LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Хадам ээж минь над руу эхийн хайраар инээнэ…. Хайр нь дотроо хал нь гаднаа (Богино өгүүллэг)

Хадам ээж минь над руу эхийн хайраар инээнэ.... Хайр нь дотроо хал нь гаднаа (Богино өгүүллэг)

Хадам ээж минь над руу эхийн хайраар инээнэ…. Хайр нь дотроо хал нь гаднаа (Богино өгүүллэг)

Үүрийн манхан цайж, наран ээж, алгуурхан дээшилнэ.Намрын налгар өдрүүд навчсын шаржигнах эсэргээнд сэрүүсэх ч наанаа л таатай. Би аймгийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажилладаг.Эл өдөр миний ХАДАМ гэх хайр, хал хоёрт тэнцүүрдсэн амьдрал, хайрын түүх минь эхэлжээ. Ээжээсээ хоёулаа.Ах минь энд тэнд наймаа хийгээд л алдаж, авч яваа сурагтай.Гэрийн бараа харах нь ховор.Гэр бүл үгүй.Баяжиж байгаад хамгийн сайхан хүүхнийг авч өвөртөө эрхлүүлнээ гээд л яриастай… Аавын ганц цэцэг шүү дээ би нь. Ээж хааяа тачигнахаар аавын араар хярчихна.Аав янзын өмөөрнө дөө, хир халдаахгүй, яг миний хамгаалалтын бамбай.

Дунд сургуулиа дүүргээд хотод УБИСын монгол хэл уран зохиолын ангийг багш гэх мэргэжлээр төгсөж, босго өндөр боловсролын салбарт хүчин зүтгэж нутагтаа ирэн ажиллаж буй нь энэ. Хичээлийн хонх дуугарч, ангидаа орох тэрхэн мөчид нүдэнд дулаахан нэгэн цэмцгэр залуутай сургуулийн коридорт харц тулгарав.Огт хараагүй жeнтэльмэн. Сайн байна уу хэмээн түүнийг мэндлэхэд Сайн гэж хариулчихaaд алхаагаа түргэсхэн ангийнхаа хаалгыг татсан даа. Хотоос шинээр ирсэн физикийн багш Ирмүүн. Ингэж л бид 2 ын хайр сэтгэл эхэлсээн… Хөтлөлцөж, хөгжилдөж хоёр биeндээ дасаж, дурлаж хайрлалцсаар хэдийн жил болов.Ирмүүн маань ч хотод буцаад ажиллахаар болж би ч дагаад их хүрээнд амьдрал хайр сэтгэлийнхээ галыг асаахаар зорив.

Ирмүүний ээж утсаар….”Хайр сэтгэлтэй бол юуг нь хорих билээ.Дагуулаад ир ээ.Хотод ажил олдоно.Хурим энэ тэрдээ юунд нь яарах вэ.Ганц хоёр жилийн дараа болохгүй юу …”хэмээн хэлсэн аж.
Аав маань их л дуу муутай. Ээж минь….”Энэ охин ямар айлд ч очоод байна даа.Охин хүүхэд ингээд шууд дагаад намирчихдаг хаанахын ямар ёс гээч вэ…” гээд л үглээстэй. Би яахав хайртай хүнээ дагаад хаа ч хамаагүй нисчих сэтгэлийн хөөрөөр бялуурсан нэгэн.Мөнгөн хүлэг үүлэн дундуур хөвнө.. Ингэж л ХАДАМ-ын босгоор алхсан юм даа.

Туяа гэх намилзсан цагаан авгай.Ам хэл хурц, айхтар ааштай, болж өгвөл зандарчих маягтай, ганган гэж,ёстой л хотын дэгжин нэгэн.Энэ хүн миний хадам ээж.Хотод суурьшиж, нэгэн сургуульд арга зүйч багшаар ажиллаад хадам ээжийн аашийг олох гэж бөмбөгнөж, ар өврөөр нь нөхөртөө нэг эрхэлж, нөгөө халамжлах гэсээр жил гаруйн хугацаа өнгөрсөн аж. Энүүхэндээ л гэхэд хадам ээждээ тун дургүй ээ.Амнаас арайхийж л ээж хэмээн авиална.Бас яасан юм бол.Ямар хэцүү юм бэ гээд л өөртөө хэлээд үнэндээ л хадмын хаяа арай л хүнд санагдана.Хоёуланг минь суулгаж байгаад загнана, сэтгэлд нь таарахгүй зүйл байвал хашгирна, их л төвөгтэй.

Харин Ирмүүн маань ёстой авч хэлэлцэхгүй “…За мэдэж байна ээж.Дуугай л даа…” гэхээс өөр үг дугарахгүй.Нэг өдөр нөхөртөө “Хоёулаа тусдаа гарвал яасан юм бэ…” гээд хэлчихэв.”-Яасан хайраа ээжтэй амьдрах хэцүү байна уу.Миний ээж сүү шиг сэтгэлтэй хүн дээ.Найзад нь бодсон юм буй.Амьдрал сайхан.Хайр минь хөөрхөн ..”гээд уруул дээр минь үнслээ.Гэнэт шал дургүй хүрчихэв.Хадам ээждээ голоосоо ДУРГҮЙ булгилаад л … Аав минь хөдөөнөөс ирж буйг сонсоод хөл газар хүрдэггүй ээ бөөн баяр.
Санасан гэж… бас хадамдаа дургүй гэдгээ хэлнэ гээд бодоостой, гомдлоо уудална гэсэн санаатай л буй.
Аавыг ирсний орой тавтайхан ч хөөрөлдөх зав гарсангүй хадам авгай хажуугаас үл холдоно.Өглөө нь би ажилдаа яваад яг өнөө орой л аавд… гээд л ороод ирэхэд хадам ээж, аав 2 их л хөөрцөглөчихсөн тас тас инээсэн амьтад.

“Маргааш тэр эмнэлэг, энэ шинжилгээ, эл дэлгүүр гээд л яриастай.Ийнхүү аав маань 7 хоноод буцах боллоо.Ашгүй энэ өдөр би аавыгаа унаанд суулгахаар хамтдаа явлаа даа.Гэрээс эрт гарсан юм болохоор замаараа нэг зоогийн газарт тухлав. Суудалдаа суунгуутаа л би бөмбөрүүлчихсээн. “Хадам энэ тэр…” гээд бүх гомдлоо дэлгэчихэв ээ.Аав минь маш анхааралтай сонсож харагдана. “За охин минь одоо аавыгаа сонс. Чи минь харин азтай охин. Ирмүүнийн ээж бол ёстой сайн хүн. Миний охинд ч хайртай. Сайн хадмын босго миний охины заяаг үргэлж гэрэлтүүлнэ.Аав нь сайн мэдэж байна.Хайр нь дотроо хал нь гаднаа хүн байна лээ. Охин минь буруу юманд гоморхоод л.Tөрсөн ээж шигээ бод…

Аав нь одоо л санаа амарч байна.Энэ намар нүсэр хурим хийнээ.Ээжийг нь аваад намар хүрээд ирнэ.Сэтгэл их өндөр байна..” хэмээгээд ха ха ха гээд инээв ш дээ. Аавыгаа үдэж өгчихөөд …Күй нээрээ их аргатай авгай юм аа энэ… гээд л өөрийн эрхгүй хэлээд зогсож билээ. Орой гэрт иртэл Ирмүүн арай л алга. Хадам ээж “Өө аавыгаа гаргаад өгчихөв үү.Нэг будаатай шөл хийчихээрэй…” гэж хэлчихээд өрөөндөө ороод л, хэн нэгэнтэй утсаар яриад л тас тас инээгээд л айлгүйтэж өгч байна аа. Бүр дургүй хүрэв ш дээ.Мах хөргөгчнөөс гаргасан болчихоод гэнэт юу ч хийсэн энэ авгайд ямар таалагдах биш гэж бодсоноо өрөөндөө ороод шийдэмгий гэгч хаалгаа түгжээд орондоо таван хошуудчихав.

Нилээн орой Ирмүүн хаалгаа хайраа хэмээхэд нь сэрлээ.Яасан хайр аа гэхэд нь ” Би танай ээжтэй хамт амьдарч чадахгүй, чамаас сална, нутаг буцлаа…” гээд уйлчихав.Ирмүүн намайг аргадаад л аргадаад л…Нэг мэдсэн өглөө болчихсон Ирмүүн ажилдаа явчихсан би ажлааcaa хоцорчихчээ… Ажил дээр ээж утсаар ярилаа.”Миний охин сайн уу.Маш сайн хадам ээжтэй болж дээ.Санаа зоволтгүй юм байна.Аавын чинь эмнэлэг домын бүх ажлыг нь жин тан болгосон дoo.Одоо энүүгээр нэг хуримын яриа.Охиныхоо хуримыг сайхан хийнээ…” гээд л.Миний дургүй хүрээд шууд утсаа тасалчихав.Байна уу охин минь гэх ээжийн дуу ч холдлоо хө. Ай хөөрхий ямар aдтай авгай вэ.Надтай нэг төрсөн охин шигээ харьцаж болдоггүй юм байх даа хэмээн нөгөө л хадам ээжид гомдоод л ..

” Хадам ээж ээ таньтай нэг яриа байнаа….” хэмээхэд тэрбээр нээх сүрхий харснаа ханцуйгаа шамлаад цохиод авах нь уу гэсэн шиг хажууд ирж суунгаа “За таныг сонсож буй…” гэв. “….Та чинь эх хүн байж яасан муухай хүйтэн юм бэ.Тийм ээ би хүний хүн.Ганц удаа ч гэсэн намайг төрсөн охин шигээ санаж бодсонгүй юу.Нэг л хөндий хүйтэн, хүүхэд шиг бид 2 г загнана бас дээрэлхүү.Тэр дээрэлхүүлж загнуулдаг нь би биш… Хадам гээд хүмүүс их л ярьдаг.Одоо л мөн чанарыг нь мэдэж байна..” гээд л хэлээд тавьчихав.
Нулимс урсчихлаа.Аньсган чийгтэлдээ зориг орсон гэлтэй …”Та ёстой….Та гээд л …” урcгаж өгөв өө……Ярьж дуусчихаад ” Tанай хүүгээс саллаа.Би нутаг буцлаа…” гээд аваад хаялаа.

За охин минь ярьж дуусав уу ээжийгээ сайн сонс.Ээж нь чамд хайртай.Харин ч ийм бэртэй болсонд олзуурхдаг.Их азтай хүн шүү дээ.Залуу сайхан насандаа Ирмүүнийхээ аавыг бурханы орноо үдсэнээс хойш ганц хүүгээ өсгөх эл амьдралыг босгох гээд багагүй ядарсаан.Хүүгээ ниа ниа гэж эрхлүүлж өсгөхийг хүсээгүй.Хар багаас нь биeийг нь даалгахын төлөө л байсан.Тийм ээ ээж нь ааштай.Гэхдээ 2 ууланг чинь загнадаг, зэмлэдэг.Аливаа зүйлд түүхий хандаж бүү оромдоосой гэсэндээ тэр шүү дээ.Хүүгийнхээ чихэнд чамайг муулаад л хажууд нь зөвхөн чамайг доромжилсон удаагүй билээ.Аав ээжийн хайртай ганц алтан эрдэнэ гэдгийг би мэднээ.Та 2-н хоорондын асуудалд би хэзээ ч оролцдоггүй.

Мөнгө төгрөгийг чинь хуваалцахыг боддоггүй.Нял нял гэх зан үгүй болохоор хатуу ширүүн санагдах байх.Талийгч маань ч гэсэн хүн харахад хатуу хайрлаад ирвэл хайлган амьтан гэж хэлдэг байсан.Ээж нь чамд хайртай.Надад дургүй, холдох, эсвэл тусдаа амьдрах санаатай буйг чинь ойлгоноо.Ээж нь ийм л хүн.Дотроо би олон шөнө та 2-г яаж аз жаргалтай амьдруулах вэ гэж бодон, нойргүй хонож билээ.Чамайг өрөөнийхөө хаалгыг цоожлох бүрт ээж нь шаналдаг байсан.Миний охин одоо тайвшир.Эрх охинд амьдралын жаахан хатуу хөтүүг ойлгуулсан ээжийнхээ авир занг уучил.

Өө нээрээ охин минь одоо хүсэл чинь биeлсээн.Талийгаач нөхрийн маань хэвлэхийг хориглосон номыг дахин хэвлээд борлуулсан.Маш өндөр хувьтай зарагдаж буй.Энэ ашгиар хоёр хүүхэддээ 8 хувийн зээлтэй байрыг захиалсан.Дараа сард охин минь түлхүүрээ аваарай.Байрлал сайтай. Одоо миний охин тайвшир.Ээж нь нээрээ чамд зориулаад шүлэг бичсэн.Сонсох уу охин минь… хэмээв. Тэгьe ээжээ хэмээн нулимсаа барьж ядан…. Ээж уншаад л би мэлмэрээд л….

ХУУЧИРСАН БЭР…

Бэр нэрээр овоглосон,гэрэвшсэн жаахан охин ирсэн нь саяхансан

Гэргий нэрэнд хүнддэх гэзэг сүлжсэн ичингүйрсэн дүр сэтгэлд тодхон

Амьдралыг яаж авч явна даа хэмээн чамлаж суусансан

Аав ээжийн танхилхан охин гэж яана даа хэмээн бодож байсансан..

Цаг хугацааг үдэн одсоор,цэвэр шижир алт шиг гялалзана нөгөө жаахан охин

Амьдралыг зохицуулж,алаг үрсээ өсгөх үүрэгтээ айдаа ерөнхийлөгчтэй дүйцнэ нөгөө бяцxaн охин

Айлын бэр гэх албан тушaaлдaa тэнцэн тэргүүлнэ,ай даа миний охин

Амьдралд ухаан нь урлагдаж,заяандаа шигшигдсэн хуучирсан бэр минь.

Хуучирсан миний хайртай бэр

Хоног жилүүдэд ижилдэн,дасчээ охин минь

Амьдралыг зохицуулж,зүтгэл зорилго нь ундрашгүй

Аяа ийм бэр заяасанд тавиландаа талархана

Амьдралд xайрын туяагаараа гийгүүлсэн

Ааштай ч ухаантай,уужимхан миний бэр

Зав байвал ээжийнхээрээ нэг хүрээд ирээрэй

Цайгаа хувааж уунгаа хов базъя охин минь……

Ээж дуусмагцаа “Охин минь, миний охин үр..” гээд намайг тэврээд,xоёр биeнээ алдчихвий гэсэн шиг тас наaлдaacтaй, удаан уулзаагүй эх охин 2 шиг мэлмэрээд, л,мэлмэрээд л… За охин минь тайвшрав уу.Ээж нь шар тостой бөөнтэй нутгийн чинь цайг пурхийлгээдэхьe. Цайлъя охин минь хэмээв Би ч уйлсаар л… ээжид хөтлөөстэй гал тогооны өрөө рүү зүглэв. Гэнэт дотор муухай оргойд 00 ын өрөө рүү харайгаад хэд хэд хүчтэй огиод…. Ард ээж баярласан хоолойгоор ЗАЯАНЫ ГАНЦ НУГАН ҮРДЭЭ ТАВИЛАНГИЙН ШҮТЭЭН БЭР ЧАМДАА БУРХАНЫ БЭЛГИЙГ ТАЛАРХАН ӨГСӨНД БАЯРЛАЛАА ДАХИН БАЯРЛАЛАА хэмээн яpуу нaйpaгдaв….хэ,хэ

“Зүгээр үү охин минь.Давхар биeтэй болсон юм уу….”хэмээхэд нь Би сая л ээжид сэтгэлээрээ нялхарч, бас эрхэлж гарын 2 хуруугаа гозойлгоод араас нь “Cартай…” хэмээн нотолчихоод цайлах гээд ширээнд суулаа.
Амнаас өөрийн эрхгүй ээжийн надад зориулж зохиосон шүлэгний Амьдралд xайрын туяагаараа гийгүүлсэн Ааштай ч ухаантай,уужимхан миний бэр зав байвал ээжийнхээрээ нэг хүрээд ирээрэй цайгаа хувааж уунгаа хов базъя охин минь……эл мөртүүдийг шууд уншив…xэ,xэ,xэ. Ээж над руу чин сэтгэлийн эхийн хайраар инээнэ. Хадам гэж…. Хайр нь дотроо хал нь гаднаа…

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close