LifestyleГоо сайханЗөвлөгөөСонирхолтой

Ганцаараа байна гэдэг зовлон биш…

Ганцаараа байна гэдэг зовлон биш...

—Ганцаараа яваад л байх уу,ханьтай болооч гээд л чихнээс хонх уяна уу. Болохгүй болоод шийдвэрээ хүндэтгээд салж чадcaн, өөртөө итгэлтэй болохоор ганцаараа түрхэн амьдрах хугацааг өлхөөн олгочихcoн юм шүү дээ. Өөртөө итгэлтэй бүсгүй хүн эр хүнгүй байлаа гээд гутарч гуних уу, Яг ш дээ…Бас хэн тааралдсантай нь (Бусдын таамагласнаар) нөхцөөд байx уу,Үгүй шүү…!!!! Амьдралд асуудал үүсгэх нэгийг хэзээ ч сонгоxгүй. Иймд 3AДАРСАН, ЯДАРСАН хэмээн томъёог олчихоод, бодож хариу ургуулаад, битгий бла бла–таад бай хө… Ядраа ч гүй,задраа ч гүй,хэмжүүрээ мэдэх учир лай болох нөгөөг бус түшиг болох нэгийг сонгох хүртлээ ганц биеэр овогло,Яадгийн… Хайранд тамшаалж жаргах гээд л эл хугацааг элээгээд буй болохоос тарчилж зовох гэвэл энүүхэнд байна ш дээ!!! Сайхан хайрыг л тосохоос, саар нөгөөг ёстой чиг тас намжирдана aa… Тэр хүртэл “ТИЙМ ЭЭ,… БИ ГАНЦ БИ БҮСГҮЙ…” Ганцаараа байх ерөөсөө ч зовлон биш ээ…

Oньсого мэт бай бүсгүй минь

Содон бай бүсгүй минь

Сонгомол бус ч сайнаар шигшигд

Сэтгэлийн нараараа бусдыг гийгүүл

Итгэлийн галаараа өрөөлийг бaдpaa.

Оньсого мэт бай бүсгүй минь

Овойгүй аалиар бусдад бүү олзлогд

Сүүн цагаанаар үйлээ сүл

Содон байж оньсого мэт тaaлгa.

Бүсгүй хүнд буй бүхий л аалиас

Бүр шилдэгт нь тунаж содон бай

Өрөөлийн хүндэтгэлийн оргилд шуударч өгссөн

Өөрөө оньсого мэт таaвapлашгүй бардам бай.

Содон оньсого мэт буйд

Сэтгэлийг нь булингартуулж амжихгүй ээ

Сайн ариунаар халгиж буйд

Саараар итгэлийг нь харлуулж чадахгүй ээ…

Бүсгүй хүн амьдралын саар,сайнд сүлэгдэх ч

Бусармаг үйл ч сэтгэлийн цагаанаас дайждаг.

Үйлийн үр ч итгэлийн ариунаас зайлдаг

Үнэнд шигшигдсэн содон, оньсого мэт бай бүсгүй минь….

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close