LifestyleНийгэмСонирхолтой

Аав болсоныхоо дараа мэдсэн.

Аав болсоныхоо дараа мэдсэн.

Бүдэрч унаад уйлаад ирэхээр нь хүүхдийнхээ өвдсөн өвдгийг нь үлээж өгөөд л тайвшруулж чадах эмч юм байна гэдгээ Би аав болсоныхоо дараа мэдсэн.

Харанхуйгаас айгаад уйлж байхдаа намайг хараад л юунаас ч айхаа больж байгаа хүүхдээ харахдаа бүгдийг дийлэх баатар гэдгээ Би аав болсоныхоо дараа мэдсэн.

Ажлаасаа тараад орж ирж байгаа намайг хараад чин сэтгэлээсээ баярлан хөөрч, үсэрч харайж байгаа хүүхдээ харахдаа хэн нэгэн хүний аз жаргалынх нь шалтгаан гэдгээ Би аав болсоныхоо дараа мэдсэн.

Дуулах дууг минь сонсоод үнэгчлэн унтах хүүхдээ харахдаа дуучин гэдгээ Би аав болсоныхоо дараа мэдсэн.

Ажлын минь үр дүнгээр амттан идэж, тоглоом авхуулаад баясан суугаа хүүхдээ харахдаа ажилчин зөгий байх хэрэгтэй гэдгээ Би аав болсоныхоо дараа мэдсэн.

Аавын хайр олон зүйлийг хийж сургаж, мэдрүүлж эр хүн намайг өөрчилсөөр. Аав байх хамгийн сайхан ажил ❤️

Аав хүнд архидан согтуурах эрх байхгүй

Аав хүнд хүчирхийлэх эрх байхгүй

Аав хүнд өвдөх шантрах зорьсон ажлаасаа буцах эрх байхгүй харин аав хүнд үр хүүхдүүдээ хайрлах, халамжлах, хүмүүжүүлэх, үлгэр жишээ болох эрх бий

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close