LifestyleНийгэмСонирхолтой

Сумъяабазар : Мичидмааг ирэхээс өмнөхөн хажуу айлын тавилгыг гуйгаад гэртээ зөөж оруулдаг байсан

Сумъяабазар : Мичидмааг ирэхээс өмнөхөн хажуу айлын тавилгыг гуйгаад гэртээ зөөж оруулдаг байсан

Тавилгагүй хоосон байранд амьдардаг Д.Сумъяабазар найз бүсгүй Мичидмаагаасаа ичихдээ Мичидмааг ирэхээс өмнөхөн хажуу айлын тавилгыг гуйгаад гэртээ зөөж оруулдаг, Мичидмааг явахаар нь буцаад л хажуугийн айлдаа диван энэ тэр гэсэн нүсэр тавилгыг нь зөөж оруулдаг байжээ. Энэ бүхэн Сумъяабазар аваргад бөхийн гайгүй бэлтгэл болж байсан биз ээ. Сүүлдээ тэр хоёрын уулзах нь олширч, Д.Сумъяабазар бараг л өдөр болгон тэр тавилгаа хоёр айлын хооронд зөөж гүйдэг болсон гэдэг. Мисс Мичидмаа ч энийг мэдэж, сүүлд тэр хоёр яг тэр айлын дивантай адилхан буйдан худалдаж авсан бяцхан түүхтэй. Мисс Мичидмаа тэр үед тавилга ч үгүй хоосон байранд Сумъяабазарын гэргий болон ирсэн нь эд хөрөнгө харж суугаагүй хамгийн том баталгаа биз. Одоо Д.Сумъяабазар аваргынх хоёр хүүтэй. Д.Сумъяабазар улсын заан болж, сүүлдээ аварга болж, тэр хэрээр амьдрал нь дээшилж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирлаар ажиллаж, Сумъяабазарынх гэдэг айл Зайсанд хаустай, сүүлийн үеийн үнэтэй машинуудыг сэлгэн унах болсон. Харин мисс Ч.Мичидмаа хамгийн сүүлд “Сэрүүлэг” сонинд ярилцлага өгөхдөө “Мөнгө юу ч байхгүй, Сумъяа бид хоёр гараасаа хөтлөлцөн заалны барилдаан хэсэж, давааны мөнгөөр амьдралаа залгуулж явсан тэр үе мань хамгийн гоё” гэж дурссан байдаг ❤️

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close