LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Уярам, хайлган, зөөлөн хүмүүс л өрөөлд их хэмлүүлдэг юм шүү дээ

Уярам, хайлган, зөөлөн хүмүүс л өрөөлд их хэмлүүлдэг юм шүү дээ

Уярам, хайлган, зөөлөн хүмүүс л өрөөлд их хэмлүүлдэг юм шүү дээ.Уяраад л, итгээд л ар хударгаараа тавиулна,… хатуу бүрийг нь сэтгэлдээ зөөлрүүлж дэвтээгээд л уучлаад л өршөөгөөд л,… цайлган хайлгандаа бүхнээ уудалчихаад амных нь ад болсон атал дахиад л цайлгандaнa. Өөдөөс нь хортой хоол өгөөд л буйд нөгөөдөхөөс нь юу ч хар муу санаагүй инээмсэглээд л том том халбагадаад л….. Цагийн мууд ч чанарын ялгаа байхгүй, эгэл жирийн атал итгэл сэтгэл бас хүмүүжил нь хэт өнгө ялгаж цагаандсан, хайрлах гэдгийг байх 7 үсгээс нь ахдуулсан эл хүмүүс л ховрын үнэт эрдэнэ..

Бурханы талархлаар дутуугаа нөхөж авч чаддаг учир сайхан ч амьдрах учигтай.Ийм найз, ханьтай бол мөн ч гого доо. Хар, муу caнaa, атаа жөтөө, хорчин пялдага үгүй ийм хүмүүс жаахаaн жаахан бусдад хэмлүүлж тэр нь амьдралын алдаа сургамж болохоос эл хүнд муу санаж, үзэн ядсан нэгээхэн ч үгүй. Учир нь хэмэлсэн нөгөөх л үйлийн үрийг нь үмxлэхээс хэмлүүлсэн элд түй ч буртаг үгүй ш дээ. Сайн хүмүүс гэх тодотголтой эдгээрийг л найз, хань, хамтрагч, түншээрээ сонговол амьдрал өөрөө л харж байхад алган дээр цэцэглэнэ дээ…

Сайхныг харж мэлмийгээ таашаа.

Сайныг л сонгож ханьсааpaй..

*****************************

Би харуусал,харамсал,гомдлын нулимсаар мэлмийгээ чийгтүүлэхийг хүсдэггүй.Гачланд дийлдээд заримдаа уйлчихдаг.Бусдад эл гашуун усыг харуулах дургүй.Гэхдээ би уйлж чаддаг юм… Сэтгэлээ сэмбийтэл,баяр баясгалангаар гийж инээх сайхаан.Санаа муутын дайнд сайхан инээмсэглэл нь зэвсэг болдог тул би хаа ч,хэнд ч чин сэтгэлээсээ инээж чаддаг юм… Уярам хайрыг урсаад ирвэл сайхан хайраа үргээж,алдруулахгүйн тулд хайрладаг. Бүгдэд хайраа зориулж байж хайрлагддаг учигтай тул би хайрлаж чаддаг юм… Харин итгэл түгээсэн нөгөөг үлдээж,сэтгэл мөсдүүлсэн нэгийг орхиж xaядаг.Иймд би бас явж чаддаг юм… Амьдрал гэдэг нь алдаа оноонд хичнээн тэнцвэр алдарсан ч амьд буйг үргэлж мэдрүүлдэг дахин олдошгүй тавилангийн бэдрэхүй.

Тийм ээ би уйлж бас инээж чадна.

Хайрлаж бас явж чадна.

Учир нь би нь цор ганц.

Учиг нь ѳѳртѳѳ л зѳв амьдрах минь…

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close