LifestyleНийгэмОдуудСонирхолтой

Монголын Жастин бейбер Монголын Жокер гэгдэх Осоржамаа

Монголын Жастин бейбер Монголын Жокер гэгдэх Осоржамаа

Монголын Жастин бейбер Монголын Жокер гэгдэх Осоржамаа

Бүтэн өнчин энэ залуу бол Монголын нийгмийн орхигдсон, гадуурхагдсан хэдэн арван мянган иргэдийн тод төлөөлөл гэж ойлгодог. Өнөөдөр Монголын сошиал шууд нэвтрүүлгээр үзэгчийн тоогоороо түүний урд гишгэх тв, хөтлөгч жүжигчид, кино урлаг монголд одоогоор үгүй гэдгийг бүгд харлаа.Осороо хүүд бус бидэнд хувь хүний асуудал, хоцрогдол байгааг түүний шууд нэвтрүүлгийн дор бичигдэх сэтгэгдлүүдээс харагддаг.Тэрбээр Монголчуудад байгаа, сэтгэхүйн ямар нэг гажиг стресс бухимдлыг тайлах хэрэгцээ байгааг олж хараад, түүнийг тайлахыг эрмэлзэж.Энэ нь бидний дотор орших, зан ёс суртахууны ялзрал, согог ямар хэмжээнд хүрсэнг өөрсдөд нь харуулж байгаа гэж би боддог.

Өчигдөр Европын холбооноос Монгол улсыг олон улсад мөнгө угаадаг, бохир санхүү, гадаад бодлоготой улс хэмээн, хар дансандаа дугуйлж байхад, маш цөөн хүн хор уршгийн ойлгож байхад, олонх иргэд Осороо хүүгийн шууд дамжуулалтыг үзэж бүгд түүнийг даажигнан тохуурхан бах тав аа ханган өөрсдийгөө ямар мундаг хүмүүс мэтээр хүлээж авч байгаа нь ямар өрөвдөлтэй харанхуй байсныг нуух юун.Дээгүүрээ яаж ялзарсанг дэлхий зарлалаа, доогуураа яаж ялзарсанг #Монгол_Joker ОСОРОО хүү мэдүүлсэн үйл явдал боллоо доо.Осороо хүү бол орчин цагийн Монгол хүү юм.

Малчины хотонд төрж өсөж , гэр бүл салалтын үр дагавраас болж айлд зарагдаж хүнд хүчрийг үзсээр ганцаардалд орж орхигдож боловсрол гээгдсэн, сайхан сэтгэлтэй цагаан зан араншинтай юуг ч хүлцэн тэвчиж, техникийн дэвшлийг ашиглан элдвийг үзүүлэн гар тэнийсэн хүмүүсийн өглөгт баярлан, амьдралаа ядуурлын намгаас гаргах зүтгэж байгаа нь Монгол үндэстний модон жорлонд хаягдсан 90% монгол хүмүүсийн сонгомол дүр төрх юм даа.

Source Amarzaya Zaya

Chinsanaa Baterdene

#МОНГОЛ_JOKERБүтэн өнчин энэ залуу бол Монголын нийгмийн орхигдсон, гадуурхагдсан хэдэн арван мянган иргэдийн тод…

Posted by Chinsanaa Baterdene on Saturday, May 9, 2020

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close