ДэлхийНийгэмСонирхолтой

Юутай гашуун үнэн бэ? АНУ-д Жорж Флойд гэх хар арьст залууг цагдаа…

Юутай гашуун үнэн бэ? АНУ-д Жорж Флойд гэх хар арьст залууг цагдаа...

Юутай гашуун үнэн бэ?!!

АНУ-д Жорж Флойд гэх хар арьст залууг цагдаа баривчлаад газарт хэвтүүлж хүзүүн дээр нь өвдөглөсөөр байгаад амь насын хохироосон. Харин өнөөдрөөс Америк даяар түүний төлөө шударга ёсыг нэхсэн жагсаал цуглаан, бослого болж байна. Олон машин тэрэг, барилга байшин шатааж, цонх шил хагалаж, цагдаагийн газрыг түйвээж Жорж флойдод хүн шиг хандаагүйн төлөө хүн чанар, шударга ёсыг эх орноосоо нэхэн иргэд босч байна. Уг нь АНУ энэ коронавируст хамгийн их өртөж, 40 гаруй сая хүн ажилгүй болж, хамгийн их буюу 100,000 хүн амиа алдсан орон. Гэхдээ тэд үнэт зүйл дээрээ нэгдэж, тэмцэж байна. Тэд коронагаас болж олон ойр дотны хүмүүсээ алдсаар байгаа ч үнэт зүйлээ хамгаалаагүйгээс, шударга ёсгүйгээс болж коронад алдснаас олон хүнийг алдахаа мэдэж байгаа байх. Ер нь шударга ёс ч гэж юу юм ? Улс төрчид хэт их ашигласаар байгаад үнэгүйдчихэж. Уг нь хамгийн үнэтэй нь. Амьсгал хураахаасаа өмнө Жорж Флойд 15 удаа “I can’t breathe – Би амьсгалж чадахгүй байна” гэж тэр цагдаад хэлсэн байсан. Бид нар, Монголчууд нийгэмдээ өөрсдөө амьсгалж чадаж байгаа юм уу ? Саяны 4 хүүхдийн амь, мисс охины үхэл, төрийн ордонд гэнэт нас бардаг, ирвэс хамгаалагч… бүгд Жорж Флойдоос ялгаа юу байгаа вэ ? Жорж Флойд амьсгалж чадаагүй. Манайд амь насаараа хохирсон хүмүүс ч нийгэмдээ чөлөөтэй амьсгалж чадаагүй. Бид тэмцсэн бил үү ? Америкчууд шиг. Үгүй. Бид … гомдоллосон. Бид төр засаг муу байгаа, шударга ёс хаа байна гэж л гомдоллосон. Бид … яаалаа ? Тэмцсэн бил үү ?

Бид Америкчуудаас юугаараа ялгаатай вэ ? Америкчууд тэмцдэг. Монголчууд гомдоллодог. Америкчууд нийтийн эрх ашиг бол миний эрх ашиг гэдгийг мэддэг. Монголчууд нийтийн эрх ашиг бол надад хамаагүй гэж боддог. Америкчууд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэдгийг ойлгодог. Монголчууд өөрийнхөө төлөө. Гэхдээ үнэндээ өөрийнхөө төлөө ч тэмцдэггүй. Өөрийнхөө төлөө тэмцэхийн тулд нийтийн төлөө тэмцэхээ мэддэггүй. Нийтийн эрх ашгаа урд тавихгүйгээр хувийн эрх ашиг удаан үргэлжлэхгүй. Амьсгааг нь боогоод алуулчихсан хүний төлөө нийтээрээ тэмцэхгүй бол өөрсдөө ч алуулна гэдгээ мэдэж хамтарч тэмцдэг Америк. Өөрийг нь л боож алаагүй бол чимээгүй өнгөрсөөр нэг нэгээрээ боолгуулсаар, цохиулсаар, алуулсаар үхдэг Монгол. Тэмцэх нэг хэлбэр нь дөрвөн жилд ганц удаа тохиодог өдөр гэж ухамсарладаггүй Монгол. Сонгуульд саналаа өгөхгүй байх нь санал биш гэж боддог Монгол. Яг үнэндээ саналаа өгөхгүй байх нь хуучнаа дэмжиж байгаа санал гэдгийг мэддэггүй Монгол. Тэгчихээд өөрчлөлт хүсдэг Монгол. Ганцхан өдөр нэр дэвшигчдийг нухацтай шинжээд саналаа өгчдөггүй хэрнээ дөрвөн жил гомдоллодог Монгол. Нэгийгээ нүдэн дээр алуулахыг харсаар байгаад угаасаа л ийм байдаг гээд дассан Монгол. Чи оролцоогүй бол, тэмцээгүй бол гомдоллоод хэрэггүй. Чи тэмцээгүй бол хоолой боогоод байна гэж гомдоллох хэрэггүй. Бид энэ нийгэмд ядаж сонгуульд саналаа өгч ТЭМЦЭЖ ЧАДНА! Үгүй бол амьсгалаа боолгуулсаар л байх болно.

Бид ер нь амьсгалж чадаж байгаа бил үү ? Би лав амьсгалж чадахгүй байна. Харин та ?
Via..Э.Билгүүн Batmunkh Burmaa-s avlaa

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close