LifestyleДэлхийНийгэм

Гадаадад буй эрч хүчээрээ зэвсэглэсэн ѳрх толгойлсон Монгол бүсгүйчүүд

Гадаадад буй эрч хүчээрээ зэвсэглэсэн ѳрх толгойлсон Монгол бүсгүйчүүд

Гадаадад буй эрч хүчээрээ зэвсэглэсэн ѳрх толгойлсон Монгол бүсгүйчүүд… Бид эх орондoo л ѳрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ тоог статистик мэдээгээр гаргадаг гэтэл…. Хилийн чанадад эл Монгол бүсгүйчүүдийн тоо бол барагдашгүй ээ. Харийн нутагт үр хүүхдээ хүмүүжүүлж, боловсрол эзэмшүүлж, ѳѳрсдѳѳ гадаа гарч эр, гэрт орж эм болж аавын үүрэг+хайрыг үрсдээ дубльдээд, эрч хүчээр зэвсэглээд бардам ѳѳдрѳг инээмсэглэж алхаж буй Хонгорууд зѳндѳѳ зѳндѳѳ… Ялгаа нь эх орондоо бус хүний нутагт… ямар ч найраа авилга хээл хахууль үгүй, эл нийгэмд үнэнээрээ амьдарч, хѳдѳлмѳрѳѳ үнэлүүлж, харийнхантай эв түнжинтэй найрсгаар харилцаж, тус орныхоо хэл, ёс заншил, түүх соёл, xуулийн тодорхой мэдлэгээр уураг тархиа хооллосон, хѳдѳлмѳрч, орон гэрээ цэмбийлгэж, үр хүүхдээ ч зѳв хүмүүжүүлж буй Цоглогууд энд тэнд, үүгээр түүгээр зѳндѳѳ зѳндѳѳ… Aлдхан биедээ багтамгүй эрч хүчийг тэд үүрч явдаг юм даа… Бахадмаар бардмаар шүү…Манай монгол бүсгүйчүүд ш дээ…

Харин миний ажигласнаар ялангуяа лалын шашинтнууд ихээр амьдардаг франц оронд бол ѳѳр үндэстэн ястнууд бол бүгд нѳхѳртэй. Нѳхѳргүй амьдрах гэх үг яриа ч тэдний дунд NON…!!! Ингэж л эрч хүчээр эрчлэгдсэн ѳрх толгойлсон МОНГОЛМААНУУД амьдарч ажиллаад л.. Монголд буй гэр бүлийнхэндээ санаа тавьж, илүүчлэн байж доллардаж, ёвродно. Амьдрал нь гялалзаад л ѳѳрсдѳѳ ч улам залуужиж гялтганаад л…Нэг анзаарсан зүйл маань эх оронч сэтгэлгээ бас үндсэрхэг. Инээсэн гадаад хэн нэгэнд нүүр ѳгч мишээн аяглах нь ч ховор доо.. Эх орныхоо саархан тѳдий мэдээ мэдээлэлийн тухайд тас ам хамхиастай… Хааяадаа бүсгүйчүүд болсон хойно олноороо нийлэлдээд ханьснаа.. Бүгд л 1-5 хүүхэдтэй, эcвэл oдинaaгaapaa.. Амьдралд алдаж оносон 30-50 насны ХОНГОРУУД… Жаахан халамцдаг юм юуг нь нуухав Гэтэл ямар ч ширвэсхийсэн тэр борхон нүд нь анисга чийгтээд ѳѳрийн эрхгүй… “БҮСГҮЙ ХҮН БУЙ…САЙХАН ХАЙРТАЙ УЧИРЧ… САЙН МОНГОЛ ЗАЛУУТАЙ ХАНИЛЧИХВАЛ ТЭЭ…” гээд нэг нь л хэлчихвэл бүгд ” ХАРИН ТИЙМЭЭ…” хэмээгээд санаа алдангуй суудаг хэмээн та нэг тѳсѳѳлдѳѳ…

Эрч хүчээр зэвсэглэсэн гадаадад амьдарч ажиллаж буй ганц бие… эсвэл ѳрх толгойлсон… эмэгтэйчүүд хэмээгдэх эл МОНГОЛМААНУУД-ын маань сэтгэлд ийн ХАЙР бургилдаг юм даа…. АМЬДРАЛ ШҮҮ ДЭЭ… Тамшаалж жаргах бүсгүй тавилан бас хилийн дээс алхахад хил хилээр… тив тивээр… орон орноор… улс улсаар… байдаг юм аа… Харин тэд ѳѳрсдийн ЭРЧ ХҮЧ- ээрээ амьдрал, үр хүүхдийнхээ ирээдүй, ѳѳрийн хүсэл эрмэлзлэл, маргаашийн жаргал, нѳгѳѳдрийн хайранд итгэж, мѳрѳѳдлѳѳ эрчилж сурсан… хаа ч үгүй сэтгэлийн тэнхээгээрээ шалгарч тэргүүндсэн МОНГОЛМААНУУД… Сайхан ханьтай элэг бүтэн жаргалтай амьдарч буй олон гэр бүл ч бий… Зарим нэг бүсгүйчүүд маань амьдралын эрээн бараанд үүдэж нѳхрѳѳсѳѳ салах шийдвэр гарган, xүүxдүүдээ ѳѳрийн ах дүүсдээ эх орондоо үлдээгээд ирсэн ч… байнга ардаа шаналгаа зовоостой… үрсээ авчрах юмсан гэх хүсэлд уягдан… бүр МОНГОЛООС дуудлага ирэхээр айх юм… хэмээх нь ѳр сэтгэлийг минь ѳмлѳх мэт… Үгүйлж санах, хүсэж мѳрѳѳдѳх ХАЙР гээч нь сэтгэлд нь мѳнхѳд огшиж…итгэлд нь бадрах хайрын галаа манаx эрч хүчний бяд нь ийнхүү тэднээс амтагддаг юм даа… Бүсгүй заяа гэж… С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close