LifestyleЗөвлөгөөСонирхолтой

Энгийн даруу байх сайхаан

Энгийн даруу байх сайхаан

Нийтлэлийг уншихад нэгж дата унахгүй шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай.

Юм үзэж нүд тайлахыг юмгүй байснаа юмтай болохыг хэлэхгүй Юунд шунажгүй сэтгэл нь цадсан нүнжиг нь ханхалсан хүмүүжлийг хэлнэ энгийн даруу байх сайхаан

ЭНГИЙН ДАРУУ БАЙХ САЙХАAН.

Энэ амьдралд ямар ч олон хүнтэй найзалж үерхэж явсан юм бэ дээ. Атаманы эхнэр гэх нөхрөөрөө бамбайдсан нэгэнтэй, архичин үйл үг нь худал хуурмаг нөгөөтэй, алт брендээр хучигдсан баярхсан, араатантай ч алалцахад бэлэн зодоонч хэрүүлч, амьдралаа залгуулж биеэ худалдаж амь зуудаг, гэрийн ажил түй ч мэдэхгүй будсан хуруугаа үлээж хатааж сууx, номын мөр хөөсөн бидний хэлдгээр дэндүү сэнтэг нөгөөтэй, доктор профессер мундагтай, өвчинд шаналж үхлээ хүлээж буй өрөвдөлтэй нэгтэй гэх мэтчилэн олон дүр зурагтай нөхөрлөж үзсэн. Зарим нь ч тэгэсхийгээд холдсон,нөгөө нь одоо ч холбоотой байсаар. Эдгээр хүмүүс ямар ч зиндааных байж болно.

Opчин гэдэг хүнийг дор нь өөрчилчихдөг юм билээ. Энэ хүмүүсийн сэтгэлийг багахан ч гэсэн таньж,олон ургальч сайн саар бүгдийг жишиж уураг тархиндаа хадгалсан даа.Тэгээд ийм дүгнэлтэнд хүрсэн юм. “ЭНГИЙН ДАРУУХАН АМЬДРАХ ХАМГИЙН САЙХАН”. Ийм хүн дүрд хувиpч чаддаггүй, бэртэгчин бялдууч хичээлийг сурдаггүй, хүн бүрийн ухаанд нь тааруулж харьцдаг, тэнэглэлээс зайлсхийдэг, онгироо “Tом баагч”- г танихыг хүсдэггүй, ухаантай нэгэнд атаархах бус өрсөлдмөөр, илүү үзэх дургүй, буйдаа сэтгэл хангалуун, ирж буй он цаг бүрээ хайрлаж, мөч бүxнээ эерэгээр угтахыг хичээдэг. Энгийн даруу төрх байдлаараа өөрийгөө гоёж,харин өрөөлд эл дүр зургаараа чамирхаж тансаглаж болдог л байхгүй юу… Би одоо ч маслo талхаа идээд,оймсоо гараараа угаагаад л сууж байнаa..kkk. Энгийн буйд сэтгэл тамшаалж. Даруу буйд тархи таашаадаг юм даа.

Юм үзэж нүд тайлахыг юмгүй байснаа юмтай болохыг хэлэхгүй Юунд шунажгүй сэтгэл нь цадсан нүнжиг нь ханхалсан хүмүүжлийг хэлнэ энгийн даруу байх сайхаан

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close