ЗөвлөгөөНийгэмСонирхолтойЭрүүл мэнд

Хүүхдүүдэд илэрч эцэг эхчүүдийн санааг ихээр зовоодогч, эмч нарын хувьд аюулгүй гэж үздэг 13 шинж тэмдэг

Хүүхдүүдэд илэрч эцэг эхчүүдийн санааг ихээр зовоодогч, эмч нарын хувьд аюулгүй гэж үздэг 13 шинж тэмдэг

Хүүхэд зовиуртай байхад таны санаа зовох нь тодорхой зүйл. Гэвч хамгийн чухал нь тэдний эдгээр шинж тэмдэг нь үнэхээр өвдсөн үү эсвэл зүгээр л ямар нэгэн сайн шинж тэмдэг үү гэдгийг үнэлж дүгнэх юм. Таны энэ санаа зовинолыг арилгахын тулд эмч нар таны хүүхдэд илэрч буй шинж тэмдэгүүдэд доорхи тайлбаруудыг өгч байна. Энд бид Bright Side дээр хүүхдүүдэд хамгийн их илэрдэг эрүүл мэндийн асуудлуудыг түүвэрлэн эмч нараас эдгээрийн талаар юу гэж боддогыг асууж тодруулсанаа хүргэж байна.

Бөөлжих – Энэ бол ихэвчлэн тохиолддог шинж тэмдэг боловч ихэнх тохиолдолд ямар нэг ноцтой асуудалд тооцогддоггүй. Таны хүүхэд хэт их идсэн, эсвэл бие нь ямар нэг халдвартай тэмцэж байгаа хэрэг. Энэ үед эцэг эхчүүд сандрах хандлагатай байдаг, гэхдээ бөөлжилт нь аймшигтай боловч тийм ч том асуудал биш юм.  Үүний эсрэг эмч нар их зүйл хийж чадахгүй бөгөөд таньд хүүхэддээ шингэн зүйл сайн өгч, цэвэр агаарт байлган гэдэс дээр нь халуун бүлээн зүйл тавихыг зөвлөдөг.

Хамар битүүрэх – Хамар битүүрэх нь байнга тохиолддог бас нэгэн асуудал юм. Энэ нь хүүхдүүдэд жилд дунджаар 6-8 удаа тохиолддог. Гэсэн хэдий ч, эцэг эхчүүд нярай болон бага насны хүүхдүүдийн хамар битүүрч амьсгалахад хүндрэлтэй болоход их айж сандардаг, ялангуяа шөнийн цагаар. Харин иймэрхүү зүйлийг гэртээ амархан эмчлэх боломжтой гэдгийг эмч нар сануулж байна. Тэд давстай уусмал ашиглан нус буюу салстыг сорж гадагшлуулхыг зөвлөж байна.

Гэдэс өвдөх – Гэдэс өвдөх нь бас л элбэг тохиолдох бөгөөд ихэвчлэн хүүхэд их идэх болон ходоодонд тохиромжгүй хоол хүнс хэрэглэх үед тохиолддог. Магадгүй энэ нь таныг айлгаж болох ч хүүхдээ хэвийн болгохын тулд заавал эмчид хандах шаардлагагүй. Зарим шинэ судалгаагаар хүүхдүүд сэтгэл санаа хэвийн бус түгшсэн, стресс-д орсон үедээ гэдэс өвдлөө гэж хэлдэг нь батлагдсан бөгөөд энэ үед тэдэнтэй ярилцах нь маш зөв арга юм.

Суулгалт – Ходоод гэдэс түгжрэх нь элбэг, энэ нь ихэнхдээ суулгалтын үндэс болдог. Суулгалт нь хөгжилтэй зүйл биш бөгөөд хүүхдүүд, эцэг эхчүүд хоёулаа үүнийг үзэн яддаг, гэхдээ энэ нь эмчид очих баттай шалтгаан биш юм. Эмч нарын хэлснээр хамгийн чухал нь энэ үед хүүхэддээ шингэн сайн уулгаж, хоолны дэглэм сахих. Үүнд банана, алим, талх гэх мэт зүйлс орно. Хэдэн өдрөөр үргэлжилсэн ч бай, санаа зовохгүй байж хүүхдийнхээ гэдсийг дулаан байлгаарай. Хангалттай сайн шингэн уулгаж л байгаа бол удахгүй зүгээр болно.

Толгой өвдөх – Толгой өвдөх нь хүүхдүүдэд насанд хүрэгчдийнхтэй адил элбэг тохиолддог. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой шалтгаантай биш. Эмч нарын үзсэнээр, ихэвчлэн хүүхэд ус бага уусан, хэт их үсэрч харайсан болон гэрийн даалгавараас болж стрессдэх зэргээс үүдэлтэй байдаг байна. Тэдэнд туслахын тулд тэдэнд хангалттай ус өгч, амрах боломжийг нь олгож байгаарай. Хүүхдүүдийн толгой өвдөхөд эмч нар сайн амраахыг үргэлж зөвлөдөг байна.

Халуурах – Халуурах нь таны хүүхэдтэй холбоотой өөр нэг шинж тэмдэг юм. Энэ нь шүд ургах, ходоод хямрах эсвэл хамрын ханиаднаас болж байж болно. Халууны температураас ноцтой эсэх нь хамаарна. Халуун нь 38.8-с дээш гарахгүй бол та гэртээ эмчлэх боломжтой. Эмч нарын хэлснээр халууралт нь ердөө хүний бие махбодийн хамгаалалтын системийн нэг хэсэг бөгөөд энэ нь тийм ч ноцтой зүйл биш гэдгийг эцэг эхчүүдэд санаж байх нь чухал гэнэ.

Бие сульдах – Эцэг эхчүүдийн өөр нэг санаа зовоодог зүйл нь хүүхдүүдийнх нь эрч хүчгүй, сулбагар, сульдсан байдал юм. Гэхдээ үүнд эмч нар маш энгийн нэгэн тайлбар өгсөн нь: магадгүй таны хүүхэд зүгээр л өсөж том болж байгаатай холбоотой. Хүүхдүүдийн өсөлт хурдацтай явагдаж байх үед тэдэнд илүү их унтах, залхуурах мэдрэмж төрдөг байна. Тэд хэт удаан хугацааны турш ийм байдалтай байхгүй л байгаа бол тэд аз жаргалтай, эрч хүчтэй, хэвийн байна гэсэн үг.

Хөхрөлт – Хүүхдүүд ихэвчлэн унаж гэмтсэнээс болж хөхөрдөг бөгөөд энэ нь болгоомжгүй тоглосны үр дагавар юм. Эмч нар үүнийг тийм ч санаа зовох зүйл биш гэж үздэг. Хөхрөлт нь эмчилгээ шаардлагагүйгээр хэд хоногийн дараагаас өөрөө арилдаг.

Их унтах – Эцэг эхчүүд хүүхдүүдээ хангалттай сайн унтах шаардлагатай гэдгийг мэддэг ч хэр их гэдгийг харин мэддэггүй. Эмч нарын зүгээс 1-2 нас хүртэлх хүүхдүүдийг өдөрт өдрийн унтлагатай нийлээд 11-14 цаг унтах хэрэгтэй гэж үздэг. 3-5 насны хүүхдүүд шөнийн турш 13-14 цаг унтаж, өдөр унтдаггүй байна. Энэ нь эцэг эхчүүдийн санааг бага зэрэг зовоодог зүйл ч гэсэн энэ хэвийн үзэгдэл юм.

Хоолой өвдөх – Хоолой өвдөх нь зовиуртай хэцүү боловч ихэнхдээ санаа зовох шалтгаан болдоггүй. Энэ нь ихэвчлэн ханиад томуу, вирусын шинж тэмдэг бөгөөд 10 хоногийн дараагаас эдгэрдэг. Гаатай халуун бүлээн цай эсвэл үрэл (шахмал) таны бяцхан үрийн хоолойг хурдан эдгээх болно.

Ханиалга – Ханиалга бол аймшигтай сонсогдох бас нэгэн жишээ боловч мөн л инхэнхдээ санаа зовоох ноцтой зүйл биш юм. Энэ бол вирусын нийтлэг шинж тэмдэг бөгөөд антибиотик шаардлагагүй. Эмч нар гэрийн эмчилгээг болон хоолойд нэмэлт ачаалал өгөх хоол хүнс, уух зүйл хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна.

Тууралт – Нярай болон бага насны хүүхдүүдэд тууралт гарах нь түгээмэл үзэгдэл юм. Живхний болон нүүрний тууралт нь хоргүй бөгөөд гэртээ эмчлэх боломжтой. Эмч нарын зөвлөснөөр, та хүүхдийнхээ живхийг ихэнх цагт хуурай байлгаж, тэдний гар, арьсыг цэвэр байлгах хэрэгтэй. Хэрэв тууралт нь өвдөлт үүсгэхгүй бол эмчид очих шаардлагагүй.

Өтгөн хатах – Суулгалт, гэдэс өвдөхтэй адил өтгөн хаталт нь таны хүүхэд зохимжгүй хоол хүнс идсэний улмаас үүсч болно. Эмч нар шингэн сайн ууж, өтгөн гадагшилхыг 7 хоног хүлээхийг зөвлөж байна. Үүний дараа асуудал хэвээр байж хүүхдэд тань тусламж хэрэгтэй бол та эмчид хандана уу.

Таны хүүхдэд дээрхи шинж тэмдэгүүд тохиолдож байсан уу? Та ямар арга хэмжээ авсан бэ? Коммент хэсэгт бидэнтэй энэ талаараа хуваалцаарай.

Жич: Бидний зүгээс ямар нэгэн онош тавих боломжгүй бөгөөд хэрвээ дээрхи шинж тэмдэгүүд таны хүүхдэд олон хоногоор болон танд тавгүй байдлаар илэрвэл, эмчид хандан зөвлөгөө авч, үзлэг хийлгэх нь зүйтэй болов уу.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close