LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Уур уцаар бухимдал “Өөртөө өвчин үүсгэх” ялагдал юм

Уур уцаар бухимдал "Өөртөө өвчин үүсгэх" ялагдал юм

Хүний уур уцаар, бухимдалын 90 хувь, хүний өөрөөс нь шалтгаалж, өөртөө төвөг удаж, өрөөл бусдыг зовоодог хүний сөрөг оюуны ундрага хортой. Хүний уур уцаар, бухимдалыг бүрдүүлэгч дотоод шүүрлийн дайварууд хүний цусанд хэдэн жилдээ арилахгүй өс хонзонг хуруулах, дайсагналтыг үүсгэх дайварыг ялгаруулдаг аюултай. Энэ сөрөг оюуны ундрага улс төрчидөд, улс орныг удирдагчидад ихээр хуралдахад дарангуйлалын дэглэм, дайн үүсгэдэг аюултай.

Монгол ардын зүйр үгэнд: – Цаас хэдий нимгэн ч, чичэхээс нааш цоордоггүй. Хүн хэдий ухаантай ч, хэлэхээс нааш санаддаггүй. Энэ зүйр үгээр хүний оюун ухааны ундрагыг зөв залуурдах томоохон сургааль юм. Мөн түүнчилэн хүн болгон эмч, сэтгэл зүй ч, сурган хүмүүжүүлэгч нараас бие мах бодь, оюун ухаанаа зөв залан удирдах “Суурь боловсрол” эзэмших хэрэгтэй. Католог шашинд хүн төрөхдөө чөтгөр оюунлаг ухаантай төрдөгийг бид өөрсдийн аугаа ихээр хуримтлуулсан гэгээнтнийхээ сургаалиар бурханлаг оюуны ундрага болгож гэгээрүүлдэг гэдгээр онцлогтой. Бурхны шавь нар хэзээ ч муу юм хийхгүй, арван цагаан буяны замаар ордог. гэх Буддагийн шашины сургааль.

Бурхан бидэнд хүч ухаан, идэж уух, цайлган сэтгэл хайралсан. гэх Мусольмайн шашинтаны сургааль.
Бодол хүслийг төлөвшүүлэн, аугаа ихийг ургуулан сэтгүүлэх, учир битүүлгээр ухаажуулах Гүнцийн сургааль. Энэ бүгд хүнийг уур уцаар, бухимдалгүй эрүүл саруул амьдрахад чиглэсэн хүний бие мах бодь, оюунлагын “Оргил” юм. Ан араатан, жигүүртэн, гэрийн тэжээвэр амьтад ийм оюуны ундрага, дайвар байхгүй, болзолт бус урвалжийн хүчээр хоолоо олж идэх, ижил хос болох, сүргээ бүрдүүлэх тэмцэлд хурд, эрч хүч нь бэлтгэгдсэн байдаг. Европын орнууд болон бусад орнуудын гудамжинд нам гүм. Хүний урсгал, баяр хөөр, хөнгөн хөгжимийн аяалгуу худалдаачидын болон сурталчилгааны урин дуудлага сонсогдоно.

Улаанбаатарын гудмаар явж байгаа хүмүүсийн дунд уурласан, яарсан, сандарсан, хараалын үг урсгаж, танхайрсан, төвөгшөөсөн, этгээд үг хэллэг нилээд сонсогддог. Уурлаж уцаарлаж, бухимдсан хүн өөрийгөө буруутайд тооцохгүй. Өөрийгөө хамгаалах оюуны ундрага дээд цэгтээ хүрэх бие мах бодийн хүчтэй урвалж юм. Энэ бүхний үр дүн уур уцаар, бухимдалтаас өвчин үүснэ. Нэн түрүүн дотоод шүүрлийн булчирхай цочирч, ходоод хүчтэй агшилт өгч, дотоод эрхтэний ажилалгаа хямарч, бүхий л мэдрэлийг цочроосон биоэнзимийн урвалаас цусанд “Гистамин” хор цугларч, жижиг улаан тууралт биед гаран арьсыг ихээр загтануулдаг.

Энэ үед цусны даралт хэлбэлзэж, цус өтгөрч, булчин шөрмөс ,сахар эрдэсээр дутаж, бие хөшинг болж, цусан дахь сахарын хэмжээ ихсэж, зүрх дэлсдэг. Хүний дархалааны систем нь уур уцаар, бухимдал багатай хүнд, эхчүүдэд,хүүхдүүдэд, тогтворжсон байдаг тул, ямар нэг хурц асуудалд, уужуу тайван байдалаар хандаж, ухаалаг шийдвэр гаргаж эрүүл мэндээ хамгаалж чаддаг. Эсвэл өөрийн “Инстенкт” ухаалаг мэдрэмжээр аюулаас холдож чаддаг. Хүний биед уур уцаар, бухимдал байнга давтагдахад мэдрэлийн ядаргаа болж “Нейродерматит” “Псориаз” гэх арьсны өвчнүүд үүсч эхэлдэг.

Дараа нь цус өтгөрч, хавагналт үүсэж нойрбулчирхай хямарч “Диабет” чихрийн шижин өвчин эхэлж улмаар, зүрх судасны хямралаас элгэний дутагдалд ордог. Уур уцаар бухимдлаас хүний биеийн дархалаа сулдаж, вирус бактерын өсөн төлжин ургах нөхцөл бүрдэж “Өвчний үүр” гэсэн тодорхойлтонд хамрагдана.
Уур уцаар, бухимдалаа дарах буруу арга зам нь архи ууж, хар, шар тамхи хэрэглэж, хүн өөрийгөө гаргуунд гарган хорт зуршилд автагддаг. Хамгийн шилдэг арга нь уур уцаар, бухимдалгүй эрүүл орчныг хүн өөрөө бүрдүүлж чадах, хүч чадал авъяас ухаалаг, оюуны чадавх юм.

Эрүүл байхын тулд өөрийн эд эс болгоноо баярлуулж бүжиглүүлэхийн тулд тав тухтай хооллож, хөдөлгөөнт тоглоом биеийн дасгал хийж эрч хүч энергийг цуглуулж цог залийг бадраан, эгшиглэнт хөгжим сонсох хэрэгтэй. Иймд “Хүн хичээвэл заяа хичээдэг гэсэн” зүйр үгийг санаж уур уцаар, бухимдалгүй аз, жаргалтай эрүүл байхыг эрхэм болгоё. Заяа нь хичээгээд хүн нь хичээхгүй алхам тутамдаа уур уцаар, бухимдалыг өөртөө төрүүлэгч хэн нэгэн чухам ичиг..ичиг…ичиг.

Нийтлэлээ бусадтайгаа хуваалцаарай Уурлаж бухимдаж явдаг хэн нэгэнд хэрэгтэй болох ч юм билүү за АМЖИЛТ ♥

Source : https://www.facebook.com/batorgilemch/photos/a.620857864628878/625271504187514/?type=3&theater

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close