LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Хүүхэд хоолоо асгаад цутгаж иддэг нь ийм учиртай…

Хүүхэд хоолоо асгаад цутгаж иддэг нь ийм учиртай...

?Хоолоо асгаад байдаг ийм учиртай байх нь.? Хүүхэд бүр заяач тэнгэртэйгээ хамт төрдөг бөгөөд мөнөөх тэнгэр хүүхдийг хазайхад нь түшиж халтирахад нь тулж хүн болгодог аж. Гэтэл эрт цагт нэг баян айлын айхтар цэвэрч цээрч хатан хүүхдийнхээ хөлийг шороонд, гарыг тосонд хүргэхгүй арчиж зүлгэн асарч халамжилдаг байжээ. Идэж уух юмнаас нь илтэс үртэс ч газар унагахгүй тул заяач нь өлсөж харангадаад өөр айлын нялхасын асгаж цутгасан будаа цагаанаас хүртчихээд ирэх хооронд хүүхэд нь эндчихсэн байсан юм гэнэ билээ. Хүүхэд хоол ундаа асгаж цутгаж байж өөрөө идэж ууж сурдаг, ингэхдээ заяачийгаа хооллож байдаг гэнэ…

Хүүхэд сургуульд ороод эхний хэдэн сар хичээл давтуулах үер гэр бүлд нилээд хүндхэн нөхцөл байдал үүсдэг юм байна лээ ?Манай Бүжкагийн анхаарал төвлөрч өгөхгүй хичээлээ тогтвортой сууж хийхгүй,бичгийн хэв нь нэг л болж өгөхгүй хоол ундаа хичээлтэйгээ хольж хутгах гээд заримдаа бүүр бухимдаад охиндоо хатуу үг хэлчих гээд амаргүй байдаг байсан гэхдээ энэ үед Зодох бол хүмүүжлийн зөв арга хэлбэр яавч биш юм байна лээ.Аливааг ойлгуулдаг эцэг,эх багш сурган хүмүүжүүлэгч хүүхдийг зодож шийтгэдэггүй,харин зааж зөвлөж,дэмжин тусалдаг гэдэг.Манай гэр бүлийн хувьд хүүхдийг зодож шийтгэлгүйгээр илүү элэгсэг дотно сэтгэлээр харилцаж,ярилцаж,ойлгож сонсож хүмүүжүүлэхийг хүсдэг болсоон.

Зодож шийтгэх үед хүүхдүүд өөртөө итгэлгүй,сэтгэлзүйн хувьд тогтворгүй,хувирамтгай болж томрох тусам хэрцгий зан араншинтай болдгийг сэтгэл судлаачидийн дүгнэлт болон судалгааны байгууллагын үр дүнгүүд харуулдаг.Хамгийн эмгэнэлтэй нь зодуулдаг хүүхэд богино насалдаг болохыг тогтоосон судалгаа мөн байдаг юм байна шүү ,хичээлээ хийхгүй,тогтвортой суухгүй байгаа үед нь ээж,аавууд их бухимдаж хүүхэддээ гар хүрдэг гэхдээ бид ч яалгаагүй хүүхдүүдийнхээ насан дээр тогтвортой сууж чаддаггүй байсан гэдгээ санаж хүүхэдтэйгээ аль болох тайван элэгсэг дотноор ярьж зааварлаж харилцаарай.

#МангааБиш
#ЭерэгээрХүмүүжүүлэе

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close