LifestyleГоо сайханЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Нярай хүүхдэд эхийн сүү “Үнэт эрдэнэ” юм

Нярай хүүхдэд эхийн сүү "Үнэт эрдэнэ" юм

Бидэнд тохиолдох хамгийн том баяр баясгалан аав ээждээ хүү, охин, өвөө эмээдээ ач, зээ төрөх байдаг. Харин хүүхэд төрсөн өдрөөсөө эхлэн өөрийн гэсэн өмчтөн болдог. Хамгийн гол өмч бол ангир уураг бүхий эхийн сүү. Энэ сүү нярай хүүхдийн хоол, тэжээл болохоос гадна гол нь үнэр, амт, нүдний харааг сайжруулж, цусны бүрэлдэхүүн элментүүдийг ” Гемоглобин, моноцит, лимфоцит, тромбоцит, лейкоцит,” хэлбэржүүлсэнээр ой ухааны ундрага, эрүүл махбодийг төгс боловсруулна. Яс төлжилтийн бүхий л эрдэсийг эхийн сүү өгч, зулай битүүрч, түнхний толгой хэлбэршинэ. Эхийн сүү өвчнөөс сэргийлэх дархлаа үүсгэж, хүүхдийг нэмэлт хоолонд ортол шидэт чанараа хадгалдаг “Үнэт эрдэнэ”.

Олон улсын эх, нялхасын байгуулагууд жирэмсэлтийн эхний сараас эхлэн эхэд хяналт тогтоон, хүүхэд төрөөд 2 нас хүртэл асаргаа сувилгаа, урьдчилан сэргийлэлтийн цогц хөтөлбөртэй ажиллаж эхийн сүүг эрхэмлэн, сүү, сүү орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл үр дүнд хүрээд байна. Эхийн дархлаа бүхий сүүг 6 сар хүртэл хөхүүлэхийг эрмэлзэж байна. Эхийг хүүхэд төрүүлсэн өдрөөс эхлэн хөхний арчилгаа хийж, хүүхдээ хөхүүлэн, хөхөө зангируулахгүй, гар болон цахилгаан саалтуураар эвэлгэн сааж нэг грамм ч сүү асгахгүй хөлдөөн хадгална. Энэ хөлдөөн хадгалсан сүү 6 сарын дотор муудахгүй шидэт чанараа хадгалдаг байна. Энэ сүүнээс донор сүү болгон ашиглах, хөхний сүү татарсан үед хүүхдийг хооллох тэжээл болгодог.

Олон Улсын шилмэл стандарт бүхий үйлдвэрлэсэн хүүхдийн сүү орлох сүүн тэжээлүүд, эхийн сүүний шидэт чанарыг бүрэн орлож чадахгүй байна. Эхийн сүүний дархлаат чанар, хүүхдийн халдварт өвчнөөс сэргийлэх, вакцинуудын дархлаат чанартай сайтар сүлэлдэн, хүүхдийн дархлаагаа бэхжүүлдэг.
Сүүлийн үед төлбөртэй, үнэ өндөртэй Ротари вирусийн эсрэг, “хүүхдийг гэдэсний хүчтэй халдвараас сэргийлж, шингэн алдуулахгүй байлгах” вакцин, Пневмококкийн эсрэг “уушигний хоруу чанарт бактер, вирус, хатгалгаа тусгахгүй уушиг хамгаалах” вакцин зэрэг эхийн сүүний дархлаа чанартай сүлэлдэн хүүхдийг өвчлөлөөс сайтар хамгаалагч вакцинуудийг гарган амжилтанд хүрч байна.

Эхийн сүү татруулахгүй байх, гэр бүлийн ихээхэн чармайлт болдог. Анх хүүхдээ төрүүлж байгаа эхийн сэтгэхүйг тогтворжуулах, тав тухтай байлгах, хоололтонд нь анхаарах ёстой.

Хүүхэд төрүүлэх эх:- Хүүхэд ээ яаж хооллох вэ?. Хөхөнд сүү орох болуу? гэсэн санаа зоволт нэн түрүү сүү татрах шалтгаан болдог. Хүүхэд төрсний дараа 2-6 хоногт хөхний сүү ихээр эвлэх үүд хаалга нээгдэнэ. Эх хүн маш тайван байж хүүхдийг амлуулж олон дахин оролдож байж хөхүүлж сургах,саалтуурт саасан сүүг хөлдөөж хадгалах хэрэгтэй. Хөхний сүү 2-6 долоо хоногт жигдэрч ундрага хэвийн болно. Хөхний зангиралт хүүхдийн амийг цэвэрлэж хөхүүлээгүй, чинэрх үед сайтар сааж хөхүүлээгүй, сэтгэлийн хямрал, цочирол, хөхний толгойн хаграл, сүү ялгаруулах булчирхайн хавагналтаас болдог. Энэ үед маш хурдан гялгар хүйдий тавих зангирааг илэн зөөлрүүлж сүүг саах зэрэг арга хэмжээ авдаг. Энэ байдал хүндэрвэл хөхний зангирал үрэвсэл болж идээлж хагалгаа хийлгэх тохиолдол байдаг.

Хөхний зангиралтийн үед эмчид үзүүлж зөвөлгөөг нэн даруй авах хэрэгтэй. Эхийн сүү татрах эх, хүний санаа зовоосон асуудал. Сүү татрах, хөх зангирсан үед гол арга нь саах. Цахилгаан саалтуураар саах сайн. Phillips компаны саалтуур олон үечилэлтэй сайн саалтуур байдаг. Гараар саах нь: Хөхний сүү ялгаруулах булчирхайд хэт цочиролт өгөөд сүү татрах шалтаг болно. Хүүхэдээ хөхүүлсэнээс 1 цагийн дараа сүүгээ саагаад гүн хөлдөөгчид хийн хадгал. Дараа нь халаагаад угжиж болно.

Эхийн хоололт:

  • Сүүн бүтээгдэхүүн болон Өндөг.
  • Мах
  • Гурилан бүтээгдэхүүн болон Каша “манайхан шар будаа” хэрэглэдэг.
  • Цэвэр ус байнга уух, бас жимсний цай, шингэрүүлсэн сок ууна. Сүү оруулах, Hipp компаны цай уух хэрэгтэй.

Хориглох зүйл: Өтгөн кофе, хар цай, уурлаж сандрах

Эхчүүдээ. Хүүхэд төрсний дараах 3 сарын доторх сүүгээ хүүхдээ хөхсний дараа цахилгаан саалтуураар саан, тусгай саванд хөлдөөж хадаглан буцалгахгүй халаан хүүхдээ угжаарай. Эхийн сүүг асгаж болохгүй “Үнэт эрдэнэ” юм шүү Шейрлэж шинэхэн ээжүүдэд дуулгаарай.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close