ДэлхийЗурхайСонирхолтой

COVID-19-ийн Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлууд аль орнуудаас зөөвөрлөгдөж ирсэн бэ?

COVID-19-ийн Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлууд аль орнуудаас зөөвөрлөгдөж ирсэн бэ?

Монгол Улсад 2020 оны тавдугаар сарын 15-ны байдлаар COVID-19 халдварын 98 тохиолдол бүртгэгдээд байна. Бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн эдгээр тохиолдлыг доорх зурагт улс орноор нь ялгаж харуулав.

Зураг. COVID-19 халдварын Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлуудын зөөвөрлөгдөн ирсэн улс орнууд ба тоо


Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2,820 хүнээ дэлхийн 28 улсаас татан аваад байна. Түүнчлэн Оросын цэргийн тусгай онгоцоор буюу гурван удаагийн нислэгээр 347 сонсогч эх орондоо ирээд байгаа бол газраар нийт 9,000 орчим иргэнээ авчирчээ. Тодруулбал,

БНХАУ-аас 4,045

ОХУ-аас 4,818 иргэн ирсэн байна.

Дэлхийн 46 улсаас 10,836 монгол хүн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгааг ГХЯ мэдээлж буй. Тавдугаар сарын 18-нд Энэтхэг улсаас 160 хүнээ авах нислэг хийхээс өөр нислэгийн талаар одоогоор шийдвэр гаргаагүй байна. COVID-19 халдварт өвчин өнөөдрийн байдлаар дэлхийн 4,443,597 хүнд халдварлаж, 302,452 хүн нас бараад байгаа юм. Монгол Улсын хувьд батлагдсан 98 тохиолдлоос нь 20 нь эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэний дотор нэг нь Франц, гурав нь Турк улсын иргэд байв.
Харин ажиглалтад 1,426 иргэн байна.

COVID-19 халдварын Монголд батлагдсан тохиолдлууд:

2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.

2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.

2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.

2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.

2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.

2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.

2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ.

2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.

2020.04.16: ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.

2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.

2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.

2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.

2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ.

2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.

2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.

2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.

2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.

2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.

2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.

2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.

2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.

2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ.

2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ.

2020оны 5 сарын 17 ОХУ-аас ирсэн нэг оюутнаас шинэ коронавирус илэрч 136 тохиолдол бүртгэгдлээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнгөрсөн хоногт Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна. Тэрбээр “Өнөөдөр нэг оюутан эдгэрч 14 хоногийн сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа бүрэн дуусгаж гэртээ гарлаа. Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 156 хүнд шинжилгээ хийлээ. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнүүдээс ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас илэрлээ. Өмнө нь энэ сургуулийн 55 оюутнаас илэрсэн. Эдгээр оюутан онгоцонд хамт сууж ирсэн. ХӨСҮТ-д 115 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 23-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна. 8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг үнэлэгдсэн” гэлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 болж байна.

Видео:

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.17-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.17-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Saturday, May 16, 2020

Source : ikon.mn

 

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close