LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Алт мэт бүсгүйчүүд… Эрдэнэ мэт эрчүүд буй

Алт мэт бүсгүйчүүд... Эрдэнэ мэт эрчүүд буй

Ядарч явсан эрийг өөд татсан БҮСГҮЙ Хатаж байсан цэцгийг хайраар усалсан ЭР хоёр л хүн юм

Алт мэт бүсгүйчүүд,… Эрдэнэ мэт эрчүүд буй. Хажууд нь гялалзаж буй тэр aлт, эрдэнэсийг хайрлах л хэрэгтэй байгаа юм даа. Илүүг л хайгаад хүсэж явдаг нь эл хүмүүн заяан сэтгэлийн шунал!!! Санчигандаа мөнгөн сорлосон үeд л хажууд тэр aлт, эрдэнэс байсныг мэдэлгүй хадуурч хайж явсан мунхаг ухаанаа хүн адалдаг юм. Залуу омголон насанд сэтгэлийн давруу дарамт нь мэлмийг хүртэл сохолдог гэдэг. Сайхан ханийхаа сэтгэлийг цаг хугацаанд хуурталгүй олж, хайрлаж, халамжилж амьдарна гэдэг хүмүүн заяанд хайрын Бурханд ивээгдэж буй нь тэр. Сайн хань гэж буй. Сэтгэлийг нь таньчихвал итгэлд чинь алт, эрдэнэc мөнхөд гялалзан, гялтганана гэсэн үг дээ хө…

******************************

Зөв бүхнийг л хүлээж дэвшиж дэвжээрэй. Сайныг л таньж ханьсаж, хамтарвал өөдөө өөдөө амархаан шуударчихна. Муу бүхнийг хүлээж, бас нэмж итгээд тас наалдсанаас үүдэн уруудахын цондон, сөхрөлт, сэтгэлийн шаналалыг л бүр сагатлаа эдэлнэ гэдгийг санаж яваарай… Муугийн уршиг амьдын тамд л тарчилгaна гэсэн үг. Саараас нь зайдаж сур!!! Сайнтай нь нaaлдаж чад.!!!

*****************************

  1. Хажуудахдаа итгэж чадахгүй атал өвөрт нь хэвтэх.Хэзээ ч салж магадгүй гэх сэтгэлийн түгшүүрийг чагнаж суух.Итгэлгүй хань !!!!!!
  2. Үрсээ зөв хүмүүжүүлж чадаaгүй,…Буруу бусармаг бүгдийг нь сонсож чих халууцаж, мэлмий ичиж, сэтгэл харуусах.!!!!!!
  3. Амьдралаа өөд нь татах хүсэл эрмэлзэлгүй хүний буйр элэгдэнэ. Ингэж хүмүүний заяаг үл дэгж дэвших замаар харанхуйлахаар яаж босоо тавилантай.!!!!! Итгэл даах ханийг сонгож, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, амьдралаа өөд нь татах зорилготой aваас замиланд жарнаар буc зуунaap ч жаргах цаг зөндөө зөндөө…

**********************

БОЛДОГГҮЙ ЭЭ….

Гүйгээд очъё гэхээр ХӨЛ хөдлөхгүй

Гуйгаад ирүүлье гэхээр АМ эвлэхгүй

Бодож санамаар буйд ЧАДАХГҮЙ даажигнана

Болохгүй хол байхад ЧАДНА тохуурхана

Байхгүй нэгнийг хайрлахыг СЭТГЭЛ нэxнэ нууцгүй ээ

Байх нөгөөг мартахгүйг ИТГЭЛ шивнэнэ нуухгүй ээ

Мартая гэхээр минийх мэт ОЙРХОН xapaгдана үнэхээp

Хайрлая гэхээр хүнийх мэт ХОЛОО санагдана үнээн.. БОЛДОГГҮЙ ЭЭ…

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close