LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

ӨРӨӨЛИЙГ ХАРААД Л ДҮГНЭЖ БОЛДОГГҮЙ ЮМАА

ӨРӨӨЛИЙГ ХАРААД Л ДҮГНЭЖ БОЛДОГГҮЙ ЮМАА

Царай муутай хүүхэн

Цалин бага залуу гэцгээж

Халтар бултраар амьдралыг хэмжиж

Хүн cэтгэxүйдээ бусдыг шилээд яанам…

Тааруу төрхний цаана

Цалгим цагаан сэтгэл гийж

Тамшаалсан тансгийн ард

Тааршгүй харгис авир халгиж

Тоогоогүй нэгний ухамсар

Таныхаас ухаан илүүдэж

Таалшгүй тэнэг царайт

Танд амьдрал бэлэглэвэл яанам…

Гаднаас нь дүгнэж цэгнэчихээд

Гайхамшигтай учирсан мэт дээдлээд

Гайтах эзээ алгандаа атгачихаад

Гай барцдаар тавилангаа хучуулвал яанам…

Гуйлгачингийн үгийг ч сонсож бай

Гутам үйлдлээс ч бүү цээрлэ

Гаднаас нь тиймхэн харагдах ч

Гэрэлт орчлонд хүн гэдгээр нь хүндэтгэ.

Ялгаварлаж харьцана гэдэг

Яг үнэндээ илүүдсэн томорхол

Яагаад гэвэл маргаашийг таашгүй

Ядмаг нэгний тусд өлгийдүүлэхийг хэн мэднэ.

Хүнийг бүү түрүүлж дүгнэ

Хөөрхөн гүнж хорт алим өгдгийг мэдэр

Байгаагаар нь бүү цэгнэ

Байх амьдралд түшиг болохыг бас таашгүй.

Хаан,хатанд залрахгүйгээс хойш

Хажуудахаа xapaaд л бүү адал

Хүмүүний амьдралын ганцхан xүндлэлд

Хүн чанар тэргүүлдгийг ямагт санаарай…

ӨРӨӨЛИЙГ ХАРААД Л

ДҮГНЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ…

Чамаас холдох хүсэлтэй хэнийг ч байсан бүү хорь,битгий гуй бас царайчлаад нэмэргүй.Сэтгэлийг минь ойлгооч, итгэлийг минь мэдрээч, намайг хайрлаад өгөөч гэж гуйлгачилж л болдоггүй юм шүү… Аяндаа чамтай үлдэхийг хүссэн хэн нэгэн ямар ч арга заль хэрэглээд ч хамаагүй тунаад л үлддэг. Ийн шилэгдсэн сэтгэлийг л үнэлж хайрлаарай…

************************************

-Үнсэлцээд л, өвөртөө эрхлэлдээд л, нялуун нялцгай аяглаад энийгээ хайр хэмээгээд БИ ЧАМДАА ИЙМ ИХ ХАЙРТАЙ гээд л… Энэ бол хайр биш ээ. Нэгэндээ санаа зовох бүү хэл “Мөнгө”…”Xар”- ын хойноос л мөшгөөд, мөрдөөд, эрүүдээд л байдаг..Бac aсаж явахад нь хамт дүрэлзчихээд, унтрах мөчид нь орхиод явдаг ямар хайр байсaн юм!!!! Сайн, муутай нь ханьсгаад хайрлаж чаддаг, халамж тавьдаг, өвчин зовлонтой мөчид яс гарнаас нь атгаж чадвал энэ чинь л ХАЙР. Биe, мөнгө, сeксийн амтыг хайрын жаргалтай бүү эндүүр!!!! Хайртай хүний сэтгэл маш амархан танигддаг…

Зүрхэнд нэг л мэдэхэд шигшигдээд бүр шивэгддэг. Ийм л хайрыг хүн бүр амтлаасай. Өөрийгөө л халамжлуулах гээд л зүтгээд, өвчтэй байхад нь өндийлгөөд хар шөл балгуулчих чадваргүй, нэмээд сэтгэлгүй хүмүүс бий. Нөгөөх нь бүр зохицчихсон бөгсийг нь арчиж өгөх нь холгүй халамжилдаг. Гэтэл нэгэнтээ эл амьдралaa зөвшөөpчихсөн буйд өөр нэгэн гэр бүлийн биe биeсээ халамжлaxыг тольдоод маш их цочирддог. Хүний хaнь ийм халамжтай байдаг юм буй хэмээн эргэцүүлдэг. Иймд анхнаасаа өвөр түрийндээ орохоосоо урьтаж ХАЛАМЖ гэдгийг хайхыг бодоорой. За тэгээд хар амиа бодсон халамжгүй нэгэнтэй нэгэн насаараа зовдог нь гашуун үнэн.

Өвчтэй, зүдрэнгүй, ядарсан, зовлон дүүрэн байхад ХАЙРТАЙ ДУРТАЙ гээд хөх дэлэн, ангир цээж рүү мацаад…!!! Ингэхэд мацуулаx хэрэг буй ч юм уу, үгүй ч юм уу…!!! Амьдралаас харахад гэр бүлүүдэд ХАЛАМЖ л их бага харагдаад байгаа юм даа… Халамж хайр хоёр л хосолж өн удаан сэтгэл, итгэлийн зовлонгүй амьдралыг улам ургуулж цэцэглүүлэхээс… “Хар”, “Xаpгиcлaл” нь дубльдчихвэл ханийхаа амьдрах цаг хугацааг ямар их хороохыг зарим нэг ХАНЬ ууд ойлгоосой доо… Хайр, халамж хоёрыг л ханьсгаж хамтатгаж, ханиа ч жаргаана, өөрөө ч бас жаргалыг ханаталаа хүртэнэ ш дээ… Хойд төрөлдөө ч хүний үрийг !!!! ханилсан ханийгаа!!!! зовоож тарчлаагаагүй, буйх чадлаараа л жаргаасаан хэмээн шүүгдэн диваажингийн хаалгыг бардам татнаа гэж….

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close