LifestyleЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Загасны мах эрүүл мэндэд маш сайн ба 7 хоног 1-2 удаа хэрэглэж байх хэрэгтэй

Загасны мах эрүүл мэндэд маш сайн ба 7 хоног 1-2 удаа хэрэглэж байх хэрэгтэй

Дэлхийн ихэнх хүмүүс загасны махаар хоололдог. Хамгийн элбэг байгаа хоол мөртөө хаа ч үнэтэй. Малын махнаас үнэтэй. Загасаа барингуут хөлдөөж хадгална. Зүүн өмнөд азийн орнуудийн загасчид загасны нурууг сүлбээрдэж, хөдөлгөөнийг багасгаж хадгалдаг байсан байна. Загасны махаар хооллох үед хүний биед чухал хэрэгцээтэй эрдэс бодисыг нөхөн бие мах бодийг сэргээдэг. Загасны маханд уураг, аминхүчилүүд Омега-3, аминдэмүүд, Магнез, Селен, Фосфор, Иод гэх мэт эрдэсээр баялаг байдаг.

Аминдэм А: бие мах бодийн хорыг гаргана, эд, эсийг нөхөн төлжүүлнэ, хорт хавдараас сэргийлнэ

Аминдэм Д: ясыг нөхөн төлжүүлнэ, кальц, фосфорийг идвэхжүүлдэг

Аминдэм В3: химийн хорыг саармагжуулна, холестролыг багасгана, мэдрэлийн эсийг сэргээдэг, арьсны цусны эргэлтийг сайжруулна

Магнез: Судасны бөглөрөлтийг арилгана, биеийн эсэргүүцлийг сайжруулна, мэдрэлийн эсийг төлжүүлнэ, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, тамхичинд өдөр бүр 30-40мг магнез хэрэгтэйг анхаар

Селен: зүрх, судасны өвчнөөс сэргийлнэ, хавдарын эсний ургалтыг сааруулна, бамбай булчирхайн ажилгааг сайжруулна, агаарын бохирдол, тамхины хорыг арилгаж, тайвшируулах, биеийн эсэргүүцлийг сайжруулна

Фосфор: баяр баясгалан, цог залийг бадраана, биеийн өсөлтийг сайжруулна., зүрхний булчинг сайжруулна, ясыг ургуулж, нөхөн төлжүүлнэ

Иод: бамбай булчирхайн ажилгааг сайжруулж, өсөлт, булчин болон мэдрэлийг сайжруулж, үс ургуулж, арьс сэргээдэг.

Омега-3 аминхүчил: Зүрх, судасны ажилгааг сайжруулж, даралт буулгаж, холестролыг багасгана, биеийн эсэргүүцэл сайжруулна, “депресс” мэдрэлийн ядаргааг арилгаж, зүрх судасны өвчнийг эмчилнэ.

Загасны мах, далайн бүтээгдэхүүн дархлаа дэмждэг. Загас нь төгс уураг, ханаагүй тосоор баялаг. Ялангуяа эрүүл мэндэд онц чухал ач холбогдолтой омега-3 тосыг агуулдаг. Загасны мах эрдэс бодис кали, магни, фосфор, зэс, төмөр, тосонд уусдаг А, Д, Е болон В-ийн төрлийн аминдэм агуулна. Загасны түрс үнэ цэнэтэй бүтээгдэхүүнд орно. Уураг, тос, эрдэс, аминдэмээр баялаг. Далайн бусад амьтад ч эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнд орно. Хавч, наймаалж, хясаа, далайн байцаа, замаг нь эрдэс бодис, аминдэм, омега-3 Омега-3 тосны хүчлийн хэрэгцээг хангахын тулд долоо хоногт 1-2 удаа тарган загас идэхийг зөвлөдөг байна.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close