FunnyLifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Би нэг идэмхий хөөрхөн бүсгүйтэй гэрлэсэн юм.

Би нэг идэмхий хөөрхөн бүсгүйтэй гэрлэсэн юм.

Би нэг идэмхий хөөрхөн бүсгүйтэй гэрлэсэн юм. Манай хүн туранхай, юм идэх дуртай таргална гэж байхгүй. Өглөө эрт их өлснөө тэр маань. Тэгээд өглөө ажил эхлэхээс хаа байсан өмнө босоод хоол эргүүлдчихээд миний өвөрт буцаж орж ирээд хэвтчихнэ. Нуруунаас тэврээд хэсэг хэвтэнэ тэгээд би тоохгүй байвал хамраа нуруунд наачихаад халуу оргитол амьсгална. Тэгсэн ч тоохгүй байвал босоод урдуур орж ирж хэвтэнэ. Тэгэхдээ бас болоогүй ээ алив цаашаа гэж байгаад л нуруугаа миний цээжинд наачихaaд, бөгсөө гэдэс руу сайн гэхчин чихэж аваад л хэвчихнэ дээ.

Тэгээд удахгүй тоглоно, дуу дуулна. Тэгэж байснаа “би ер нь за босий доо” л гэж байгаа юм. Миний эхнэр ухаалаг, их сургуулийн багш, хамгийн чанга багш нарын нэг, оюутанууд нь их айнаа. Харин надад бол яг л эрх муур шиг. Ганцхан надад л эрхлэнэ. Эрхлүүлэхгүй бол намайг тоодог хүн байхгүй гээд хошуу нь тээр доор унжчихна. Хамгийн хөөрхөн нь өглөө идэх юм байхгүй байвал буцаж өрөөнд орж ирээд хөнжилд шургаж орчихоод “хайраа өлсөөд байна” гээд над руу нээх хөөрхөн хараад хэвтчихнэ.
Ингээд байгаа хүнийг одоо яах вэ. Үнсээд л баймаар хөөрхөн бүсгүй шүү!

**************************************

Мэдээж намайг бодвол арчаатай анхиатай эр хүмүүс зөндөө л дөө. Гэхдээ л эхнэргүй эр хүмүүсийг яаж болоод байдгийг ер ойлгохгүй юм. Би л гэхэд сүүлийн бүхэл бүтэн зургаан хоног эхнэр, хүүгээсээ хол нусаа хацартаа нааж байна. Манай хоёр яахав сурагчийн амралт тааруулаад хөдөө явсан. Би яасан байх нь вэ? Энд үлдээд зутарсан байх нь байна шүү дээ. Хэ хэ хэ. За юун нялуун юм энээ тэрээ гэж та бүхэн минь хэлнэ биз. Үнэн л энэ. Бага ч үгүй сүүлийн арав гаран жил эхнэртэйгээ, сүүлийн арав арай хүрэхгүй жил хүүтэйгээ хамт байсан байна. Арга ч үгүй юм аа даа.

Эхний нэг хоног бол бас сайхан байдаг юм байна лээ. Уяанаас алдуурсан нохой аятай. Тэгээд л хоёрдох өдрөөс нь миарч эхлэж байгаан. Ганцаараа болохоор хоол бараг хийхгүй юм. Хоол хийгээд хоолойгоор давахгүй юм. Хоол хийхээрээ холион бантан хийгээд, хаана юу байгаагаа мэдэхгүй, хайж хайж олохоороо хаанаас юун дээр яаж хийхээ ч мэдэхгүй. Нөгөө тунгалаг тамир киноны Галсан “Дулмаа минь байсан ч болоосой” гэдэг шиг л юм болж байна. Бас дээрээс нь тогооныхоо тагийг хагалчихсан. Тоос шороон доо дарагдчихсан сууж байгаа.

Ус голдуу буцалгаж уугаад, арзайсан сэрзийсэн юм л сууж байна. Гэхдээ хөгшин нь гэрээ сайн харж байгаа. Хэ хэ хэ. Гэрлийнхээ унтраалгыг хаана байдгийг олдог болсон. Оймсоо угаалгын машиндаа бөөгнүүлээд хийчихсэн. Аяга тавгаа угаахад яг бэлэн болгоод хураагаад тавьчихсан. Ороо ханийгаа явсанаас хойш хоёр ч удаа хураасан, гэхдээ орой эргээд унтахын хооронд дэмий ажил байна лээ. Хэ хэ хэ. Мартсанаас манай давс хаа байдаг юм бэ хө?

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close