LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Эртхэн ухаарвал зохих амьдралын 20 үнэн

Эртхэн ухаарвал зохих амьдралын 20 үнэн

  • Төрсөн нь үнэн бол үхэх нь ч бас үнэн бөгөөд энэ бол амьдралын жам үүнтэй эртхэн эвлэрч сурах хэрэгтэй! Үхэл ба өвчний өмнө бүгд өвдөг сөхрөх цаг ирдэг. Үүнд чи мөнгө төлж үнэ хаялцаад ч амиа аварч чаддаггүй.
  • Хайртай хүмүүс чинь хэзээ гэдэг нь мэдэгдэхгүйгээр хорвоог нэг л өдөр орхиж одно.Амжиж хайрла бас уучилж сур!
  • Хөрөнгө мөнгө хүнд хэрэгтэй ч хүний сэтгэлийг хэзээ ч дүүргэтэл жаргалтай болгодоггүй.Амьдралд олсон бүхэн чинь амьдралдаа үлддэг жамтай.
  • Жаргалын хойноос хөөцөлдөх нь чамайг аз жаргалд хүргэдэггүй юм.
    Амьдралын сайн сайханд тэмүүлэх нь хүн болгоны хүсэл мөн ч эгэлгүй сайхан амьдрал бүхэн энгийн харилцаа энгийн амьдрал сэтгэлийн гүнд л байдаг юм.
  • Мөнгө өгөхөөс илүү цаг зарцуулах нь үнэ цэнэтэй байдаг.
    Хэн нэгэнтэй өөрийн цаг хугацаа амьдралаа хуваалцах нь бусдад бэлэг болоод зогсохгүй чамд дурсамж болж үлддэг.

Хүн болгонд таалагдах гэж хичээх тоолондоо чи хэн гэдгээ бага багаар алдсаар л байдаг.Өөрийгөө үнэлж,өөртөө үнэнч байж,байр суурин дээрээ бат зогсох хэрэгтэй.

  • Хэзээ ч чи төгс болохгүй үе үе чи алдах л болно.Өөрөө өөртөө боломжгүй хүлээлт өндөр шаардлага тавих тусмаа өөрийгөө чи буруутгаж эхэлдэг.
  • Юу тарина түүнийгээ хураана.Сайн ч бай муу ч бай үйлээ чи нэг л өдөр хурааж амьдралд төлөөсөө төлөх л болно.
  • Амьдрал бол шударга бус үүнийг ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Алдах ч болно,олох ч болно,зовох цаг ч ирнэ жаргах цаг ч гэсэн ирдэг.Тэглээ гээд энэ амьдралд чи ганцаараа зовж байгаа нэгэн биш хүн болгон өөрсдийн амсах зовлонгоо туулж эдлэх жаргалынхаа төлөө зарим нь тэмцэж байгаа.Өөрийгөө алдаж зөвийн замаас ухарч харанхуй ангал руу унах хэрэггүй.
  • Энэ хорвоод хэн ч чамд өргүй учир хэн нэгнийг өөрийнхөө азгүйтэлд буруутгаж амьдрах нь өөрийгөө өрөвдөх чиний нэг хэлбэр юм.
  • Хүний төлөө төрж хүний өмнөөс амьдраагүй учир чи өөрөө хичээхгүй л бол боломж чамд тэнгэрээс унаж ирдэггүй..Амьдралд авъяас чадвартай хүнээс илүү хийх хүсэлтэй нэгэн л хол алхаж зорьсондоо хүрдэг юм.

Хичээл зүтгэл дадал зуршил байхгүй л бол ирлээгүй авъяас чадвар хурцлаагүй хутга шиг л мохоо.

  • Амьдралд өнгөрсөн ирээдүй цаг биш зөвхөн одоо цаг л гэж бий.
    Өнгөрсөн цаг дурсамжинд ирээдүй цаг бодолд байдаг бол энэ хоёр цагт бодлоороо амьдарсаар байгаад амьдралын зарим чухал мөчийг бид мэдэрч чадалгүй алддаг.
  • Хэнд ч чиний хэрхэн зовж байгаа чинь хамаагүй байдаг тул хэрхэн зовлонгоо давж гарч амьдралын түүхээ бүтээсэн цагт л хүмүүс чамайг анхаарч эхэлдэг юм.Хохирогч биш ялагч л бол.
  • ҮГ бодлоос илүү чухал бас хүчтэй зэвсэг учраас бусдыг доош нь хийж биш урамшуулж амьдарсан цагт чиний нийгэмшсэн хүн гэдэг чинь харагддаг.
  • Юу болсон нь чухал биш яаж хандах нь заримдаа чухал байдаг.Зөв үр дүнд хүрэхийн тулд зөв хандлагаас эхэлдэг.
  • Урт удаан жаргалтай амьдрал эрүүл харилцаа зөв хайраас л эхэлдэг.Олох орлого бүтээх амжилтаас чинь илүү амьдралд гэр бүл хамгийн чухал нь байдаг.
  • Зугаа цэнгэл зуурдынх тул сэтгэлийн амар амгаланд л тэмүүлэх хэрэгтэй.Амьдралд хайр,итгэл,бусдын сайн сайханд өөрийгөө бага ч болов зориулах нь чамайг илүү жаргалтай болгодог.

Амьдралд цаг хугацаа эрүүл мэнд хоёр л үнэ цэнэтэй байдаг.Хоёр өөр ойлголт ч хоорондоо холбоотой байдаг.Эрүүл мэнд байхгүй бол цаг хугацаа ч үгүй.Эрүүл мэнд өөрөө амьдралын цаг хугацаа учир өөрийгөө тордож бас үлдсэн цагаа юунд зарцуулж яаж амьдрахаа л сайн төлөвлөж бодоорой.

  • Эцэст нь энэ амьдралд, Чи жинхэнэ аялалаа эхэлж, Мөрөө үлдээж, Үрээ үлдээж, Түүхээ бүтээж, Бусдын амьдралын уншигч биш, Өөрийн амьдралын зохиолч болох л ёстой.

Мөнхжаргал-Emjay page

Show More

Төстэй мэдээ

1 сэтгэгдэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close