LifestyleЗөвлөгөөСонирхолтой

ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСОН

ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСОН

Даахь үргээх ёсыг олон Монгол угсаатан даахь авах, даахь үргээх, даахь тайрах, үс авах ёс, үс бандгайлах ёс, үсний ерөөл, өрвөг хайчлах, өрвэй үргээх, өрвөг өрвөөх, өрвөг авах, өрлөг авах, өрвөгний найрны ёс, сэвлэг үргээх, симиг хайчлах, алтан хонхолцог хайчлах гэх зэргээр нэрлэдэг байна. Нэршил нь өөрч ёс заншил нь ерөнхийдөө адилхан юм. СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСЛОЛЫГ ХҮНИЙ НЭГЭН НАСНЫ ГУРВАН ИХ ЁСЛОЛЫН( ХҮҮХДИЙН УГААЛГА, СЭВЛЭГ ҮРГЭЭХ, ХУРИМ ХИЙХ) НЭГЭН ГЭЖ ҮЗДЭГ БАЙНА.

Хөвгүүнийг 3,5 буюу арга( сондгой) тоот насанд нь буга урамдах цагаар, охиныг 2,4 буюу билиг ( тэгш) тоот насанд нь хөхөө донгодох цагаар даахийг нь авдаг. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй, эмэгтэйд хамааруулдаг Монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Сэвлэг үргээх ёслолыг хийхдээ бусад ёслол, зан үйл, найрын нэгэн адил идээ зоог, цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь ЦАГААЛГА юм. Цагаалганаас хүн бүр амсан, ирсэн хүүхэд бүрт аяга аягаар өгч дайлдаг заншилтай.
Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн нь айлын хамгийн хүндтэй хүн болдог. Хүүхдийн аав, өвөө эсвэл найрын ахлагч ‘’За одоо хүүгийнхээ даахийг үргээе’’ гэхэд хүүхэд босно.

Зарим нутагт эцэг эсвэл өвөг эцэг, зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар магнай талаас нь эхлэн гар хүрнэ. Дараа нь бариулд нь хадаг уясан хайзаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно. Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж ‘’Урт наслан, удаан жарга, Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай’’ гэж ерөөнө.

Үүний дараа хүүхдийг эцэх эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), хадганд нэмэн боож хадгална. Мөн хүүхдийн даахийг үргээж байхад ирсэн зочин бүр ерөөлийн үг хэлж, бэлэг өгдөг байна.

Хүүхдийн даахь үргээхэд сайн өдрүүд

Шинийн гурван – Эд мал баялаг төгөлдөр болно.

Шинийн дөрвөн – Бие эрхтэний хүз сайжирна.

Шинийн таван- Эд мал арвижна.

Шинийн зургаан – Өнгө зүс сайжирна.

Шинийн найман- Урт насална.

Шинийн арван- Эрч хүч сайжирна.

Шинийн арван нэгэн-Ухаан хурц болно.

Шинийн арван гурван- Жаргал ирнэ.

Шинийн арван дөрвөн- Эд мал арвижна.

Шинийн арван таван- Өлзийтэй сайн.

Шинийн арван есөн- Сайн нөхөртэй нөхөрлөнө.

Шинийн хорин хоёрон- Идээ ундаа элбэг олдоно.

Шинийн хорин зургаан- Жаргал үргэлжид ирнэ,

Шинийн хорин долоон-Өлзийтэй сайн.

Source : http://washyoku.tavanbogd.mn/

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close