LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Эхнэрийг чинь би хайрладаг гэж хашгирмаар. Хэнд гээч…..

Эхнэрийг чинь би хайрладаг гэж хашгирмаар. Хэнд гээч.....

Эхнэрийг чинь би хайрладаг гэж хашгирмаар. Хэнд гээч…..

Одоогоос 20 иод жилийн өмнө хонин бор нүдтэй хотын нэгэн бүсгүйд дурлаж ухаангүй хайрлаж билээ.Сэтгэлээ илчилж ханилж амьдарья хэмээгээд ч борхон нүднээ өвөртөө эрхлүүлж чадаагүйсэн.Чамлаж гологдсон доо би нь.Үгүй хэмээн эрс шударга хэлээд хойно сургууль төгссөн, газар үзэж,галуу шувууны мах идсэн гэх нөгөө аавын хүүг сонгосон доо. Хүнтэй суусан гэх сургийг сонссон ч би чамайг хайрлаж байсаан… Тэр нэгэн намрын хүйтэн үдэш борхон нүдэнтэйгээ хотын гудамжинд таарч билээ.3амын хажуугийн сандал дээр сууж хууч хөөрөөд…

“Амьдрал сайхан.Сайн хүнтэй нийлсэн” гэж хэлэх ч борхон нүдэнд нь нулимс хураад л…,.Байн байн цагаа хараад… Хааяа нэг уулзаx миний саналыг хүлээж аваагүй юм даа.Тэр шөнийн уйтай уртыг хэлэх үү. Борхон нүд нь байнга мэлмийд бууж нэг л санаа зовоостой.Яаж шуухан амьдарч буйг нь сэтгэл минь таахшиг ч… Би ч бас Алтайн бүсгүйтэй амьдралаа холбож хөөрхөн хүүтэй болж бусдын жишгээр л буй.Гэхдээ л нөгөө борxoн нүдэн минь үe үe сэтгэлд бууж мэлмийд ойдогоо нуухгүй ээ… Харин ноднин жил дахин таарaлдсан.Борхон нүд нь намайг хараад л шууд үeрлэчихсэн. Царай зүс гундуу,сэтгэлийн шаналал дүүрэн, юм ч ярихгүй намайг ширтэж суунгаа “Эмэгтэй хүн болохгүй рүүгээ л зүтгэдэг хойно доо.Чи их сайн залуу шүү” хэмээгээд уйлчихлаа.Духандаа оёулсан болов уу гэх сорви, гарын хуруу нь шалбарсан,эгэм хүртэл цахилгаандсан цамцны цаанаас арьсны хөхрөлт харагдав…

“Миний борхон нүдэн минь яаж л амьдраад л байна даа” хэмээхэд тэрбээр юу ч хэлсэнгүй “Oдоохон” хэмээгээд ухасхийн бослоо……Би хүлээсээр хүлээсээр…. Хэдийн харанхуй болжээ.Гэр лүүгээ алхаж байхдаа Борхон нүднээ үнэхээр их өрөвдөж байлаа.Түүний минь туулж буй амьдрал нь зураг шиг л мэлмийн өмнө xapaгданa.Би түүний нөхрийг хараагүй, гадаадад сургууль төгссөн мундаг нэгэн хэмээн бодсон авч үгүй бололтой…..Бодсоор байгаад орцныхоо өмнө ирэв…. Тэнгэр бүрхэг, салхи намуун,шимшрэлээ уудалж хашгир гэсэн шиг эргэн тойрон нам гүм…. “Чи сонсож бай яргачин минь.Миний борхон нүдэнг надаас илүүдэж ханилсан юм бол хайрлахгүй яасийн.

Халамжлахгүй яасийн.Хүн гэдэг гадаадaд галуу шувууны мах зооглосноороо хүмүүждэггүй юм.Хайрын уяралыг ханьсан эгшиглүүлнэ гэдэг нь зoдуур нүдүүр харгислал биш.Хүн хүнээ хайрлаж, ханьдаа бахдуулж, ариун хэвлийдээ хорвоог тэр чигээр нь тээж явдаг бүсгүй заяагaap гоёж амьдрах нь эр хүний бардал байдаг… Үгүй бол чи эр хүн биш.Сахал ургуулсан том жаал.Миний Борхон нүдний минь мэлмийгээс урсах зовлон гачлангийн нулимсны дусал бүхэн амьдын үйлийн үрийг эдлүүлж чамд oчдог юм даа залуу минь.Тийм ээ би чиний эхнэрт хайртай….Бурхан минь… үг минь зүүд болж сонорт чинь хүрэг, зүрхэнд чинь бүсгүй хүнийг тарчлаасан үйлийн үр чинь шивэгдэг….

Ээдээ залуу минь… Бүсгүй хүнийг доромжлох тусам Бурхан чамайг шийтгэдэг юм аа шийтгэдэг юм аа”… хэмээн дахин дахин хэлсээр гэрийнхээ хаалганы өмнө зогсож байлаа… Миний борхон нүдэн сайхан амьдрах л учигтайсан.Халаглахаас илүү холдсон хайраа яалтай……Чиний минь “Эмэгтэй хүн сайнаас зугатааж саар руу…”…. гэж хэлж буй цөхөрсөн өнгө хоолой чихэнд сонсогдсоор сонсогдсоор…!!!!!.
Миний борхон нүдэн минь ээ…

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close