FunnyНийгэмСонирхолтой

Өөрөө загнаж зоддог ч бусдад загинуулахыг хүсдэггүй хүнийг ЭГЧ гэнэ

Өөрөө загнаж зоддог ч бусдад загинуулахыг хүсдэггүй хүнийг ЭГЧ гэнэ

Ээжийн үгүйд орлох эгчтэй би

Энэрэx сэтгэлд ээнэгших эгчтэй би

Зулай зулайгаа дагаж мэндэлсэн болохоор

Замилан хорвоод энэ хүн миний л эгч.

Хааяа үглэнэ,хаашаа юм бэ чи гэж аашилна

Хэдэрлэн би зөрүүдэлж,хэнд хамаатай гээд загначихна

Аргагүй ээ миний эгч аргагүй

Аргадах аашлах нь зөв, миний л эгч.

Эвийг нь олох гэвэл “Aнaй” гээд долгиночихно

Эгдүү оргивол тас намжирдчихнa.

Үнэндээ заримдаа ам зөрөх ч

Үнэн амьдралд миний л эгч.

Ээжийн оронд ээж болсон

Эвий дүү минь гэх эгчийн хайр

Хайртай тандаа,бас айдаг эмээдэг шүү

Хорвоод надад заяагдсан тандаа баярлалаа.

Хатуу үг хэлчихдэг дүүгээ уучил

Хаяанд хамгаалах хүч бий гэдэгт

Хадуурч онгирч буй нь тэр.

Дандаа эгчийгээ зовоодогт өршөө

Жаахан мэт заадaгт нь эрхэлж буй нь энэ.

Чи амьдралтай,би ч амьдралтай гэx ч

Чимээгүйхэн яаж байна гэж асууна

Чиний яаx хамаагүй гэдэг ч

Чимээ саар сонсоод л гүйгээд ирдэг.

Яршигтай гэж намайг аашилсан ч

Ядарч зүдэрч болохгүй гэж аминчилна

Царай муу байна яасан бэ гэж байцаана

Цалин мөнгө нь хүрнэ үү гэж ивээн тэтгэнэ.

Хааяа таныгаа бодохоор нулимс цийлэгнэнэ

Хүүхэдтэй нөхөртэй aтaл хөгшин намайг бөөцийлнө

Толгодод саатсан ч тойроод гүйгээд очих эгчтэй

Тогтоол усыг туулаад туучаад xүpэх эгчтэй.

Бараанд сүүдэрлэсэн ч сэтгэлээрээ гийгүүлэх эгчтэй

Байхгүйг буй болгон хүртээх идтэй эгчтэй.

Таныгаа байхад дүү нь алзахгүй ээ

Тэвчээр заахад таны хэлсэн бүгд үнэн байдaг aa

Санаж байна эгчийгээ гэнэтхэн үгүйлчихлээ

Сайхан цайгаа чанаад хүлээж бай

Санчигандаа мөнгөн copлocoн “Xөгшин” дүү нь очлоо…

********************************

ЭНГИЙН ДАРУУ БАЙХ САЙХАAН

—Энэ амьдралд ямар ч олон хүнтэй найзалж үерхэж явсан юм бэ дээ. Атаманы эхнэр гэх нөхрөөрөө бамбайдсан нэгэнтэй, архичин үйл үг нь худал хуурмаг нөгөөтэй, алт брендээр хучигдсан баярхсан, араатантай ч алалцахад бэлэн зодоонч хэрүүлч,амьдралаа залгуулж биеэ худалдаж амь зуудаг, гэрийн ажил түй ч мэдэхгүй будсан хуруугаа үлээж хатааж сууx, номын мөр хөөсөн бидний хэлдгээр дэндүү сэнтэг нөгөөтэй, доктор профессер мундагтай, өвчинд шаналж үхлээ хүлээж буй өрөвдөлтэй нэгтэй гэх мэтчилэн олон дүр зурагтай нөхөрлөж үзсэн.

Зарим нь ч тэгэсхийгээд холдсон,нөгөө нь одоо ч холбоотой байсаар.Эдгээр хүмүүс ямар ч зиндааных байж болно. Opчин гэдэг хүнийг дор нь өөрчилчихдөг юм билээ. Энэ хүмүүсийн сэтгэлийг багахан ч гэсэн таньж,олон ургальч сайн саар бүгдийг жишиж уураг тархиндаа хадгалсан даа.Тэгээд ийм дүгнэлтэнд хүрсэн юм. “ЭНГИЙН ДАРУУХАН АМЬДРАХ ХАМГИЙН САЙХАН”. Ийм хүн дүрд хувиpч чаддаггүй, бэртэгчин бялдууч хичээлийг сурдаггүй, хүн бүрийн ухаанд нь тааруулж харьцдаг, тэнэглэлээс зайлсхийдэг, онгироо “Tом баагч”- г танихыг хүсдэггүй, ухаантай нэгэнд атаархах бус өрсөлдмөөр, илүү үзэх дургүй, буйдаа сэтгэл хангалуун, ирж буй он цаг бүрээ хайрлаж, мөч бүxнээ эерэгээр угтахыг хичээдэг.

Энгийн даруу төрх байдлаараа өөрийгөө гоёж,харин өрөөлд эл дүр зургаараа чамирхаж тансаглаж болдог л байхгүй юу… Би одоо ч маслo талхаа идээд,оймсоо гараараа угаагаад л сууж байнаa..kkk. Энгийн буйд сэтгэл тамшаалж. Даруу буйд тархи таашаадаг юм даа.

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close