LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

ХОЁР ГӨЛӨГ БА ҮЙЛИЙН ҮРИЙН ТОЙРОГ

ХОЁР ГӨЛӨГ БА ҮЙЛИЙН ҮРИЙН ТОЙРОГ

ХОЁР ГӨЛӨГ БА ҮЙЛИЙН ҮРИЙН ТОЙРОГ

Эртээ дээр үед юм гэнэ, хоёр золбин гөлөг идэх юм гуйхаар хот айл дээр очжээ.

Хоёр гөлөг ярилцаж гэнэ.

-За би энэ айлаар, чи тэр айлаар ороорой. Гарч ирээд уулзъя гэжээ.

Эхний гөлгийн орсон айл баян ч гэж жигтэйхэн, адуу мал нь багширч байж. Жаахан ч гэсэн идэх юм өгөх болов уу гээд баян айлд дөхөж очтол баян айлын ааштай эхнэр:

“Хаанаас ирсэн муу золбин гөлөг вэ, зайл жов” гээд чулуу шидээд хөөжээ. Юун идэх юм өгөх байтугай чулуугаар хөлийг нь хуга шидэж гэнэ.

Нөгөө нэг гөлөгнгий очсон айл ядуувтар, олон хүүхэд бужигнасан айл байжээ. Гэрийн эзэн гөлгийг хараад өрөвдөж:

“-Эхнээр, энэ гөлөгт хоолноосоо цадтал нь өг, хэдэн муу бор хүүхдээс минь ялгаа юу байхав, өлсөж ядарч яваа амьтан байна, буян болог” гэжээ. Тэр гөлөг ч цадталаа идэж гэнэ.

Хэсэг хугацааны дараа хоёр гөлөг уулзжээ.

▪Эхний гөлөг хэлж гэнэ: “За, би үхээд энэ баян айлд хүү болж төрнө. Багаасаа бие муутай болж, хамаг эд хөрөнгийг нь үрж байгаад үхнэ” гэж гэнэ.

◇Нөгөө гөлөг нь ийнхүү хэлжээ: “Би энэ ядуу айлд хүү болж төрөөд, эрийн цээнд хүрэхээрээ аав ээж ах дүүгээ асарч, жаргаана” гэжээ.

Сарын дараа айлын эхнэрүүд хөл хүндэрч, цаг нь болохоор зэрэг нярайлжээ.

▪Баян айлын хүү бие турьхан, өвчин ороодог, аль л сайн эмч домч, лам бөөгөөр явж эд хөрөнгө нь ч дундарч. 16 хүрдэг жилээ өнгөрч гэнэ.

◇Ядуу айлд сайн хүү төрж, хамрын ханиад ч хүрэлгүй эрүүл чийрэг өсч, эрийн цээнд хүрээд, гэр бүлээ тэтгэн дэгжээсэн гэдэг.

Энэ түүх үнэн, эсвэл худал байсан ч хамаагүй ҮЙЛИЙН ҮРИЙН ТОЙРОГ ийм байдаг гэдэг нь гарцаагүй үнэн. Та ямар ч шашин шүтдэг, мөргөл үйлддэг бай эсвэл юунд ч итгэдэггүй бай хамаагүй, ан амьтан, ядарсан нэгэн, алив бусдад тусладаггүй юмаа гэхэд бүү гомдоож байгаарай. Тэдний гомдол тээг чулуу болж амьдралд чинь саад болох вий. Үйлийн үр бол шашин шүтлэг, итгэл бишрэл, эсвэл бүр үл итгэгч байхаас хамаарч хэн нэгнийг тойрч гардаггүй. БҮГДЭД ХАМААТАЙ…

Хэлсэн нэг үг ч үйлийн үртэй байдаг юм шүү.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close