LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Үлгэр ярьж өгөхийн чухал 10 ач холбогдол

Үлгэр ярьж өгөхийн чухал 10 ач холбогдол

Хүүхдийн төсөөлөн бодох ертөнцийг баяжуулж өгдөг хамгийн энгийн үйл ажиллагаа бол үлгэр байдаг. Өндөр хөгжилтэй орнууд хүүхдэд эхийн хэвлийд байхаас нь үлгэр ярьж өгч, ургаас хөгжүүлэн, хүүхдийн хүмүүжилд онцгой анхаардаг болсон байна. Бид орой бүр 15 минутыг зарцуулан хүүхэдтэйгээ хамтдаа үлгэр ярьж өгснөөр олон ач холбогдолтой байдгаас зөвхөн чухал 10-ыг дурдая.

🎠1. Төсөөлөн бодох чадварт сайнаар нөлөөлдөг. Хүүхдийн үлгэрийн баатрын үйл явдлыг төсөөлөх, үйл явдлаар дамжуулан уран сэтгэмж хөгждөг. Зарим үлгэрт хэтрүүлэл, зүйрлэл хэрэглэсэн байдаг нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг.

🌈2. Хэл яриа мэдэгдэхүйцээр сайжирдаг.Үлгэр сонсдог хүүхдийн хэл яриа хурц тод байхаас гадна үгийн сонголт сайтай, баялаг байдаг.

🌞3. Ой тогтоолт, анхаарал зэрэг хүүхдийн танин мэдэх процессийг хөгжүүлдэг.Хүүхэд үлгэрээ анхааралтай сонссоноор ойдоо хадгалж, тогтоох чадвар нь сайжирдаг. Тэр дундаа 2-4 насны хүүхдэд үлгэрийг нь давтан ярьж өгч, хоногшуулах нь хүүхэд үлгэрээ бүрэн ярьж чаддаг болоход тусалдаг.

🤗4. Сэтгэл хөдлөлөө тод илэрхийлж сурдаг.Баярлах, гуниглах, гомдох, уучлах, уурлах, ухаарах, бусдыг баярлуулах гээд олон сэтгэл хөдлөлийг үлгэрээр дамжуулан авдаг. Сэтгэл хөдлөлийн илэрхийллийн мэдрэмж хөгжиж, өөрийгөө хянаж сурдаг.

👍5. Ёс суртахууны буюу зөв, буруугийн ялгааг олж харахад нь үлгэр тусалдаг. Буруутай үйлдэл хийсэн хүн шийтгүүлж байгаа, найз нөхөдгүй болж байгаа нь хүүхдэд зөв үйл хийх сэдэл өгч байдаг байна.

👭6. Бусадтай харилцахад гүүр болж байдаг.Үлгэрийн баатрын харилцааг даган дуурайх, найз нөхдөө асрах, удирдан дагуулах зэргээр охид болон хөвгүүдэд өөр өөр харилцах хэлбэр үүсдэг гэдгийг эцэг эхчүүд маань ажиглаад үзээрэй.

☺7. Эерэг хандлага төлөвшүүлэхэд үлгэрлэн дуурайх гол хэрэгсэл үлгэр болдог.Өөдрөг, бусдад урам хайрладаг хүн болоход үлгэрийн гол дүрүүдэд туслахаас гадна эцэг эхийн хандлага ч нөлөөлдөг юм.

🌈8. Үлгэр яриулах дуртай, орой бүр л ном уншаад өгөөч гэж хэлж буй хүүхдүүд маань хожим ном унших эрмэлзэлтэй болдог. Тэд цаашлаад шинжлэх ухааны ном уншиж, уншиж буй зүйлийнхээ зүй тогтлыг хурдан олдог, хурдан гүйлгэж унших гээд олон давуу талыг өөртөө бий болгодог.

🎠9. Өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг.Үлгэрийн ном сонирхолтой, үр өгөөжтэй байвал дахин унших эрмэлзлэлтэй болж, өөртөө итгэлтэйгээр номоо барьж эхэлдэг. Тууштай хүүхдэдээ зав гаргаснаар хүүхдэд тань ямар их чадвар, нөөц байгааг ч харах боломжтой.

🌞10. Гэр бүлийн уур амьсгал дулаан болдог.Аав нь хүүхдэдээ үлгэр ярьж байгааг сонсож буй ээж жаргалтай байдаг. Энэ утгаараа хүүхэд хайрлагдах хэрэгцээгээ гэр бүлээсээ авч өөртөө итгэлтэй байдал батаждаг юм.

Ээж ээ, аав аа надад үлгэр яриад өгөөч гэхэд нь хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бүү цааргалж байгаарай.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close