ЗөвлөгөөСонирхолтой

Сөрөг энергиэс өөрийгөө ангижруулах нь…

Сөрөг энергиэс өөрийгөө ангижруулах нь...

Сөрөг энергиэс ангижрах агуу боломж. Зорилгодоо хүрэх явцыг түргэсгэхийн тулд элдэв муу үйлийг тэвчин түүнээс салах нь маш чухал. Гомдол, гутрал, муу үйл бүхэн биднийг сэтгэл хангалуун амьдрахад асар их саад болдог. Эдгээр нь бидний сэтгэл зүрхийг багтраан улмаар өвчлөхөд хүргэдэг. Бидний өгүүлэх заслыг ашигласнаар эерэг энергийг ихээр ялгаруулж өөрийн хүслийг гүйцэлдүүлж чадна. Амьсгалахад чинь хөнгөн болж урт хугацааны турш бүтэхгүй байсан зарим ажил тань аяндаа бүтэж эхлэнэ.

-Хамгийн гол нь чамайг гомдоосон хэнийг ч тэр бүү хэл өөрийгөө ч уучлах явдал. Энэ нь эвгүй ч гэлээ маш чухал засал юм. Өөрийн бодол санааг цэвэрлэсний дараа үр дүн нь удалгүй мэдрэгдэнэ. Жишээ нь: Би энэ заслыг хийсний маргааш нь л надад өртэй хүмүүс өрөө төлж эхэлсэн юм даа.

-Энэхүү эвгүй ч чухал заслыг хэрхэн яаж хийх вэ?

Чамайг тайван амьдрахад чинь саад болж байгаа өөрийн төлөвийг илэн далангүй уудлан гаргах хэрэгтэй. Тухайлбал, атаа жөтөө, хардалт, гомдол, хорсол, занал, үзэн ядалт, бусад муу муухай зан ааш гэх мэт. Цаасан дээр эдгээрийг жагсаан бичиж болно. Хамгийн гол нь өөртөө шударга хандах ёстой. Ер нь хүн өөрийн муу муухай зан аашаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Нүдээ аниад төрснөөс хойш өнөө хүртэлх амьдралаа тунгаан бод. Яаралгүй, бүх л нарийн ширийнийг нэг бүрчлэн бод.

Хэрвээ та хардалтаасаа салъя гэвэл энэ зан чанар хэнээс хэдийд бий болсныг дурсан сана. Танаас хэн нэгэн урвасан ч юм уу, салсан байж болно. Тэгвэл энэ бүхэн яаж болсныг нарийвчлан сана. Бүтэлгүй анхны хайраа, найз нарынхаа урвалт, эцэг эхдээ гомдсоноо сана. Өөртөө дургүй хүрсэн үеэ сана.Сургуульд байхад чинь ангийнхан чинь таны ямар нэгэн өөгөөр өөнтөгчлөн нэр хоч өгч доромжилсныг эргэн сана.

Тэр үед ч, одоо ч таныг өвтгөж байгаа муу муухайг дахин биеэрээ амсаж, сайтар уйлж, шанал. Энэ их хүнд хэцүү ч үүнээс ангижрахын тулд ингэсэн нь дээр. Яг энэ үедээ гомдоосон үедээ “Бурхан чамайг өршөөг. Би чамайг уучилж байна. Одоо би эрх чөлөөтэй боллоо” гэж бодолдоо /дотроо/ хэл.

Гэхдээ үүнийг үнэн сэтгэлээсээ хийж чадвал чиний дотор шинэ амьдралын орон зай бий болно. Ингээд маш их ядарсанаа мэдэрнэ. Энэ өдөр усанд ороод сайхан амар. Маргаашнаас нь эхлэн сайхан, аз жаргал, баяр хөөр, олон сайхан үйл явдлаар дүүрэн шинэ амьдрал эхлэнэ. Үүнийг би баттай хэлж байна. Хамгийн том ололт нь урьдны бүх сөрөг энерги танаас үүрд алга болно.

Энэхүү заслыг хийснээр миний хамаг хүч энергийг үгүй хийж, байсан муу муухай санаа бодлоосоо салж, амьдрахад ч хялбар болсон юм. Хэсэг хугацааны дараанадад муу юм хийж байсан хүмүүс надаас уучлал гуйсан юм даа.

Г.Уянга

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close