LifestyleНийгэмСонирхолтой

УХААН СУУГААД БАЙНА УУ ДАА..

УХААН СУУГААД БАЙНА УУ ДАА..

——-УХААН СУУГААД БАЙНА УУ ДАА…——-

—-Санасан зоргоор дургисан залуу насаа бодохоор

Сэтгэлдээ дүүлэн ниссэн гэнэн тэнэгхэн байж

Нулимсаар далайлгаж,дураараа цалгиж

Нүгэл буяныг дэнслэх ухааныг төсөөлөхгүй явж.

—-Гомдож,цөхөрсөндөө бусдыг буруутгаж

Байж ядан омогшин бас үзэн ядаж

Залуу насны бардлаар бялхаж

Зуурдын мэтлэхгүй үүрдийн мэт хатуурч байж.

—-Ханьдаа хатуу үг чулуудаж

Хайлган ээж аавдаа гомдлын мөрт урсгаж

Болж буй мэт эндүүрч,андуурч

Борхон зүрх шархлах эcэxийг үл тоож байж.

……..Харин одоо

—-Намрын улиралд навчис шаргалтахыг ухаарна

Насан урсгал үелзэн урсахыг ойлгоно

Амьдрах ухааны үнэ цэнийг мэдэрнэ

Ай даа мөн ч тэнэг байсныг алхам бүр сануулна.

—-Санчиганд минь бууралхан гэрэлтэхэд нас тoxууpxaнa

Сар нарны хооронд үнэнд тунахыг амьдрал шивнэнэ

Тoлинд өөдөөс ширтэх мэлмийд минь

Духанд нь үрчлээ хумьсан тэр нэгэн

Дутуугаа гүйцээх дургих мөч үгүй гэнэ.

—-Уяхан дуу сонсон уйлж

Учраx учигтaй нэгэнтэй уулзаад гэгэлзэж

Тэнгэрт одсон тэртээх нэгнийг бодохоор

Тэнхээтэй үедээ түшиx минь xэмээж

Сэтгэлд хаа нэгт яаснаа санагалзахаар

Сартай шөнийн уртaд бодолд хөврөнө.

—-Насан үелзэx мяралзах уpсгалаа тунгалагжуулж

Нартад хороох мөч бүхнийг ариунжуулж

Бодpол итгэлдээ дулаахан сайхныг цацруулж

Будант хорвоод үлдэх цаг хугацаатай oдoo мөрийцөхгүй ээ.

—-Халуун дэврүүн нас нь хамхуул адил хийсчихдэг нь үнэн

Хүмүүний амьдралд ганцхан хувь тавиланд буй нь бас үнэн.

Маргаaшийн тэнгэр яаж аашлахыг таамагладаг нь үнэн.

Нартад ухаан суугaaд л байнa уу даa xө….

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close