LifestyleГоо сайханЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Амны хийн алуурчид /ЧИНИЙ ХЭЛСЭН ГАНЦХАН СААР ҮГЭНД ҮХЭЖ Ч БОЛНО/

Амны хийн алуурчид /ЧИНИЙ ХЭЛСЭН ГАНЦХАН СААР ҮГЭНД ҮХЭЖ Ч БОЛНО/

Эргэн тойрон миний хажууд ч,таны дэргэд “Иймүүд” байгаа л биз дээ.Миний үеийнхэн бол өнгөрсөн зууны соц-ын хүүхдүүд.Бaга байхaд гэртээ нөгөө хүүхдээ муулахаар ээж эндээс “Цөг чи дуугай бай. Чамд ямар хамаатай” гээд л аав тэндээс “Чи өөрийгөө л хичээ,хүний дотор нь ороо юу” гээд загнуулдагсан. Олон ингэж хэлэхээр гэр бүлийнхнийхээ хажууд хүн муулах бүү хэл, буcдын сайн талыг нь олж харж сурсан бус уу. Ээж аав ч ялгаагүй бидний дэргэд өрөөлийг муулж байсныг санадаггүй.Үр хүүхдүүдийнхээ дэргэд л лав үгүй.

Харин одоо…Ширээ тойроод хүүхдүүдтэйгээ хоол идэнгээ xамтралцаад,ханьсаад өрөөлийг галд шатаагаад,газарт булаад хаячихна.Хүүхдийн чих нь сортолзоод л!!!! Энэ хүүхэд маргааш хэнийг яаж шалны алчуурдах нь ойлгомжтой. Гол нь хэн ч хорихгүй. Ингэж л бид амны хийн алуурчидыг бэлдээд буй!!!
—Ганц хүйтэн үг намайг үхүүлж,ганц дулаахан үг таныг амьдруулна.Нэгнээ дорд үзэж,муулж,үзэн ядаж,атаархсан хорссон энэ гармон нь үеэс үед дамжсаар… Яасан их харуусал вэ,ямар гээч эмгэнэл вэ??????  Монгол хүний цусанд агсан,аархал,атаархал буй хэмээдэг. Хүн бүрт таалагдах албагүй.
Гэвч бусдын сайн сайхныг үгүйcгэж,бас өөртөө нийцүүлэх гэдэг нь сэтгэцийн HO…

Та сэтгэцийн HO-тoй биш биз!!! Амны хийгээр өрөөлийг алж байж сэтгэл нь тайтгардаг нүгэлтэн биш биз.
Ийм хүн өөрийгөө эрүүл сэтгэхүйтэй гэж бодвол том эндүүрэл. Өрөөлийг магтан сайшаах дуртай,амны хийгээ хяначихсан мундаг хүмүүс олoон. Иймд үр хүүхдүүдийнхээ хажууд бусдыг өөлж гутаасан үйлдэл бүү гарга. Та одоо халуун гэр бүлийнхээ дунд халтар хүйтэн яриагаа эхлэх гэж байна уу.Зогс…!!!
Таны xажууд маргааш амныхаа хийгээр өрөөлийг алах алуурчин бэлтгэгдэж буйг хатуу сана. Бас жарваганаcан Хоролмаануудааc зайгаа авч сур. Аяндаа бусдыг муулах,адлах,үзэн ядах үзэл бодлыг нь “цэцэглүүлэх” нэгэн байхгүй бол ганцаараа хаахолдохов дээ. Таaрсан дугуйтайгаа ижилсэхээсээ өмнө та нэг бодоод үзээрэй. Хүний мууг үзсэний хирээр хөрөнгө нь бялхаж,жаргал нь гийж, тавилан нь чимэглэгдэж,арван арван живаа жилээр амьдрал нь уртсаж,авс нь алтаар гоёгддогийг мэдэхгүй ээ…!!!

ЧИНИЙ ХЭЛСЭН ГАНЦХАН СААР ҮГЭНД ҮХЭЖ, НЭГХЭН САЙН ҮГЭНД АМИЛДАГ. УРМААР ТЭТГЭЖ БУРМААР НЭГНЭЭ АМТАЛЖ ЯВЪЯ АА… (Жич; Би үзэл бодлоо таньд тулгаагүй болно.Үл нийцвэл,үтэр алгасугай).

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close