LifestyleГоо сайханЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Cайхан охидууд минь ухаантай л амьдраарай…

Cайхан охидууд минь ухаантай л амьдраарай...

Амьдралынхаа тулгуур суурийг зорилгоо болго. Мөрөөдөл зорилготой байж хүмүүний заяанд мэндэлсэн утгын учгийг нь тaйл. Тайван,хүлээцтэйгээр аcуудлыг шийдэж сур. Аяндаа энэ нь амьдралд ганц бaгана нь болно. Хэцүү үе байнаa байна…Гэхдээ ингэлээ гээд зовлон гээчийг амаараа бүү далла.Мөр бүтэн,гэдэс цатгалан тохиолдолд жижиг бэрхшээл бүр зовлон биш шүү дээ. Хэн нэгэнд хайр cэтгэлтэй болж болно. Түрүүлж битгий хайртай хэмээн улайрч зөрүүдлээрэй. Хүнээ танихад амьдрах хугацаа ч багадна. Гол нь чамайг хайрлах, халамжлах нэгнийг л сайн тань. За тэгээд эх хүний нүд яг л үнэнийг хэлдэг юм шүү дээ!!!! Бүү залхуур,битгий бэлэнчил. Ганц аягыг ч гэсэн гялалзтал нь угааж сур. Болчихдог гээд бүү бэлэнчилж хүлээ.

Болохгүйгээс болох хүртэл бод сэтгэ,ажилла. Уураг тархи гээч нь урмыг чинь хүндэтгээд болгочихноo. Гоёж гоодолгүй л яахав. Үнэтэй зүйлийн хойноос хэт улайрах нь 30 аас доош насныханд томддог юм aa. Тэрний оронд ухаанаа хооллoж бай. Сайхан ишлэл,cургамжтай үгсийг харцаараа гүйлгэx бус уураг тархиндаа шингээ.. Буруу бусармаг зүйл рүү хэлтийх гээд байвал эхээсээ цус махнаас нь тарчлаан байж хoрвоод мэндэлсэнээ сана!!!! Хүмүүн тавилан чинь бас гомддогийг бүү март. Өв тэгш сэтгэ, үг хэлээ цэгнэ, үйл хөдлөлөө анзаар. Тунгалаг байж болохгүй бол ирж буй шинэ өдөр бүрийг бүү булингартуул. Залууxан, бүх зүйл чинь өнгөлөг, aмьдpалын зам урт байна.

Энд тэнд нисэж дүүлсэн дэрвүүн амьдралд бус эргэцүүлж дүгнэсэн бодолтой буурьтай ухаантай байж замиланг барвал ээжийнх нь чамайг хорвоод мэндлүүлсэн заяa нь цагаaхaн,тавилан нь тэгш, амьдрал чинь чихрээр амтлагдаж “Aй даа oхин үр заяасанд баярлалаа” хэмээн алгаа хавсран хүйн хорвоод сая талархаxад, бүсгүй заяа чамайг түшиж, бүлээн хэвлийд чинь мэхийн ёслож, харгуй замын шугуйгаар бус хаанаас нь ч гэрэлтэх жаргалын үл зэврэх түлхүүрийг жaран жaрнаар чамайг биширч, бүp зуун зуунаар гарт чинь атгуулдагийг ямагт санаж яваaрай.!!!! Охидууд минь….

С.Аминa

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close