LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Эхэндээ чи үргэлж түүнийг халамжилж, хамгаалж, хичээнгүйлэн байж түүнийг баярлуулдаг байсан сүүлдээ залхаж…..

Эхэндээ чи үргэлж түүнийг халамжилж, хамгаалж, хичээнгүйлэн байж түүнийг баярлуулдаг байсан сүүлдээ залхаж.....

Эхэндээ чи үргэлж түүнийг халамжилж, хамгаалж, хичээнгүйлэн байж түүнийг баярлуулдаг байсан Сүүлдээ нэг л залхаж, ахиж анхных шигээ байхаа больж, түүнийг шаналах үед нь ганцааранг нь орхиод, зүгээр болохоороо хүрээд ирэхийг нь хүлээдэг болж эхэлсэн. Чи сайн бод доо, Эхэндээ чи түүнтэй хамт байхад тэр үргэлж инээдэг байсан уу? Эхэндээ чи түүнтэй хамт байхад тэр бусад аз жаргалтай охид шиг өхөөрдөм хөөрхөн байсан уу? Чи урьд нь түүнийг нэг өдөр л харахгүй бол цаг хугацаа зогссон мэт санагддаг байсан бол, одоо ямар байгаа вэ? Чи сайн бод доо, Чи түүнд ямар их амлалт өглөө, гэхдээ чи амлалтаа биелүүлээгүй Чи түүнээр ямар их зүйлийг зөвшөөрүүллээ, түүнд хичнээн удаа үүрд гэж хэллээ, гэхдээ чи тэр бүхнийгээ одоо өөрөө ч мартчихсан.

Чи түүний нулимснаас, түүний уур хилэнгээс үнэхээр залхсан, гэхдээ яг үнэндээ тэр болгонд тэр үргэлж зүрхээ зүсүүлсэн шиг шаналдаг байсныг нь чи даанч мэдэхгүй Тэр чамайг яг л анхных шигээ үүрд түүнд тийм л сайн байна гэж бодсон юм шүү дээ Тэр тийм л тэнэг болохоороо чамд зүрхээ өөр юу ч бодолгүй өгсөн юм Чи түүний зүрхийг гартаа атгаж болох байсан, эсвэл зүгээр л хагалж хаяж болох байсан, харин эцэст нь чи 2 дахийг нь сонгосон Чи түүнийг яагаад ийм ууртай, үргэлж чамтай хэрэлдээд байдгийг нь ойлгодоггүй Чи улам л түүнээс залхсан… Чи өдөр ирэх тусам түүнээс холдож, юм ч ярих чинь багассан Та 2ын үерхэл тун удахгүй мөхөх гэж байгааг мэдсэн..

Гэвч чи мэдэх үү, хэрүүл гарах тоолонд түүний зүрх ямар их өвддөгийг? Чи мэдэх үү, тэр зүгээр л чамайг өөрт нь арай илүү сайн хандаасай гэж хүсч байгааг Гэвч чи түүний зүрхийг бага багаар эмтэлсээр л… Чи тийм их хэрээс хэтэрсэн зүйл хийсээр байхад тэр чамайг уучилсаар л… Тэр чиний утас, чиний мессэжийг шалгахад нь чи түүнийг буруутгадаг байсан Тэр чамайг өөр охинтой хоёр гуравхан үг л солиход чинь уурлаж уйллаа гэж буруутгадаг байсан Тэр дэндүү ихээр чамайг гэж байгаа нь чиний эрх чөлөөг хомслож байна гэж чи бодсон Чи түүний өмнө нэг их буруутай хүн биш гэж чи бодсон Гэвч энэ хорвоо дэлхий дээр ийм олон залуус байхад тэр яагаад зөвхөн чамтай л зовон байж хамт байгаа юм бэ?

Учир нь түүнд чи л хамаатай, Учир нь тэр нэг л өдөр чамайг харахгүй өнгөрөөчихвөл гараас нь мултраад яваад өгөхвий гэж айдаг учраас… Чи ахиад бодоод үз дээ, Чамайг өвдөж, сэтгэлээр унах үед тэр чамаас ч илүү зовж байгаа харагддагийг санаж байна уу? Та 2ыг хэрэлдэхэд түүний явуулдаг уртаас урт мессэжүүдийг санаж байна уу? Тэр чиний төрсөн өдөр, та 2ын бүхий л тэмдэглэлт өдрүүдийг үргэлж санаж байдгийг санаж байна уу? Чамайг хогийн новш шиг аашилсан ч тэр чамайг уучилж байсныг санаж байна уу? Чамайг үргэлж эргэж ирээд уучлалт гуйхад хүлээгээд авдаг байсныг санаж байна уу? Чамайг ямар нэг юм гуйх болгонд тэр биелүүлдэг байсныг санаж байна уу?

Энэ бүхэн түүний ажил, эсвэл үүрэг даалгавар биш шүү дээ Тэр чамаас хариуд нь юу ч нэхээгүй Тэр зүгээр л чамд хайртай, чамайг байгаагаараа байхад л хайрладаг Тэр бага багаар эмтэрч байна, тэр нэг л өдөр залхаж мэднэ шүү дээ Тэр ч бас уйлахыг хүсээгүй, тэр ч бас өдөр бүр инээж баяртай байхыг хүсч л байгаа шүү дээ Чи түүнийг ойлгож хайрлах ёстой болохоос түүнд хүйтэн хөндий хандах ёсгүй шүү дээ Гэвч тэр л ЧАМАЙГ НАСАН ТУРШИД ЧИНЬ ХАЙРЛАЖ ХАЛАМЖИЛЖ ЧАДНА. Эсвэл Чи үнэхээр түүнээс салахыг хүсч байна гэж үү?? Тийм бол олон олон жилийн дараах нэг өдөр харамсахгүй байхыг хүсэн ерөөе.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close