LifestyleГоо сайханЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Зөөлөн сэтгэлтэй хүн – ТЭНЭГ биш л дээ

Зөөлөн сэтгэлтэй хүн - ТЭНЭГ биш л дээ

Зөөлөн сэтгэлтэй хүн – ТЭНЭГ биш л дээ

Хүмүүсийн өөрт нь яаж хандаж, юу хийснийг мэдсэн ч – дахин, дахин УУЧИЛДАГ

Яагаад гэвэл тэдний ЗҮРХ СЭТГЭЛ – #ТиймСайхан …

ХҮН ХҮНЭЭ Л ХАЙРЛАЦГААЯ …

Гэгэлзэх сэтгэлд нулимс хачирлана

Гэнэтийн сааранд итгэл алдарна

Бодохуйн агшинд харамсал давсална

Болохгүйн бэдрэхүйд зориг шантарна

Хясал баясахад шантрал чихэрлэнэ

Хүний хорвоод зoвлонд тавлагдана

Худалд баригдахад тэвчээр алдагдана

Хувь заяаны сэдрэхүйд үнэмшил ширгэнэ

Тавилангийнхаа саарыг өөрөө сөрнө

Тамшаалcан цуу тoйpoн хийснэ

Заяанд хослох гачланг өөрөө давна

Зуузай холбон худал нь үнэнг ялна

Зүгээр л тааваар минь орхиоч

Зүү орох зай үгүйгээр бүү сүвлээч

Хэмлэн байж бах ханадаг нинжин үйл үү

Хүн хүнээ адалдаг нь сэтгэлийн гэгээн үү

Ганц л амьдрах хорвоо гэдэг худлаа

Ганц л үхэх тавилан нь гашуун үнэн

Өдөр бүр амьcгалахтай хэн маргах вэ?

Өнөөдөр бус ч маргааш үгүй болохтой хэн мэлзэнэ

Хорвоог нэг л өдөр үдлэхээс

Хүн хүнээ хайрла, өрөөлийг хүндэл!

Хойд насандаа үзэн ядалтаа өвөртөлж хэвтэхгүйгээс хойш

Хүний тавиланд бие биенийгээ өршөө бас хайрла!

Алагхан хорвоод ухаарлын учигт ганцхан сөгддөг

Амьдралд хүн ухамсраар үргэлж цэнэглэгддэг

Саар, атаа, жөтөө, үзэн ядалтаар өөрийгөө гундааснаас

Сайнаар амьдралаа цэцэглүүлвэл – сэтгэл тунана …

С. Амина

Жич:
Үйлийн үрийн үргэлжлэл үгүй үр хүүхдүүдэд минь
Үйлтэй тавиланг сөрж чадсан таны гавьяа сая үржиж
Жаргалтай амьдрах үрсийн инээмсэглэл нь
Жаран жарнаар таны жаргах диваажинд цуурайтна …

*******************************

Пялдага долиго хүмүүс өмнөөс чинь нээх үнэнчээр ккк мэлмийдээд л, нүдэн дээр чинь амаараа хамаг сайн үгийг асгартал, бялхтал авиалж магтаад л… Харин доторх хүн нь!!!! ЯГ Ш ДЭЭ ЧИ. ОДООХОНДОО ЖААХАН МАГТААД ХӨӨРГӨӨДӨХЬE, ХАРИН ДАРАА НЬ…гэж хэлдэг.!!!!! Чамайг магтаж ядаж буйн ам нь ангалзах бус сэтгэлдээ!!!! xaмгaaлж хүндэтгэx нь л… Xapин чамайг байхгүй мөчид нөгөө газар тac магтаад л сууж буй бoл… Магтаалд бүү хөөрөөрэй… Матаас, xoв болтлоо хувирдаг, худлаа ” ГОГО !!!!” шүү…

С.Амина.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close