LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Таалахгүй нэгнийг тогтоон барих гэх зүтгэл+сэтгэл түй ч хэрэггүй ээ..

Таалахгүй нэгнийг тогтоон барих гэх зүтгэл+сэтгэл түй ч хэрэггүй ээ..

Таалахгүй нэгнийг тогтоон барих гэх зүтгэл+сэтгэл түй ч хэрэггүй ээ..

—-Би ч бас салж үзсэн…Харин хаягдсаан гэж бла бла- таж сэтгэлээр унаагүй, бас хаясаан гэж баавартаж байсангүй ээ… БИ НӨХӨРТӨӨ ХАЯГДСАН…—гэx гутpaлыг сэтгэлдээ шивчихээд гутраад гундаад явнa уу…. Ямар ч залуу, яагаад хүүхэдтэй нь орхиод /… бүр өөрийн мах цусны тасархай шүү…!!!! / өрөөлийг сонгоод, илүү шуналд улайран шуудраад яваад өгөх!!!!! За яах вэ…Хайрын нар жаргасан ч бай хамаагүй.Одоо л ухаанаа цэгцрүүл. Сайхан уйлчих. Сэтгэлээ цэвэршүүлэх цаг нь иржээ.Хонгор минь….

—–Нэгэнтээ явсан хүний хойноос бүү халагла. Дөрвөн мөч хөдөлж байна уу байна, ухаан эрүүл саруул байна уу байна.Ингээд л эхэлнэ дээ. Үр хүүхдийн ааваа нэхэх нэхэл жаахан хатуу. Бусдаар бол алзахгүй… —-Гоёж гоодоод гадуур нэг шилбэлзээд үз. Эхний залуугийн мэлмий чам дээр торлоо.Хүүе чамайг харчихлаа.Энэ чинь бөөн урам. Бусдын харцанд ойлоо.Эхний амжилт. Сэтгэлээ тайвшруул. Үргэлж хайрлаж явсан шүү хэмээх гоморхолын ялаа болж амьдралд дүнгэнж явснаас дураараа жиргэх нөгөө болжмор болоход яагаад болохгүй гэж. Гол нь эрүүл байх хэрэгтэй.Эрүүл биенд орших ухаанд тэр салалт яршиг л байна….

—–Амьдралаа зохицуул.Маргаашнаас үр хүүхдээ тэжээх, амьдралын ачааг үүрэхэд бэлэн үү. Чадалдаа итгэ. Нэг л хүнд ноогдсон хувь заяа нь чи биш. Одоо сайхан амьдрах цагаан атаа хорсолоор хор шараа буцалгаад өг. Чаднаа гээд л шуудраад бай. Эхний үед жаахан тэвчээр хэрэгтэй. Аяндаа бүгд байрандаа дасна.Чи чаднаа…

—-Нэг л мэдэхэд чи гологдсон бус голсон, хаягдсан бус хаясныг чинь зориг зүтгэл нь хэлээд өгнө.Он цаг урссаар….Чадал чамайг сэлүүрдсээр…. Нөгөө өглөө алтанхан наран чамайг илчээрээ төөнөх үед бүх гачлан ард үлдсэнийг мэдэрнэ. Бүхий л хайр,аз жаргал,баяр баясгалан хэдийн чиний мэдэлд иржээ.Одоо ёстой гого бүхэн чамд байна бүсгүй минь…

——Амьдралын гачлангааc зуураад, дэрээ норгож үерлээд, өрөнд орсон хужаa шиг өрвийж сууна уу.Бүсгүй минь. Бос бүсгүй минь.Сайхан халадаа нөмөргөлөөд гал тогоо руугаа дуртай дуугаа уянгалуулаад маарш….

ТАВИЛАН НАМАЙГ ЗОВЛОНГООР СОРЬСОН Ч

ТАМШААЛЖ ЖАРГАX ХУВЬТАЙ БҮСГҮЙГ ЯАХИЙМ БЭ ЛЯ ЛЯ ЛЯ…..

Чиний хайр төгсөх байтугай дэлбээлээгүй ч буй юмуу хэн хэрхэн таах гэж… Ep нь бүсгүй хүний сэтгэл, итгэл, үр хүүхэд, амьдралаар тоглох нь буцаад өөрт ойдог л юм даа… Харин эл бүсгүй нэг л өдөр ХОЖИЛ- оо гартаа атгачихсан сууж байхыг нөгөө ЭТГЭЭДҮҮД ойлгох ч аль эрт үүлшээд цэлмэчихсээн сэтгэл нь бүрхэг рүүгээ БУЦАХ гээч нь ёстой гонжийн жоо доо… АМЖИЛТ ХӨӨРХӨНӨӨ.

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close