LifestyleГоо сайханЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Чацаргана “Шидэт үрлэн” жимс Хүйтний улиралд нэн тохиромжтой.

Чацаргана "Шидэт үрлэн" жимс Хүйтний улиралд нэн тохиромжтой.

Хээрийн зэрлэг өргөстэй бутны чацаргана жимсийг өргөсгүй бутнаас ургуулж, агротехникийн ухаанд нээлт хийсэн хүн бол Б.Лааган гуай юм. Энэ хүн монголчуудын үеийн үед уламжлагдан эмийн найрлаганд ордог чацарганы бүтээгдэхүүний нэр төрлийг олшируулж дэлхий нийтэд таниулсанаар Нобелийн шагналд хүртэх гавъяатан юм. Чацарганы найрлага судлагдаж,хүнийг эмчилэх чанар танигдсанаар хэдэн 10 жил өнгөрчээ.
Халуун дулаавтар азийн орнуудад хүн хорхойдоон эмчилэх чанарыг эрхэмлэн үзэж мөнхийн рашаан лугаа авч үздэг. Манай оронд дэлгэрч байгаа чацарганы цэвэр бүтээгдэхүүнүүд бидэнд мөнхийн рашааныг орлоно гэж би сэтгэл бахдам хэлэх байна. Ямар нэг Шинжлэх Ухаанд танигдаагүй нууцлал их байдгийн адил чацарганы эмчилэх чанарт тогтоогдоогүй зүйл байсаар байна.

Чацаргана монголын уламжлалт эмийн найралганд “Дарбу” түвд нэрээр алдаршиж бичигдэж байгаа ч хүний бие мах бодь дайварын чухал энзоменологийн урвалжилт бүрдүүлж чаддагаараа онцлого. Хатаасан чацаргана бусад эмийн бүтэцтэй нийлэгжиж,тосон хэлбэр нь мэдрэлийн урвалж, эдгэрэлтийг сэдээж чадсанаар шархлаа түлэгдэлийг эмчилж,ханд шүүсний хэлбэр хоол боловруулах эрхтний ажилгааг сайжруулж үрэвсэлийг,намдааж эндоферонуудыг үүсгэх урвалж байгааг нотлож чадаагүй байна. Өвлийн хүйтэнд тэсвэртэй өнгө хэлбэрээ алдахгүй энэ жимс өөрийн тэсвэртэй чанар тослог бүтэц биосентезийн урвалж,элчилэгийг бүрдүүлж байдагаар онцлого.

Чацарганы найрлаганд байгаа аминдэм С.Р.В1.В2.А.Е.К болон төмөр,марганец,бор,хүхэр, алюмин,кремни агуулсан байдаг. Дээрхи найрлагыг харахад элгэний үйл ажилгааг сайжруулах,цус шингэлэх, цус төлжүүлэх, мэдрэлийн эсийн сэргэлт, бактерыг халдваргүйжүүлэх,нүдний хараа сайжруулах, арьсны өвчнийг ангаах үйлчилгээтэй нь харагдаж байна.

Эмнэлгийн практикт: –Умайн хүзүүний улайлт,ходоодны үрэвсэл шархлаа,12 нуглаа гэдсэний шархлаа,хоолой,дууны хөвч,хамрын дотор салстын үрэвсэл,цагаан мах урвах зэргийг эмчилж, хумс,үсний арчилгаанд,нүүрний тос,зэргийн найралганд орно. Чацарганы найрлага бүхий монгол эм “Дарбу 5” г уушигны үрэвсэл,цэр ховхлох, ханиалганд уулгаж утааны өвчнийг эмчилнэ. Чацарганы тосыг ходоодны болон 12 нуглаа гэдсэний өвчинд ууж хэргэлдэг. Хамрын доторхи ургацын “Полип” үед түрхэж эмчилдэг.
Түлэгдэлтийн 1,2 шатны түлэгдэлийн үед,түлэнхийн эдгэрэлтийн үед соривжилт багасгах зорилгоор түрхэж хэргэлдэг. Чацарганыг улам задлан шинжилж бусад эмийн ургамалтай хавсран эмийн ургамалд хэргэлэх,нийлэгжүүлэх,хүнд өвчнийг эмчилэх бэлдмэлүүд,тосон түрхлэг гаргах шаардлагатай болоод байна.

Энэ ажилд манай эрдэм шинжилгээ,мон-энзим,эм хангамжийн байгууллагууд,эм судлал,монгол эм судлалын,анагаах ухааны докторууд,багш,эмч нар судлаач,нарын нэн тэргүүн зорилго болгох хэрэгтэй.
Монгол орны ургамал,амьтны гаралтай чанартай эм бэлдмэл,тосон түрхлэгүүд дэлхийн нийтэд танигдан голлох эмчилгээ болох цаг ойртож байна. 1990 ээд оноос хойш 20 жилийн хугцаанд Польш улсад ажилж байгаа эмч,эрдэмтэд, судлаач нар монголын уламжилалт эмчилгээг олон улсад таниулах,эмчилгээний үр дүнг таниулах ажлыг шинэ шатанд гарган эх орны бүтээгдэхүүн монгол эм тан,мон-енземийн бүтээгдэхүүнүүд, чацарганы тос, барагшин зэргийг эмчилгээний практикт нэвтрүүлж,өөрийн орны эм бэлдмэлийн экспортийг нэмэгдүүлж чадлаа.

Source : https://www.facebook.com/batorgilemch/photos/a.620857864628878/627212087326789/?type=3&theater

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close