ДэлхийСонирхолтойТехнологи

ХЯТАД : 48 цагын дотор Коронавирусын 1000 ортой анхны эмнэлэгийг ашиглалтанд оруулжээ

ХЯТАД : 48 цагын дотор Коронавирусын 1000 ортой анхны эмнэлэгийг ашиглалтанд оруулжээ

Өнөөдөр Хятад улс анхны коронавирусын эмнэлэгээ нээлээ. Ухань хоттой маш ойрхон байрлах нэгэн хоосон барилгыг хоёрхон өдрийн турш 1000 ортой бүрэн тоноглогдсон том эмнэлэг болгон барьж дууслаа. Уг барилгыг анх Хаунгганг төв эмнэлэгийн шинэ салбар болгон ашиглахаар барьсан бөгөөд ирэх 5 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч өнгөрсөн баасан гарагт олон нутгийн эрх баригчид хоосон байсан уг барилгыг зөвхөн коронавирусын өвчтөнгүүдийг эмчилэхэд ашиглах тухай тушаал гаргажээ. Өнөөдрийн байдлаар /2020.01.29/ 10:30 минутанд Даби уулын бүсийн эмнэлэгээс эхний өвчтөнөө тус эмнэлэгт шилжүүлэн байршуулна хэмээн холбогдох газрын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Мөн 48 цагийн богино хугацаанд барилгыг барьж дуусахад барилга байгууламжийн аж ахуй эрхэлдэг компаниуд, цэрэг цагдаагийн албан хаагчид, армийн албатуудын хүчин чармайлт, сайн дурын оролцооны ач тус байсан гэдгийг онцоллоо.

Хуангангийн засгийн газраас гаргасан зураг буюу эмнэлэгийн суурийг тавьж буй зураг.

Бичлэгийн хамт хавсаргав.

Source : tug.mn, control.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close