FunnyОдуудСонирхолтойФото мэдээ

Харри Поттэр кинонд анхлан тоглосон гол дүрийн жүжигчид өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бол?

Харри Поттэр кинонд анхлан тоглосон гол дүрийн жүжигчид өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бол?

Харри Поттер нь Английн зохиолч Ж.К.Роулинийн бичсэн өсвөр насны хүү болох Харри Поттерийн тухай өгүүлсэн кино юм. 1997 онд “Харри Поттер ба Гүн ухаантны чулуу” ном анх худалдаанд гарсан даруйдаа дэлхий даяар алдартай болж амжилтанд хүрсэн билээ. Түүнээс хойш цуврал номоос сэдэвлэн бүтээгдсэн Харри Поттер киног олны хүртээл болгож эхэлсэн юм. Харри Поттэр кинонд анхлан тоглосон гол дүрийн жүжигчид өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бол?

Harry Potter киноны талаарх бидний төдийлөн мэддэггүй сонирхолтой баримтууд

1.Та мэдэх үү  Даниел Харригийн сорвийг бүх 8 киноны туршид 5800 нийт удаа зуруулж байжээ. Харин түүний шилийг нийт 160 удаа сольж байсан

2.”Dumbledore” гэдэг нэрний утга “Dumbledore” гэдэг нь хуучин англи хэлээр “bumblebee” буюу үхэр зөгий гэсэн утгатай юм. Роулинг энэ нэрийг өгөх болсон шалтгаан нь Альбусыг анх зөгий шиг амандаа үглэж байгаагаар дүрсэлж байсантай холбоотой гэнэ.

3. Руперт Гринт жинхнээсээ арахнофобитай (Аалзнаас айх айдас) – Рон Уизлигийн дүрийг бүтээсэн жүжигчин Руперт Гринт үнэхээр аалзнаас айх айдастай байсан гэнэ. Тиймдээ ч Харри Поттертой цуг Арагогтой уулзах хэсэг дээр жүжиглэх шаардлага ч гараагүй аж.

4. Энгийн байдлаас ч олох гайхамшиг – Харри Поттерийн гуравдугаар ангийн найруулагч Алфонсо Куарон (Alfonso Cuaron) бодохдоо “Хэрэв Хогвартсийн сурагчдад дүрмийн хувцсаа өөрийнхөө хүссэнээр өмсүүлэх эрх чөлөөг нь олговол тус сургуулийн мөн чанарыг олон өнцгөөс харуулж чадна” гэдэгт итгэсэн байна. Хэрэв та сайн харвал зарим сурагчдын хувцас нь цэгцтэй байхад зарим сурагчдын хувцас замбараагүй байгааг анзаарч болно.

5. Ягаан багш Амбридж – Бидний хамгийн ихээр үзэн яддаг дүрүүдийн нэг бол яахын аргагүй ягаан өнгөөр алагласан Амбридж багш билээ. Гэвч түүнийг киноны үеэр уурлах тусам өмсөж байгаа хувцасны ягаан өнгө нь тодорсоор байсныг та анзаарч байв уу?

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close