LifestyleЗөвлөгөөЗурхайСонирхолтой

Аюулаас гэтэлэгч НОГООН ДАРЬ ЭХ /хадгалаад аваарай/

Аюулаас гэтэлэгч НОГООН ДАРЬ ЭХ /хадгалаад аваарай/

Аюулаас гэтэлэгч НОГООН ДАРЬ ЭХ 🙏🙏🙏 УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА
Дарь эх нь сансарын (амьдралын) хүрдний бүхий л гаслан зовлонгоос Гэтэлгэгч эх юм.

УМ: …Бурханы ариун лагшин, зарлиг, таалалын хэмжээлшгүй их эрдмийг илэрхийлнэ.

ДАРИ: …Хутагтын дөрвөн үнэний эхнийх нь болох Сансарын хүрдний зовлонгоос Гэтэлгэгч эх

ДҮДДАРЭ: …Хутагтын дөрвөн үнэний хоёр дахь болох Зовлонгийн үнэн шалтгаан үйлийн үр хийгээд муу сэтгэлээс Гэтэлгэгч эх

ДҮРЭ:… Доод төрөлхтөний зорихуйн орон болох сайн төрөл авах… дунд төрөлхтөний зорихуйн орон болох… өөрөө өөрийгөө орчлонгоос гэтлэхүйн нирваан, дээд төрөлхтөний зоригдолын орон болох төгс гэгээрэл… гэсэн гурван төрөлхтөний бүх л орныг олох үйлсийг бүтээнэ.
Эдгээр үйлсэд мөн энэ насны ажил үйлс, найз нөхөд хийгээд номыг ёсчилон сэтгэлдээ үйлдэх таатай нөхцөл бүгд багтана.

СУХА: …УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА тарнид багтах Дарь эхийн адистэд нь бидний зүрхэнд гэгээрлийн уг шалтгааныг байгуулах болтугай хэмээсэн утга буй…
Бид бүгд түргэн авралт Гэтэлгэгч дээд Дарь эхийн авралд багтаж одoo баc хойтын хэрэг үйлс залбирсан төдийд бүтэж байхын ерөөл өргөе! Сайн үйлс дэлгэрэх болтугай! Xурай, Xурай, Xурай… Шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай. 

Сэтгүүлч Амина-гын нийтлэл болой https://www.facebook.com/amina119412

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close