LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Нөхрөөрөө би бахархалаа /Нөхөртөө хайртай бол үүнийг уншаарай/

Нөхрөөрөө би бахархалаа /Нөхөртөө хайртай бол үүнийг уншаарай/

Нөхөртөө хайртай бол үүнийг уншаарай. Би 2 хүүтэйгээ нөхөртэйгөө 4-үүлээ амьдардаг. Манай нөхөр гэрийн бараа харку ээ ажил ихтэй. Өглөө босоо л 2 хүүтэйгээ зууралдаад, гэрийн ажил гэсээр байтал өдөр өнгөрчихнө. Хүүхдүүдээ хурдан том болгоод ажилд орж нөхөр шигээ ажлаа л хийгээд явхымсан гэдэг чин хүсэлтэй би кк. Ажилдаа яваа л орой ирэхэд нь халуун хоолтой гэр орны бүх ажлыг нь би зохицуулчихсан манай нөхөр санаа зовох юмгүй амар амьдардаг юм шиг санагдаад байдын. Өчигдөр том хүүгээ дагуулаад хүнсээ цуглуулах санаатай гарлаа. Хүнсний 1-ийн тэрүүгээр зам гарч байсан чинь яг замын голд байдаг трайшейнд нэг хүн юм хийгээд байна. Юу вэ машинд дайруулмаар байгаан байхдаа юу хийгээд байгаан бол гэсэн юм бодчихоод өнгөртөл хүү маань ээжээ ээж тэр аав байна гэв. Гайхсан би юугаа яриад байгаан бол гээд сайн хартал нээрэн манай хүн байна.

Би юу ч хэлж чадалгүй хүүгээ дагуулаад хурдан хурдан алхлаа. Хүү минь хажуунаас ээжээ аав одоо ичдэггүй юм байхдаа гэр оронгүй хүмүүс л траншейнд байдаг биздээ гэв. Тэр үг миний тэсгэлийг алдуулчихлаа. Юугаа яриад байгаам чи аав чинь ажлаа хийж байна. Чи бид 2ыг бас дүүг чинь тэжээх гэж аав чинь ажиллаж байна за юу гэж чангаар орилохдоо би тэсэлгүй уйлчихлаа. Хөөрхий хүү минь юугаа мэдхэвдээ. Нөхөр маань Юнивишнийн техникийн газар ажилладаг юм л даа. Гэмтэл гарлаа засах гээд явж байна. Сүлжээ оруулах гээд гадуур явна л гэж ярьдагаас биш ийм ажил хийгээд ингээд тэгээд гэж зовлон тоочиж байсан удаагүй ээ манай хүн. Өвлийн хүйтэнд гадаа хэдэн цагаар зогсож, байшингийн дээвэр дамжин сүлжээ татаж, хүүгийнх нь хэлснээр трайшейнд гэмтэл засаж бидний төлөө нойр хоолгүй, өдөр шөнөгүй зүтгэж байгаа нөхрийгөө ажлаа л хийхээс өөр юмгүй амар амьдардаг гэж бодож явсан өөрөөсөө би ичсээн. Орой нь нөхрийгөө ирэхэд дуртай битүү шөлийг нь хийгээд угтлаа. Өмнө нь сонирхож ч асуудаггүй байсан би энэ удаа Ажил чинь ямархуу байвдаа гэж асуусан.

Нөхөр минь харин Өө гайгүй дээ ойрд корона гээд хүмүүс бүгд гэртээ байгаа болороор манай сүлжээний ачаалал ихэсчихсэн. Ажил ихтэй байлаа гэснээс өөр юм хэлсэнгүй. Яг л энэ мөчид би нөхрөөрөө маш их бахархсан. Эр хүн ийм л байдаг юм байна даа гэж бодсон. Нөхөр маань ажилдаа маш их дуртай. Тийм ч учраас ажлаа төвөгшөөлгүй хийж, чин сэтгэлээсээ ажилладаг. Хань минь, хайрт минь тэнэгхэн намайгаа уучлаарай. Чи минь бид 3ынхаа төлөө маш ихийг хийж хөдөлмөрлөж байгааг бас хүмүүсийг гэртээ амар тайван суугаад интернэт орж тв-ээ үзэх боломжоор хангах гэж хичээн ажиллаж байгааг хайр нь ойлгосоон. 2 хүүгээ яг чам шигээ хүн болгон хүмүүжүүлэх болноо. Баярлалаа чамдаа.

Жич: Энэ зураг манай нөхрийн зураг биш шүү. Нэтээс аваад тавьчихлаа хэхэ.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close