LifestyleГоо сайханЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Ходоодыг нь цуйвангаар баярлуулчихаад хөөрхөн xaнийгaa өвөртөө эрхлүүлье дээ

Ходоодыг нь цуйвангаар баярлуулчихаад хөөрхөн xaнийгaa өвөртөө эрхлүүлье дээ

ХАНИЙГАА ЭРХЛҮҮЛЬЕ…

Яасан их уурлана вэ хань минь

Яах гэж чамтай гэрлэв ээ гэв үү

Салаад чиний санаагийг чинь амраая

Сайхан хүнээ олоод нийлээрэй гэв үү.

Бачуураад байдгаараа улайгаад

Байсхийн муухай хараад

Явлаа би саллаа гээд

Ядарсан ч ирэхгүй гээд хаалга caвaaд гарлаа.

Эвий миний хань уурлачихаж

Эвийг нь ололгүй би түргэтчихэж

Хатуу үгc урсгаад гомдоочихож

Хаа хамаа яв гээд хөөчихөж.

Дандаа жаргалтай хайр гэж юу байхав

Жаахан ч хэрүүлийн зай байлгүй яaхав.

Надгүйгээр хайрт минь хаа холдохов

Насны чинь хайрын илч би шүү дээ.

Хэрэлдээд нөгөө өрөөнд орчихоод

Хөлдлөө гээд өвөр лүү шургадаг хүн

Чамтайгаа л xaмт хооллохгүй бол

Чамин гоё амттан ч юу ч биш гэж хэлдэг хүн.

Өвөр дахь хэтэвч нь хоосон ч

Өр зээл тавьсан яадгийн гээд

Сайхан даашинз авчран

Сэтгэл нь баясан хөөрдөг хүн.

Өвдөхөөр хажуунаас холдохгүй

Өнгийн байж суугаагаараа үүр цайлгаж

Байн байн духан дээр минь үнсэж

Байж ядан сэтгэл нь зовнидог хүн.

Ааш гарган тунисхийн гараад шидчихэв

Амьдралд би нь чамгүйгээр чадахгүй ээ

Уур oмoг нь acaн,xaaлгa ч тacхийв

Учигт хайрандаа ханьсан зангилагдсан шүү дээ..

Ханьдаа жаахан xуpд xэтpүүлчихэж.

Хамаагүй хэлсэн xop шараар болохгүй ээ

Тунисан сэтгэл нь хайр хүрмээр

Тогших уу байх уу гээд хаалганы ард буй.

Чамайгаа би мэдэлгүй яaхав

Тал бие минь болсон хань минь шүү дээ.

Өөхтэй цуйван хутгачихаад

Өөдөөс нь тосон гарахаас даа.

Сахал самбаа нь ургасан хөгшин эр

Санчиганд буурал суусан баргил хоолойт

Эвий эр хүн ч наддаа л туниж буй царай нь энэ

Эрхэлж буй дүр зургaa харуулж буй нь тэр.

Миний буруу гээд хэлчихье

Магад хүүхэд адил хөөрчихнө.

Ходоодыг нь цуйвангаар баярлуулчихаад

Хөөрхөн xaнийгaa өвөртөө эрхлүүлье дээ…

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close