ЗөвлөгөөНийгэмСонирхолтой

НӨАТ-ын буцаан олголтыг ЭНЭ сарын **-наас эхэлж олгож эхэлнэ.

НӨАТ-ын буцаан олголтыг ЭНЭ сарын **-наас эхэлж олгож эхэлнэ.

Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаан олголтыг олгохоор болжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу 911 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулан 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаан олгох юм байна.

Албан татварын урамшууллын буцаан олголтыг олгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцсоны үндсэн дээр баталгаажуулдаг. 2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд системд автоматаар эрсдэл тооцжээ.

Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийг урамшууллыг эрсдэлтэй гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа аж.

Source : times.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close