LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

ДУТУУ ХАЙР : Цасан бударсан тэр нэгэн үдэш улаахан хацартай нэгэн охинтой танилцаж билээ.

ДУТУУ ХАЙР : Цасан бударсан тэр нэгэн үдэш улаахан хацартай нэгэн охинтой танилцаж билээ.

ДУТУУ ХАЙР.

Цасан бударсан тэр нэгэн үдэш улаахан хацартай нэгэн охинтой танилцаж билээ. Ичингүйрч хөтлөлцсөн, ширтэлзсэн нүд, үнсэхэд жимийсэн уруул, үнэндээ ХАЙРТАЙ гэсэн үгэнд минь баярласан тэр хөөрхөн дүр төрх одоо ч харагдсаар. Эдүгэй 40 жил өнгөрчээ.

–Хоймроо хэвтэж буй буурал санчигтай,дулаахан инээмсэглэсэн тэр хөгшин чинь миний хань. Хорь хүрсэн хоёр годгоносон бидэн,амьдралын аз жаргал,зовлон гачлан руу хөтлөлцөөд орсон доо. Тэрхэн үед хайр гэдэг нь бялхаад хамгийн сайхан залуу нас даг аа. Дөрвөн хүүхэдтэй,арваад ач гучтай өнөр өтгөн айл болжээ. Одоо ч би хөгшиндөө хайртай. Харин сүүлийн үед дутуу хайр гэгч байдгийг ойлгодог боллоо. Би чамдаа хайртай гэж их л хэлдэг байж. Нэг сэтгэлийн хос зангилаа,нэг итгэлийн хос уяасанд холбогдон байсаар өнөөдрийг хүрэхэд би үргэлж өөртөө.”Эхнэрээ би бас л дутуу хайрлаж байж” хэмээн хэлдэг болжээ. Харах бүрт л өчигдөр чамайгаа өнөөдрөөс бас л дутуу хайрлаж хэмээн өөртөө хэлсээр. Хорь,гуч,дөч,тавин насандаа ханийгаа би хайрлаж л байсан….

—Гэхдээ Хайр гэдэг хэзээ ч дүүрдэггүй юм билээ залуус минь. Гэтэл зарим нэг хүнээс ЭНЭ НЭГ ЮМНААС УЙДАЖ,ЗАЛХАНА!!! хэмээн нүглийн дэнсэн дээр хүнддэх үгийг хэлж байхыг олонтоо сонслоо. Тэгж л хайр сэтгэлээр ханьсдаг хосын заяанд бүү нүгэл хураа залуус минь. Эд хөрөнгө бус эхнэр,нөхрөөсөө уйдна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хувь заяагаараа хосоороо сүлжилдэх замиланд энэ л нүглийн үгийг бүү хэлээрэй. Хань ижил,үр хүүхдүүдтэйгээ хагацал зүдүүргүй урт удаан амьдрах нь заяан жаргал бус уу…

—Би эхнэрээ хайрлаад халамжлаад л ханийн жаргалыг бартаа саадтай нь зөндөө л амсуулсан. Гэхдээ ийн нас явах намар намрын тоогоор ичингүйрсэн улаан хацартай тэр хөөрхөн охинтойгоо амьдарсаар л байна. Бурхан нэг л өдөр нөгөөг нь булаана.Тэр булаагдах өдөр цаг хүртэл эл ханийгаа л хайрлаад баймаар. Болдог бол мөнхөд хайрламаар.Би хайрлаад л байсан,хайрлаад л байсан. Чамайгаа би зөндөө дутуу хайрлажээ хань минь…

….Хөгшин минь өндийгөөд цайгаа оочлох уу даа.

—-Тэгье дээ.

—-Би чамайгаа дутуу хайрлаж байжээ хань минь.Чамдаа хайртай.

—–Мэднээ хөгшин минь .Дүүрэн хайрыг чамаасаа аяганд хальсан эл цайнаасаа илүү амссаан.Илүү ч хүртсээн.Өвгөн минь дээ….

—–Ядарсан байнаа жаaхан хажуул даа.

—-Бууралтсан санчигных нь үсийг илж байхдаа ” Чамайгаа өчигдөр л гэхэд дутуу хайрлаж байжээ…”xэмээн өөртөө дахин дахин хэлж байлаа…

Хайрыг дүүргэж сагуулах цаг хугацааг бидний наc гүйцэхгүй.

Харин дундруулж,шиpгээхэд ганцхан мөч хангалттайг ухаж ойлгоорой залуус минь….

— Улаахан хацартай ичингүйрсэн тэр ариухан ЦЭЦЭГХЭН минь өнөөдөр ӨВЧИНД хумигдаж навчин лугаа нь нэг нэгээр хийснэ. БИТГИЙ Л ӨВДӨӨРЭЙ…ХАНЬ МИНЬ…

Бэтгэрэх сэтгэлийг минь бурхан таалахгүй шүү дээ…

Ханьсаад л насыг элээнээ…

ХАНЬ минь чи минь эдгэрнээ..эдгэрнэ.

БOCHO ДOO…БOCHOO….

С.Амина

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close