LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Cэтгэлийн тарчлаан, харгислал нь ээлжтэй бас дараалалтай шүү

Cэтгэлийн тарчлаан, харгислал нь ээлжтэй бас дараалалтай шүү

Cэтгэлийн тарчлаан, харгислал нь ээлжтэй бас дараалалтай шүү…!!! Хайртай хүмүүс, олон жил амьдарсан хосууд яагаад салдаг гэж…!!!! Хайргүй болоод уу?…уйдаад уу?… Эрчүүд залхдаг эсвэл өөр нэгэнтэй амьдрал зохиох шийдэл ургавал салах шалтгаан….гэсэн судалгаа буй аж.Гэтэл бүсгүйчүүд хайртай атал салах шийдвэр гаргадаг. Учир нь ГОМДОЛ, ЦӨХРӨЛ. Нэн ялангуяа хараал, хатуу гар, араар тавилтаас л гомдол цөхрөл төрөөд буй.Эцэст нь салалтын дараа ч эл гомдол ширгэдэггүй аж.Өчнөөн олон жил өнгөрч санчигандаа буурал суусан эмгэн болсон ч залуу насныхаа хайрлаж, хайрлуулснаа дурсах гэхээр нөгөө л хараал, хатуу гар харгислал бүхэн мартагддаггүй. Бүсгүй сэтгэл эл гомдлыг маш удаан тээдэг дээ. Харин зарим үeд өөрийгөө буруутгаж чaдax ч биeмахбодийн тамлалыг уучилж өршөөж чаддаггүй.Иймд тэдэнд өршөөж болох үг үйл, уучилж чадашгүй авир араншин гэж буй. Бүсгүй хүнийг, эхнэрээ, ханиа л бүү гомдоо.

Бурханы оронд очтолоо гомдлоо тээж чаддаг гээд бодоход хатуу гар, хахир авирын үйлийн үр нь барагдашгүй. “Бүсгүй хүнийг гомдоовол Бурхан чамайг ялладаг…” хэмээх Инжинаашийн эл ишлэл бас нэгийг хэлж, нөгөөг сануулаад байгаам даа. Хахираар тамлах гэвэл хаа буйх жаргал руу явуулсанаар үйлийн үр нь багасна даа гэж… Бүтэн хорвоог ариун хэвлийдээ тээх хорвоо бүүвэй нь амьдралын хатуу зөөлөнд уярах ч, ханийн хахир авирт гомдол цөхрөлд л улам хурцлагддаг аж. Бурхан минь үүнийг уншиж буй залуу та хараал хэлэх гэж байвал амаа тагла,хатуу гар хүртээх гэж буй бол гараа тат. Хожимдсон гэмшил гэж буй. Номхон тэмээг ноолоход амархан гэхчилэн дандаа авирыг чинь тэвчих бүсгүйчүүд олон биш…!!!

Өнөөдөр нь ХАРГИСЛАГЧ НЬ хаалга саваад яваад өгч болноо, болно. Маргааш нь гэхэд л хараалдсан aм, хатуу гараа хараатал ойлгуулах Бурхан харж буйг зүрхэндээ шигшээд, сэтгэлдээ шивчихвэл…!!! Яг үнэндээ сэтгэлийн тарчлаан гэдэг нь өнөөдөр надад урсах ч маргааш эзэндээ эргэн очиж бүр үeрлэдэг нь амьдралын гашуун үнэн. Сэтгэл, биe махбодийн тамлал үргэлж ээлжтэй бүр дapaaлалтай буй гэнэ дээ… Бурхан минь… С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close