мэдэгдэхгүй над шиг новшийн хоолойтой хүн байвал ТА гэчихэж байгаарай/бүгдэнд нь төгсгөлд нь БИ УУГ НЬ ЭРЭГТЭЙ Л ДЭЭ гэж хэлсэн бдийн/ Караокэд бүр үзэгч л хийдэг над шиг нь гараа өргөөрэй кк

***************  Анагаахад 👩‍⚕️оюутан байхад манай груп ганцхан бандитай 👨🏻‍⚕️байсан юм аа нэг өдөр нээх сонин царайтай орж ирээд би :яасан андаа гэсэн эрэгтэй найз : барагийн юманд сэрэл хөдлөхөө боличихлоо гэж үү 😂😂😂 жич аргагүй шдээ бид нар чинь 12 охин өмнө нь өдөр болгон тайчиж том жижиг👀💋👙 мөөм бөгс бөөрөө харуулж байгаам чинь 😂😂

За тэгээд жаахан ч болтугай инээсэн бол ШЕЙР хийхээ мартваа найз нөхөддөө инээд бэлэглээрэй. Баярлалаа АМЖИЛТ ХҮСЬЕ

 

 

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close