LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

“Хордлого”- Нүд ирмэх зуурт хүнийг үхэлд хүргэх хамгийн осолтой өвчлөл

"Хордлого"- Нүд ирмэх зуурт хүнийг үхэлд хүргэх хамгийн осолтой өвчлөл

Хүнийг үй олноор нь үхэлд хүргэдэг гол зүйл хор. Хор-байгаль ертөнцийн шалгаралаар гарч ирсэн ургамал, амьтны болон хүний бие, махбодийн сөрөг урвалж юм. Эх дэлхий хүн, амьтныг хоолоор дутаадаг үгүй. Тэгвэл яагаад хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна?. Хүн хоол хүнсээ буруу хэргэлж, дутуу боловсруулж,эрүүл ахуйн дэглэм барихгүй, хоолоо хоргүйжүүлж чаддагүй, хорт зуршил зэргээс хүний биед уургын дутагдал үүсч, сөрөг урвалж ихсэж, хоол шингэхгүй болсноор “Өлсгөлөнд” нэрвэгддэг. Өлсгөлөнгийн нэг хэлбрийн өвчин “Анарекси”. Энэ нь Анарекси ходоод хоол боловсруулах үйл ажилгаа алдагдаж бие махбодийн сөрөг урвалжаас тураалд ордог. Халуун дулаан оронд хүн, амьтны шигүү нутагшиж байгалийн шалгаралаар л амьдарч байна. Тэнд өлсгөлөнд их нэрвэгдэж, хордлогын улмаас хэдэн саяараа нас харгалзахгүй үхэлд нэрвэгддэг. Би дайн дажин байгалийн гай гамшигийг дурьдаагүй байна. Хүний оюун санааг мансууруулах, хүний сөрөг урвалжийг ихсгэх, биед дасал болгох хүчтэй хорыг хүн санамсаргүйгээр олж нээсэн.

Хүний нийгмийн хөгжил тэмцлийн дунд энэ хорыг боловсронгүй болгосноор бас л хэдэн саяараа хордож үхэх аюулд хүргэдэг архи, тамхи, хар тамхи үүссэн. Хүний ёртөнцөд архи, тамхи, хар тамхи хомхой шуналыг төрүүлж, эдгээрийг хэргэлэгчдийн дундаас дамын хар наймаачид, дээрэмчид, залилагч, мафи гэсэн нэр бүхий алуурчид гарч ирсэн нь “Хүн” ийг хүй нэгдлийн үеээс долоон дор байх тэнэгүүдийг төрүүлсөн байдаг. Тэр тэнэгүүдийн шунахай үйл ажилгаа дэлхийн улс орны тайван байдалыг алдагдуулж, хүн олныг архи, тамхи, хар тамхинд оруулж асар их ашиг олж байдаг. Тийм ч учраас хүний насыг уртасгаж, эрүүл байлгахын тулд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагууд болон Хууль Хяналтын болон хууль сахиулах байгууллагууд байнга хорт зуршлыг арилгах тэмцлийг явуулдаг.

Монголд хүн амын өсөлт их болж, залуужиж байгаа ч гэнэтийн үхэлийн тоо нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж байна. Хоол, хүнсний, утааны хордлогоос гадна, ихэнх нь архи тамхины хордлого байгаа ч мэр сэр хар тамхины гэх сэжиг бүхий хордлого гардаг байна. Хүн хордлогонд орж байгаа шинж нь: огиулах бөөлжих, гүйлгэх, хүч тамир алдарч, бие, сулрах, зүрх дэлсэж, цус өтгөрөн, хэл өнгөртөж, ам ихээр хатна. Цусны даралт үргэлж өсөх хандлагатай даралт бууруулах эм нөлөөлпөггүй тул цус харвалт амархан өгдөг.
Хордлого даамжирах тусам уургын дутагдалд орж, унтаа мансууралын байдалд илэрч, нүдний хүүхэн хараа өргөсөж, үг яриа авцалдаагүй болдог.

Энэ үед хордлогын эсрэг эмчилгээг эрчимтэй хийхгүй бол, хөөрлийн байдалд орж дотор эрхтнүүдийн үйл ажилгаа болон дотоод шүүрлийн даавруудын ажилгаа суларч, элгэний эд эсийн задрал явагдаж, бөөр, нойр булчирхай ажилгаагүй болон үхэлд хүргэдэг. Амьтны сонор соргог сонсгол, үнэртэх өндөр чадвар, хоргүй хоолоо олж идэх хамгаалалт болдог. Хүнд хоолоо боловсруулахаас гадна, хараа, сонсгол, үнэр, амт, ой санамж, ариун цэвэрч байх, хорт зуршлаас хол байх, зөн совингийн мэдрэмж гээд биеэ хорноос хамгаалах асар их өндөр боломж байдаг. Энэ бүгдийг огоорон яваа хүмүүс эрүүл сайхан явах ханшаа сүүлд ухааран харамсдаг.

Хүн хордлого болонгуут яаралтай эрчимт эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Source : https://www.facebook.com/batorgilemch/photos/a.620857864628878/624993560881975/?type=3&theater

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close